Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн зүгээс нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Тодруулбал, олон цагийн нислэг үйлдэх явцад зорчигчдын тав тухтай байдлыг хангах үүднээс Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн энгийн ангиллын үйлчилгээндээ нэг удаагийн аяллын иж бүрдлийг нэвтрүүлж эхэллээ.
Ташрамд дурдахад, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани АНУ-ын “Air Lease Corporation” компаниас В787-9 DREAMLINER агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах түрээсийн гэрээ хийгээд байгаа юм. Энэ хүрээнд МИАТ компани ойрын үед АНУ руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй бөгөөд 14140 км зайд зогсолтгүй нисэх хүчин чадал бүхий уг агаарын хөлгийг 2021 оноос нислэг үйлдвэрлэлдээ ашиглахаар төлөвлөжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)