Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оюу толгой” компанийн санхүүжилтээр мандал-овоо сум шинэ эмнэлэгтэй боллоо

2019-9-18
0
ЖИРГЭХ

Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум – “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ээлжит төслөө амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа. Энэ эмнэлэг нь тус сангаас санхүүжүүлж бариулж байгаа эмнэлгийн хоёр дахь барилга юм. Өмнө нь тус сан 2016 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд 400 м.квадрат талбайтай эмнэлэг барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд ийнхүү тус аймгийн 1,700 гаруй иргэн стандартын шаардлага хангасан эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байна.

Мандал-Овоо сумд барьсан эмнэлгийн барилгын төслийн санхүүжилтийг “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдөр баталж, 2019 оны наймдугаар сарын 23-нд улсын комисст барилгыг хүлээлгэн өгсөн юм. Барилгын гүйцэтгэгчээр Өмнөговь аймгийн "Хос бор морь" ХХК ажилласан тул орон нутгийн компанийг чадавхжуулж,орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эерэг нөлөөтэй байлаа.

Арван ор бүхий хоёр давхар шинэ эмнэлэг нь дулаан хангамж, цэвэр,бохир ус, холбооны инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоноос гадна цахилгаан тасарсан үед автоматаар ажиллах нөөц мотортой. Граж болон моргийн туслах барилгуудтай. Төрөх болон мэс заслын өрөөнүүдийн дотор заслыг орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн шийдсэн тул жижиг хэмжээний мэс  ажилбарыг Мандал-Овоо сумд хийх боломжтой болсон юм.  

Өмнөговь аймгийн хамгийн хойд захын сум болох Мандал-Овоо сумын  эмнэлэг нь 1938 онд байгуулагдсан ба одоогийн ашиглаж байгаа нэг давхар барилга нь 1979 онд ашиглалтад орсон чулуу, бетонон суурьтай, тоосгон ханатай модон хучилттай барилга бөгөөд ашиглалтын хугацаа дууссан тул эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандарт хангагдах боломжгүй болж, халдвар дамжих, барилга ашиглалтын явцад иргэдийн эрүүл мэнд амь нас, эд хөрөнгөндаюул учруулах өндөр эрсдэлтэй байв. Мэргэжлийн хяналтын байгууллага 2017 онд уг барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн дүгнэсэн байдаг.

Шинэ эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор сумын иргэдэд орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна орон нутаг дахь нийгмийн дэд бүтцэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Нэмэлт мэдээлэл:

  • 2015 онд байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймаг, болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулж жил бүр таван сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгохоор тогтсон.
  • Уг гэрээг хэрэгжүүлэх гол байгууллага болох “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ)-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оныхоо 9 сард байгуулж байв.
  • “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 45.3 тэрбум төгрөгөөр 149 төсөл хөтөлбөр санхүүжүүлээд байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.117)
    Манай "энхрий хайрт" Нам засгийг бодвол бидний харааж зүхээд байдаг Оюу толгой компани бодитой юм хийж өгч байна шүү дээ!!!
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • сурмаа (202.9.43.185)
    энэ оюу толгойн хэвлэлийн албанд боловсрол мэдлэггүй ямархуу лалрууд ажилладаг юм бэ.хэдхэн өгүүлбэр алдаагүй биччихэж чадахгүй юм.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • иргэн (103.26.195.180)
    34 хувь нь манай төрийн мөнгө биз дээ, Миний танил нэг нөхөр 16 ортой эмнэлэгийн барилгыг 230 сая төгрөгөөр барьж байсан санагдана, Бүх юм нь орлоо гэхэд 10 ортой эмнэлэг 500 саяас хэтрэхгүй, Оюутолгойн шилдэг арга бол төсвийг их хэмжээгээр хэтрүүлэн тавьж, эрх мэдэлтнүүдийн компаниар дамжуулан авилга өгдөг явдал гэдгийг сайд Даваасүрэн баримттай ярьж байсан даа,
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    7 цаг 48 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    8 цаг 38 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    8 цаг 43 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    9 цаг 20 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    9 цаг 25 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    10 цаг 25 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    10 цаг 40 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    11 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    11 цаг 30 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    11 цаг 56 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    12 цаг 29 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    13 цаг 10 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    13 цаг 23 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    13 цаг 25 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    13 цаг 34 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    13 цаг 48 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    14 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 15 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    14 цаг 30 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    14 цаг 41 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК