Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Цэвэлмаа: "Дэлхийн мисс" тэмцээнд өмсөх даашинзынхаа загварыг би өөрөө гаргана

2019-9-20
0
ЖИРГЭХ

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, нэр хүндтэй тэмцээний нэг 69 дэх удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд М.Цэвэлмаа эх орноо төлөөлөн оролцохоор шалгараад буй. Түүнд “Дэлхийн мисс”-ийг шимтэн үздэг үзэгч олон итгэл тээж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай улсын миссүүд уг тэмцээнд сайн оролцох болсон нь үүний илрэл. Тодруулбал, "Miss World 2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг “People’s choice” номинацын ялагчаар тодорч, шилдэг 11-т шалгарч байсан бол мисс Ц.Энхжин шилдэг 15-д шалгарч чамлашгүй амжилт гаргаж байсан билээ. Ингээд “Дэлхийн мисс 2019” тэмцээнд оролцохоор шалгарсан М.Цэвэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Юуны өмнө "Дэлхийн мисс" тэмцээнд оролцох эрхтэй болсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. М.Цэвэлмаа гэж чухам хэн бэ?

-Баярлалаа. Би 1996 оны арваннэгдүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. 2013 онд Анагаахын лицей сургуулийг онц дүнтэй төгсөж байсан юм. Эмчийн мэргэжил миний багын мөрөөдөл байсан учраас үргэлжлүүлэн АШУҮИС-д Хүний их эмч мэргэжлээр суралцаж, энэ хавар төгссөн. Одоо мэдрэлийн их эмчээр мэргэжлээ дээшлүүлж байгаа. Эрүүл мэндийн салбарын чиглэлийн хүн болохоор ч тэр үү иог, бясалгах хийх, ном унших их дуртай. Бусадтай их нээлттэй харилцдаг. Ийм л хүн дээ/инээв/.

-Тэмцээний хамгийн гол хэсэг нь хэр хүмүүнлэг мисс бэ гэдэг шалгуур гэдэг. Та хүмүүнлэгийн ажил хэр их хийдэг бэ?

-Би хоёрдугаар курсээсээ хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, өрхийн эмнэлгүүдэд ханын цаас хийж өгөх зэргийг хийдэг байсан. Өнгөрсөн онд хүмүүнлэгийн “МАА” санг эмээгийнхээ дурсгалд зориулж байгуулж байлаа. Энэ хүрээнд сайн дурын үйл ажиллагаа хийдэг “Мy club”-тэй хамтран Богд хааны музей орчмыг цэвэрлэж, мод тарих зэрэг ажлыг тогтмол хийдэг. Би чөлөөт цагаараа байгалийн гаралтай саван хийдэг. Сонирхлынхоо дагуу саван хийж орлогоор нь хүчилтөрөгчийн аппарат, эмнэлэгт яаралтай тусламжийн үед хэрэгтэй хэрэглэгдэхүүнүүдтэй хамт Өвөрхангай аймгийн бүсийн оношилогооны эмнэлэгт бэлэглэсэн.

Харин “Дэлхийн мисс”-ийн тэмцээний хүмүүнлэгийн ажил нь олон хүнийг хамарсан, улсын хэмжээнд давалгаа үүсгэсэн, үр дүн хүрсэн ажил байх ёстой байхыг шаарддаг. Тиймээс мэргэжлийнхээ онцлогийг гаргаж, хавдрын эсрэг аянг зохион байгуулъя гэж бодож байна. Учир нь манай улсад өдөрт 16 хүн хорт хавдраар оношлогдож, 12 хүн нас бардаг. Манай улсын хувьд гамшгийн хэмжээний асуудал. Мөн өнгөрсөн жил эмээгээ хавдрын улмаас алдаж байсан юм. Хавдраар өвчилж, хорвоог орхиж байгаа мянга мянган хүн, түүний ар гэрийн төлөө энэ ажлыг хийхээр шийдсэн.

Эмчийн мэргэжил нь өөрөө байнгын хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийдэг мэргэжил. Миний мэргэжлийн онцлог миссийн тэмцээний гол зорилготой уялдаж байгаа. Миссийн тэмцээний гол зорилго нь нийгэмд хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийж, сайн сайхныг сурталчлах зорилготой байдаг. Түүнээс хувцас өмсөөд алхахдаа биш. Эмч мэргэжилтэй миссүүд их цөөн байдаг. Мэргэжлийнхээ онцлогийг гаргаж хүмүүнлэгийн ажилдаа түлхүү анхаарна гэж бодож байна.

-“Дэлхийн мисс”-д оролцоно гэдэг нэг талаар нэр хүндтэй боловч маш их хариуцлага шаардана. Бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Нарийн дэс дараалалтай байхын тулд төлөвлөгөө гаргах шаардлагатай. Энэ долоо хоногт хийх ажлынхаа хүрээнд бүх газруудтайгаа уулзаж төлөвлөгөөгөө гаргасан. Ирэх долоо хоногоос албан ёсоор бэлтгэлдээ гарна. Хажуугаар нь англи хэлнийхээ бэлтгэлийг сайн хийнэ. Өмнөх жилүүдийн миссүүд хувийн бэлтгэлээ сайн хангаж, төлөвлөгөөтэй ажиллаарай гэж зөвлөсөн.

-Даашинзаа хаана урлуулж байгаа вэ?

-Энэ жил би өөрөө даашинзаа зохион бүтээж, загвараа гаргана. Учир нь энэ удаагийн тэмцээнд даашинз урлуулах эрх ирээгүй. Тиймээс өөрийнхөө санааг шингээх боломж гарч ирж байна гэж ойлгож байна. өмнөх жилүүдтэй давхцахгүй, шинэлэг санааг гаргахыг хичээнэ гэж бодож байна. Үндэсний хувцас, даашинзаа загвар зохион бүтээгчидтэй зөвлөж загвараа гаргана.

-Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

 

Б.Лхам
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    6 цаг 50 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    7 цаг 40 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    7 цаг 45 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    8 цаг 22 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    8 цаг 27 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    9 цаг 27 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    9 цаг 42 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    10 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    10 цаг 32 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    10 цаг 58 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    11 цаг 31 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    12 цаг 12 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    12 цаг 25 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    12 цаг 27 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    12 цаг 36 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    12 цаг 50 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    13 цаг 7 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 17 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    13 цаг 32 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    13 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК