Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын иргэншил ямар үнэ цэнэтэй вэ?

2019-9-05
0
ЖИРГЭХ

Эдэлж, хэрэглэсэн хүнээсээ үл шалтгаалсан гэлтэй он цагийн хэлхээсийг ямар нэгэн тодотголгүйгээр илтгэх гандаж, элэгдсэн дээл нь түүнийг Монголын түүхэнд ул мөрөө үлдээсэн хэн нэгний үргэлжлэл гэдгийг яагаад ч юм өгүүлэх мэт. Энгэрийг нь дүүргэх одон медаль байхгүй ч тэрүүхэн хэсэгтээ зэрэгцүүлж агссан “Алдарт Эх”-ийн I, II одон өдрийн наранд гялалзах нь цаанаа л хүндлэл төрүүлэм.

Нүүрэнд нь суусан үрчлээс бүр нэгэн аравныг илэрхийлэх энэ эрхэм ойн баярын арга хэмжээнд оролцох үеэр олноос хамгийн түрүүнд нүдэнд туссан нь энэ байв. Бусдынхаа адил баярын арга хэмжээнд оролцож байгаа ч тэрбээр сэтгэлдээ нэг л хөнгөн гунигтай байгаа нь илт.

Өр цээжиндээ чандлан тэвэрсэн жааз бүхий зураг нь түүнийг хэн болохыг ямар нэгэн асуултгүйгээр харуулах шиг. Энэ өдөр л түүний хувьд сэтгэлийн үзүүрт нуугдсан гунигаа ил гаргах, бусдад “илтгэх” боломжийг олгодог бололтой. Өөр нэг газарт зогсох бусад нь ч Төрийн дуулал эгшиглэж, алсад одсон бусдадаа хүндэтгэл үзүүлэх бүрт өөр өөрийн хэмжээнд хөнгөн гуниг төрүүлж, дурсацгаах аж. Олон аавыг дурсав. Ээжийг ч бас. Ахыгаа, эгчийгээ ч мөн адил дурсан зогсох тэр агшин. Монгол Улсын тусгаар тогтнол, түүгээр овоглодог Монгол хүн бүрийн сэтгэлд ялалт гэдэг ийм л үнэ цэнээр олджээ. Тэртээх 80 жилийн өмнөх үйл явдал одоо ч Монгол хүн бүрийн зүрхийг зүсэж, сэтгэлийг зурдаг нь эх орон гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг ямар нэгэн хачиргүй тодотгоно...

Монголчууд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоо урьд өмнөх жилүүдээс өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн өдрүүд ийм нэгэн дүр төрхтэй байв. Тэгэх нь ч аргагүй юм. Жилийн өмнө энэхүү чухал бас тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой анхаарах Засгийн газрын шийдвэр гарч, хэрэндээ л бэлдэцгээсэн юм, бид. Тэр хүрээнд олон ч арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хооронд ОХУ-ын “Роснефть” компаниас үзүүлсэн найман сая еврогийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумыг шинэчлэн “бүтээн байгуулав”.

Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 1-нийг тохиолдуулж, эх орон гэх ойлголтоос түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал, тусгаар тогтнол хүртэл үргэлжилсэн теле хичээл сурагчдад заав. Араас нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин таван жилийн дараа дөрөв дэх удаагаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

“Зарлаагүй дайн” хэмээн дэлхийн нийтийн сонорт хүрч, түүхэнд үлдсэн Халх голын байлдааны ялалтын 80 жил гэдэг зүгээр нэг тэмдэглээд өнгөрүүлэх учиргүй ой. Учир нь, тэртээ 80 жилийн өмнө зүүн хязгаар нутгийг эзлэн түрэмгийлэхээр орж ирсэн харийнхныг монголчууд тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар дарж, эх нутгаа хамгаалж үлдсэн юм. Түүхийн энэ үнэнийг хэн үгүйсгээд, хэдэн ч удаа баллуурдаад арилашгүй үнэн. Сонирхолтой нь, Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдтэй давхцан нэгэн үйл явдал Японд болсон нь сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргалыг тус улсын иргэнээр хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. Арлын улсын арвин түүхтэй сүмогийн дэвжээнд ээлж дараалсан ялалт байгуулж, хэд хэдэн дээд амжилтыг эзэмших болсон Хакухо М.Даваажаргал олон жилийн турш монгол түмнээ баясгаж ирсэн үү гэвэл тийм. Дархан аваргын хүү М.Даваажаргалыг арлын Японд их аваргын хэмжээнд хүрэхэд нь бүгдээрээ баярласан, омогшсон. Давахад нь хамт давж, унахад нь мөн халагласаар өдийг хүрчээ. Гэвч тэрбээр нэг л өдөр иргэншлээ солих Японы иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргаж, ёсчлуулсан нь өнгөрсөн зургадугаар сарын үйл явдал. Шалтгаан нь дэвжээ үүсгэн байгуулах, өвлөж авахад заавал тухайн улсын иргэн байх сүмогийн дүрэмтэй холбоотой. Мөн нь сүмогийн их аварга цолтой АНУ-ын бөх болох Акебоно, Мусашимару нар мөн адил төрөлх эх орныхоо иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болж байсан түүхтэй.

Энэ жишгээр Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж Японы нэрийн өмнөөс овоглох болсон хэрэг. Эндээс нэг асуулт гарч ирж байна. Тэр нь Монгол Улсын иргэн байх нь хэр үнэ цэнэтэй вэ?. Түүнийг юугаар сольж болох бол?.

Цаашлаад Монгол Улсын иргэн байх нь түүнийг бүрдүүлж байгаа, эд эс нь болсон бидэнд ямар үнэ цэнэтэй юм бол? Сүмогийн дэвшээнд ид бяраараа аварга цолонд хүрсэн Монголын их хүчтэнүүдэд дэвжээ байгуулах хэмжээний үнэтэй гэдгийг Хакухо М.Даваажаргал иргэншлээ сольж, Засгийн газраар нь хүлээн зөвшөөрүүлж, албан ёсоор зарлуулсан тухай өнгөрсөн өдрүүдийн мэдээлэл батлах шиг.

Хакухогийн шийдвэрийн ард Японд төдийгүй дэлхийд танигдсан хувь хүний өөрийнх нь идеал байж болох ч бусдад нь ямар сэтгэгдэл төрүүлж байгаа гэдэг сонин...?

Бүхэл бүтэн улсын хэмжээнд Халх голын байлдааны 80 жилийн түүхэн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй зэрэгцэн нэгэн их аваргын хүү Монгол Улсын иргэншлээс татгалзаж Японы улсын иргэнээр залруулсан нь даанч гачлантай биш гэж үү. Ингэхэд Монголын иргэншил ямар үнэтэй вэ? 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (150.129.141.248)
    Монголын өргөн уудам газар нутагаа үлдээсэн өвгөд дээдсдээ талархаад баршгүй Иим улсын иргэн болсон бид хоорондоо эвтэй дотороо бодолтой зүтгэсэн байхад дэлхийд амдаж хөгжөөд улс шиг хүн шиг амьдрах байгалын баялаг төдийгүй тархиний нөөц байна Монгол өөрийн хүчээр дэлхийд гайхуулан байр сууриа бэхжүүлж байгаад баярлаж байна Хөрш улсдаа энх тайваны .харилцан туслалцах элч болгож хацар гоо оххд минь харьд бэр болон очиж байсан түүх байдаг Харийн улс газар шороогоо хамгаалан өдий зэрэгт хүрсэн байхад зүгээр л гадны хүнд иргэшил үүснээд бэлэглээд байх их муухайл даа Мөнх тэнгэр ивээг
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.24.141)
    heleh ug oldohgui bna da neg l gomdoltoi sanagdaad bh yum .eh oron min dutahgui de
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • mgl (59.153.85.66)
    amjilttai ywaa negnee bitgii buudaach ene bol xuulitai duremtei ulsiin es xariin ter deeguur chin ulsaa xudaldsan nowshnuud zondoo bna tedniig buudaach 2002 ond germanii xil deer 10 xujaa manai gadaad pasporttai barigdaj baisan shuude
    2019 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (213.205.240.4)
    Монгол улсын төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй дипломатууд нь хар тамхи зөөж улсынхаа нэрийг гутаагаад, Япон цэргийн барьж өгсөн Засгийн газрын ордонд төрийн түшмэд нь газар нутгаараа тоглоод явж байхад тэр хүн хэнээр ч гуйлгалгүй Монголын нэрийг арлын улсад дархалчихлаа! Япон иргэншил авсан ч Япончууд түүнийг Монгол аврага, Монгол дасгалжуулагч гэж харж, түүгээр Монголчуудыг үнэлнэ. Монгол улс гадаад сурталчилгаандаа хэдийг ч зараад ийм нэр хүндийг тийм амар олохгүй. Энд өөрсдийгөө Монгол гэж цээжээ дэлдэж бор хоног, шар өдрийг дөнгөн данган өнгөрүүлж буй хүмүүсээ! Та нар Даваажаргал шиг улс, үндэстэнийхээ нэрийг хаана яаж өргөв?
    2019 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.103)
    Хөлс , шивтэр , шинхэг , хулмас ханх ханх тависан Япон бөхийн дэвжээгээр тааны үнэр ханхалсан Монгол улсаа солив оо хөөрхий
    2019 оны 09 сарын 05 | Хариулах
    • Монгол улсын төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй дипломатууд нь хар тамхи зөөж улсынхаа нэрийг гутаагаад, Япон цэргийн барьж өгсөн Засгийн газрын ордонд төрийн түшмэд нь газар нутгаараа тоглоод явж байхад тэр хүн хэнээр ч гуйлгалгүй Монголын нэрийг арлын улсад дархалчихлаа! Япон иргэншил авсан ч Япончууд түүнийг Монгол аврага, Монгол дасгалжуулагч гэж харж, түүгээр Монголчуудыг үнэлнэ. Монгол улс гадаад сурталчилгаандаа хэдийг ч зараад ийм нэр хүндийг тийм амар олохгүй. Энд өөрсдийгөө Монгол гэж цээжээ дэлдэж бор хоног, шар өдрийг дөнгөн данган өнгөрүүлж буй хүмүүсээ! Та нар Даваажаргал шиг улс, үндэстэнийхээ нэрийг хаана яаж өргөв?
      2019 оны 09 сарын 05
  • Зочин (223.104.15.30)
    Юун сүртэй юм. Хүн өөрийн чаддаг зүйлээ хийж хаана хэрхэн амьдрахаа хүнээр заалгах хэрэг үү? Амжилт хүсье Даваажаргалд.
    2019 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    11 цаг 4 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    11 цаг 55 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 59 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    12 цаг 36 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    12 цаг 41 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    13 цаг 42 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    13 цаг 56 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    14 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    14 цаг 46 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    15 цаг 12 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    15 цаг 45 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    16 цаг 26 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    16 цаг 39 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    16 цаг 41 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    16 цаг 50 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    17 цаг 4 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    17 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 31 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    17 цаг 46 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    17 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК