Увс аймгийн Ховд сумын Ховд голын усанд энэ сарын 8-ний өдрийн 16.30 цагийн үед ой зургаан сартай хүүхэд голд живж өнгөрсөн байна. Ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 18 иргэн, 9 мотоцикл, нийт 24 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 09.09-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Хужир булан” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 3 км-т)-т Ховд голын уснаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.