Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин бусад аймаг, сумдын ойн сангаас 2020 оны есдүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.
Тушаалын хэрэгжилтийг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан ,Увс, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт хангаж ажиллахыг даалгажээ.
Сэтгэгдэл (1)