Энэ сарын 4-нөөс 17-ны өдрүүдэд “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор улс орон даяар зохион байгуулж байгуулах гэж байна. Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87 мянга гаруй хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6150 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах аж.
Түүнчлэн эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4600 хүн ам/жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм. Вакциныг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ.
Харин вакцин хийлгэх хүсэлтэй иргэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад өдөр бүр 8.30-14.30 цагийн хооронд 15 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой.