Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг сайд аа, тендерийн маргаанаас болж цэцэрлэгийн ачаалал дийлдэхгүй байна

2019-9-13
0
ЖИРГЭХ

Үндсэн хуулиар суралцах эрхээ баталгаажуулсан ч эрхээ эдэлж чадахгүй, гадуурхагдаж яваа хүүхдүүд... Нийгэмд тэднийг өхөөрдөж, эсвэл хошигносондоо, бүр эсвэл өрөвдсөндөө ч юм уу “сугалааны” хүүхдүүд гэж нэрлэнэ. Өнөөдөр улсын цэцэрлэгт 312.802 хүүхэд хамрагдаж байгаагаас 275.809 нь сугалаанд ёндооржээ.

Өөрөөр хэлбэл, сугалаанд ёндоорох хувьгүй балчир үрсийн зарим нь хувийн цэцэрлэгт хамрагдсан бол санхүүгийн боломжгүй, зутруухан өрхийн балчир үрс гэрийн мухар сахихаас өөр сонголт тэдэнд үлдсэнгүй.

Хайртай төрийнхөө буянаар балчир үрс нь гэрийн мухар сахиж, эрүүл мэнд, амь насаа дэнчин тавьж суухад улстөрчид тендерийн булхайгаа ханцуйн дотроо нуух гэж наймаалцаж суух юм.

 

-ШИНЭЧИЛНЭ ГЭЭД ХААЛГАА БАРЬСАН ЦЭЦЭРЛЭГҮҮД ХЭЗЭЭ ҮҮДЭЭ НЭЭХ БЭ-

 

Хичээлийн шинэ жил эхлээд 10 гаруй хоног өнгөрч байна. Гэтэл яг энэ цаг дор Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг барилгаа дөнгөж нурааж эхэлжээ. Хачирхалтай юм шүү. Уг нь хичээлийн жил дуусахтай зэрэгцэн барилгаа нурааж, шинэ барилгынхаа ажлыг эхлүүлсэн байх ёстой байлтай. Гэтэл тэгсэнгүй. За энэ ч яахав, гээд хойш тавъя. Тэгвэл барилгаа нураагаагүй юм бол яагаад энэ жилдээ дахиад элсэлт авч болсонгүй вэ. Энэ л хамгийн хачирхалтай. Мэргэжлийн байгууллагаас болохгүй гэж хэлээгүй. Хүүхэд хүлээж авахад дутах юмгүй хэмээсэн. Ийм атал хоосон байр ханхайрсаар биднийг угтав.

 

Биднийг очиход цэцэрлэгийн хаалгыг түгжиж “Цэцэрлэгийн баруун тал нураахтай холбогдуулан хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж цэцэрлэг түр хугацаагаар хүүхдүүдээ авахгүй байхыг мэдэгдэж байна. 2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр” гэсэн цаас наажээ. Цэцэрлэгийн баруун талыг харвал хэд хэдэн ажилчид шар төмөр буулгаж харагдана. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг дөнгөж л буулгаж эхэлж буй янзтай байлаа. Дээрх мэдэгдлээс харахад есдүгээр сарын 9-ний өдрөөс л ажлаа эхлүүлж байгаа бололтой юм. Хийж буй ажлаас нь дүгнэвэл шүү дээ.

Энэ талаар МХЕГ-ын  Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс тодруулахад “9 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хэдхэн хоногийн өмнө эхэлж, өргөтгөлийн барилгаа нураасан. Одоогийн байдлаар цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байдалтай байна” гэсэн юм.

-ТЕНДЕРИЙН МАРГААНААС ҮҮДЭН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН

БАРИЛГЫН АЖИЛ УДААШИРЧ БАЙНА-

 

Ингээд бид цааш 39 дүгээр цэцэрлэгтэй танилцахаар очсон юм. Уг цэцэрлэгийн барилгыг ашиглах боломжгүй гэсэн заалтаар буулгаж, шинээр барих ёстой гэх. Гэтэл гадна талаас харвал нураасан гэх зүйл ажиглагдсангүй. Мөн л дүнсийж харагдана. Хаалгыг нь таттал онгорхой байж таарав. Дотогш орж үзэхээр шийдэн үүдээр шагайвал хүн харагдсангүй. Зурагт асаалттай байгаагаас харвал жижүүр нь ойрхон гарсан эсвэл дээд давхруудад л бий болов уу. Хаалга хүчтэй хааж, нээж чимээ өгөхөд хүн огт ирсэнгүй. Цэцэрлэгийн хананы обой зэрэг нь шал энд тэнд хөглөрчээ. Доторх нөхцөл байдлаас ажвал цэцэрлэгийн тавилгуудыг нэг тийш нь зөөжээ. Бусад зүйлүүдийг бага багаар янзалж буй бололтой эмх замбараагүй харагдана.

Түүнчлэн нийслэлийн 37 дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглах боломжгүй болж, буулгаад шинээр барих шийдвэр гарсан ч мөн адил ажил нь эхлээгүй төдийгүй  шинээр элсэлт аваагүй байна.

Мөн өргөтгөлийн ажил нь дуусаагүй хэд хэдэн сургууль бий гэсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж дуусаагүй байна. Өргөтгөл ашиглалтад орсны дараа нэмэлт элсэлтээ авах гэнэ. Мөн Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусаагүй, удаашралтай байна.

Эдгээр барилга дөнгөж нураагдаж эхэлж буй болон өргөтгөлийн ажил удааширсан, барилгын ажил саатсан гол шалтгаан нь тендерийн маргаан, байгалийн таагүй нөхцөл байдал, гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдал зэрэг асуудалтай холбоотой аж.

Үүнийг нь холбогдох байгууллагаас нь шалгаад тогтоогоод дээшээ уламжилдаг ч дорвитой алхам хэн ч хийсэнгүй. Жил бүр тендерийн будлианаас болж барилгын ажил удааширч, цэцэрлэгийн үйл ажиллагаа ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Гэтэл салбарын сайд та хаана, юу хийж явна вэ, Ё.Баатарбилэг сайд аа. Хэзээнээс эхлэж, сургууль, цэцэрлэг барихдаа тендер дээр зодолдохоо больж, барилгын ажлыг цагт нь эхлүүлж сурах вэ.

 

Хүүхэд бүр хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр 100 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх  боловсрол эзэмшиж чадахгүй гэрийн мухар сахиж байна. Дахин хэлье. Есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэг, сургуулийн бүх үйл ажиллагаа жигдэрч, эхэлсэн байх учиртай. Шинээр баригдаж буй цэцэрлэг, сургууль түүний өргөтгөл ч баригдсан байх ёстой. Гэвч хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад барилгын ажлыг энэ мэтчилэн хойш тавих нь цэцэрлэгийн ачааллыг улам нэмэгдүүлэхэд хүрч байна. Цэцэрлэгийн барилгыг шинэчилнэ гээд хаалгыг нь барьсан атлаа шинээр барилга ч бариагүй, хуучин барилгыг нь ч нураагаагүй олон барилга нийслэлийн дүүргүүдэд бий. Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар гээд тоочоод байвал худалч хүнд 20 орчим цэцэрлэгийн ийм барилга байна. Тиймээс л хуучин барилгаа шинэчлэх юм бол шинэчлэх ажлыг эрчимжүүлэх нь салбарын сайдын нэн тэргүүнд хийх ёстой ажил биз ээ.

 

Сугалаанд ёндоороогүй хүүхдүүд гэрийн мухар сахиж, сургуульд суралцсан хүүхдүүд нь үдийн цайндаа хордож, хичээлээ хийе гэсэн ч сурах бичиггүй. Яачихсан салбар бэ, Ё.Баатарбилэг сайд аа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    8 цаг 52 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    9 цаг 42 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    9 цаг 47 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    10 цаг 24 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    10 цаг 29 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    11 цаг 29 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    11 цаг 44 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    12 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    12 цаг 34 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    13 цаг 0 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    13 цаг 33 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    14 цаг 14 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    14 цаг 27 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    14 цаг 29 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    14 цаг 38 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    14 цаг 52 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    15 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 19 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    15 цаг 34 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    15 цаг 45 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК