Монголын хүүхдийн спортын VI наадмын чөлөөт бөхийн төрөл есдүгээр сарын 10-12-нд Батлан хамгаалах яамны “Алдар” Биеийн тамир спорт хороонд боллоо.
Тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 20 аймаг, есөн дүүргийн тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв.
Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 48, 55, 65, 80, 100, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаан боллоо. Тэмцээнд спортын мастер Ж.Баярхүү, Г.Нямбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн тамирчид таван алт, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг дөрвөн алт, гурван хүрэл, Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай хоёр, гуравдугаар байрт оров.