Чингэлтэй уулын энгэр бэлд олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайг байгуулж, нээлтийг нь хийжээ. Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн хэмжээ нь 108x72 метр. Олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлэгтэй. 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2,000 хүний суудалтай юм байна.
Мөн 18 нэр төрлийн 43,700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болжээ.
Ташрамд дурдахад, уг талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог аж.