АНУ-ын харьяат 40 настай иргэн “Алтай таван богд” ууланд энэ сарын 18-ны өдөр авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэхээр төлөвлөн ууланд гарсан ч эргэж ирээгүй юм. Түүний алга болсон тухай дуудлаг мэдээллийг аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22.11 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч есдүгээр сарын 22-ны 05.00 цагаас эхлүүлсэн ч эрэн хайх ажиллагаа амжилтад хүрээгүй юм. Тэгвэл АНУ-ын иргэн П-г эрэн хайх ажлыг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон байна.