Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ны засварын ажилтай холбогдуулан энэ сарын 14-ний өглөө 06.00-09.00 цагийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлахаар болжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16, 18, 19, 20 дугаар хорооны Хандгайт Баянбулаг, Санзай Ундраа зуслан, Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр, Янзага зуслан чиглэлийн айл өрх, ААН, Зуслангийн Гүнт, Шаргаморьт, Жигжид, Гоодой, Шадивлан, Ар согоотын айл өрх, ААН, Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн амны айл өрхүүд, Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлгийн компани орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Мөн Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 19 дүгээр хороонд Яргайтын 1-42, Согоотын 13-108, Жаргалантын 6-57 дугаар гудамжны айл өрхүүд, Сүхбаатар дүүргийн 15-17, 20 хороо, 71, 58 дугаар бүрэн дунд сургууль, 130, 166, 109 дүгээр цэцэрлэг, Албан бус гэгээрэл хөгжлийн төв, Сүхбаатар дүүргийн онцгой гал унтраах анги, Дамбадаржаагийн 30, 80, 23, 23В, Бэлхийн 5, 7, 9, 11, 30, 31, 34, 35, 37, 39, 53, 54-р гудамж, Бэлх цуурайтын ам, зуслангийн айл өрхүүд тэр орчмын хэрэглэгчид, Ойчдын 1 Т-38, Бэлхийн 17, 26, 30, 33-35, 47дугаар гудамж, Ойн задгай, Бэлх шинэ буудал, Ватикан сүм, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Трийглобал монголиа, Болор-Ану, Алтай холдинг, Батдэлгэрэх жим, Цэлмэггүн, Гурван эрдэнэ, Болгоогч ХХК-ууд болон тэр орчмын хэрэглэгчид, Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, Бага дарь эхийн 6-10, 12, Бага дарь эхийн 3-6, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46 дугаар гудамжны айл өрхүүд, Ангрол-ойл, Содмонгол групп, Морьд хур, Кевико, Сити палас, Цагаан орой, Гуулинсайхан ХХК-иуд, ШШГЕГ-ын хорих 441-р анги, ШШГЕГ-ын ЦХБАӨЗахиргаа болон тэр орчмын хэрэглэгчдийн цахилгааныг тус тус хязгаарлана.
Үүнд нийт 539 аж ахуйн нэгж байгууллага, 45148 өрхийн цахилгааныг түр хязгаарлах юм.
Б.Лхам