“Монгол-Хятадын Экспо” 2019 арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Энэхүү арга хэмжээний “”Монгол улсын дүр төрхийн үзэсгэлэн” нь хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн хоёр тал үнэлж байна.
Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна.
Б.Жаргал