“Экспо Монголиа 2019” бүх салбарыг дэмжсэн Олон Улсын Үзэсгэлэн долоо дахь удаагаа буюу 2019 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл Экспо ОУҮХТөвд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, үйлдвэрлэл, бизнесийн салбар дахь зах зээлийн шинэлэг санаа, хамгийн сүүлийн үеийн техник технологийг танилцуулахаас гадна Монгол Улсад ирээдүйд хийгдэхээр зорьж буй төслүүдийн мэдээлэлтэй танилцах, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, зорилтот зах зээлд бизнесийн түншлэл тогтоох, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гэрээ хэлэлцээр хийх боломжийг үзэсгэлэнд оролцогчид болон сонирхогчдод олгох юм.
Энэ удаагийн үзэсгэлэн, бага хуралд Усны менежмент сэдвийн дор хот суурин газрын ус хангамж, ус цэвэрлэх байгууламжийн дэвшилтэт технологийг танилцуулах илтгэлүүд тавигдах юм.
ХБНГУ-ын Бранденбург хотын усны академи төрийн болон бизнесийн байгууллагууд оролцож усны менежмент болон дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа “Хот суурин газар, дэд бүтэц, барилга, уул уурхай, бусад салбар”-д ашиглагдах ус хангамжийн дамжуулах ба түгээх технологи, цэвэр, бохир ус цэвэрлэгээний технологи, түүний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий хамгийн сүүлийн үеийн техник технологиуд танилцуулагдаж, усны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар дурьдлаа.
Б.Жаргал