Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд иргэн Д.М-aaс “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, УИД-ийн урд хөгцөрсөн самар зарж байна. Шалгаж, арга хэмжээ авч өгнө үү” хэмээн ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар иргэн Б нь гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, самар зэргийг худалдан борлуулж байсан, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хууль ёсны дагуу мэдээлж, зөвшөөрөл аваагүй үйлдлийг илрүүлж, илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.