Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар агаарын бохирдлын эсрэг хийх ажлаа эрчимжүүлсэн долоо хоног

2019-10-13
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлаас хүргэж байна.

Сайжруулсан түлшний асуудал энэ долоо хоногийн халуун сэдэв байлаа. Учир нь энэ сарын 10-ны өдрийн байдлаар угаарын хийнд хордсон хэмээн дуудлага өгсөн иргэдийн тоо 32 тохиолдлоор нэмэгдэж, энэ сарын 3-11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 112 том хүн, 56 хүүхэд эмнэлгийн туслалцаа авчээ. Мөн угаарын хийнд хордож амь насаа алдсан иргэдийн тоо зургаад хүрсэн нь асуудлыг даамжруулав. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комиссын газраас ажлын хэсэг гаргаж, хоногийн мэдээг иргэдэд нээлттэй танилцуулж, нийслэлийн зургаан дүүргийн айл өрхүүдэд зөвлөмж тараан ажиллаж байна. Угаарын хийнд хордсон гэх дуудлага ихэвчлэн шөнийн цагаар ирдэг бөгөөд иргэдэд тараах материал тарааснаар дуудлага өгөх иргэдийн тоо буурч байгааг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлж байв. 

Угаарын хийнд хордсон иргэдийн гэрт очиход дийлэнх айл ханын пийшинтэй бөгөөд хуучирч муудсан, энд тэнд ан цав гарсан байсныг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Нөгөөтэйгүүр, иргэд толгой нь эргэх, дотор нь муухайрах зэрэг зовиурыг үүссэн нөхцөл байдлаас үүдэн угаартаж байна хэмээн ойлгож дуудлага ирүүлдэг ч угаартсан шинж тэмдэг илэрдэггүй гэсэн юм. 

Үүнтэй холбогдуулан шахмал түлшнээс хэд хэдэн удаа дээж, шинжилгээ авсан боловч ямар нэгэн ноцтой асуудал илрээгүй. Улмаар дотоодын шинжилгээний хариунд итгээгүй иргэдийн хүсэлтээр ч гэх үү гаднын шинжилгээнд дээж авч хүргүүлсэн юм. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Ямартай ч нийгмийн сүлжээг ажиглахад үүссэн нөхцөл байдлаас үүдэн иргэд хоёр хуваагджээ. Шахмал түлшнээс үүдэн иргэд хордож, хорвоог орхиж байна. Энэ ажлыг зогсоох хэрэгтэй гэсэн бүлэг хүмүүс байхад хэсэг хүмүүс нь үр дүнтэй байгаа талаар жиргэж байна. Угаарын хийнд хордсон иргэдийг хувийн бэлтгэлээ базаагаагүй, пийшин нь энд тэндээ ан цав үүссэн, хуучирч муудсан зэрэг шалтгаанаар хий алдаж байна. Үүнээс үүдэн иргэд хордож байна гэж мэргэжлийн байгууллагынхан тайлбарлаж байгаа. Тэгвэл шахмал түлш ямар нэгэн асуудалгүй гэдгийг хэд хэдэн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлтээр гаргачихлаа. Энэ бол эхний дүгнэлт. Харин гаднын байгууллагаас ирэх шинжилгээний хариуг харах л үлдэж байна.

Түүнчлэн шахмал түлш үйлдвэрлэгдэж байх үед уг түлшийг хэрэглэснээр утаа 50 хүртэлх хувиар буурна гэж мэргэжлийнхэн хэлж байлаа. Тэгвэл есдүгээр сарын 30-аас энэ сарын 10-ны өдрийг хүртэлх үзүүлэлтээр агаарын чанарын тоо pm10 хэмжээтэй агаарын тоосонцор өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй гарчээ. Хүхэрийн давхар исэл болон pm2.5 хэмжээтэй тоосонцор хэвийн түвшинд, харин pm10 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн үед Нисэх, Толгойт, Баянхошуу, Зурагт, Амгалан зэрэг байршлуудад хоёр дахин их байсан бол энэ онд хэвийн үзүүлэлттэй гарсан байна.

Энэ үйл явдалтай зэрэгцэн Засгийн газраас өөрийн байр суурийг илэрхийлсэн. Энэ талаар БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат юун түрүүнд амь үрэгдсэн иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Засгийн газрын зүгээс сайжруулсан түлшийг иргэд хэрэглээндээ нэвтрүүлээд дадчихвал үр дүн гарна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлыг үргэлжлүүлэх байр суурь илэрхийлж байгаа. Харин дээрх үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас иргэдэд угаарын хий мэдрэгч олгохоор шийдвэрлэв. Ингэхдээ эхний удаагийнхыг үнэ төлбөргүй олгох бөгөөд уг ажилд 80 тэрбум төгрөг төсөвлөж буй. Сайжруулсан түлш утааг бууруулж байна. Эцсийг нь үзнэ гэсэн хэсэг бүлэг байхад, тэр нь бас л шахаа биз ч гэж хүлээж авах иргэд цөөнгүй байна. Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулах ажлаа үргэлжлүүлэхэд бат зогсов. Харин идэр есийн хүйтэнд уг ажил хэрхэн дүгнэгдэх нь агаарын чанарын индексээс харагдах болно.

Мөн энэ долоо хоногт Дорноговь аймагт бүтээн байгуулагдах газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажил дуусч, нээлтээ хийлээ. Уг дэд бүтцийг нэг жилийн дотор төлөвлөсөн хугацаанаас өмнө гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог юм. Бүгд Найрамдах Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих уг ажилд 7-8 мянган хүн оролцоно гэсэн тооцоо гараад байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад хийсэн айлчлалын хүрээнд уг бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт 263 сая ам.долларыг бүтээж ирсэн бөгөөд уг хөрөнгийг Их Хурлаар хэлэлцэж, эцсийн шийд гарах юм.

Ийнхүү Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ажлаа эрчимжүүлсэн долоо хоног боллоо.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батзориг (66.181.161.99)
    Юун идэр ес вэ, гэрийнхээ яндан зуухны битүүмжийг сайжруулаад гэртээ угаартаж үхдэггүй юмаа гэхэд, салхигүй битүү өвлийн өдрүүдэд гудамжинд яваа хүмүүс тэр угаарт чинь явдал дундаа үхэх болно шүү дээ, шахаа шахаа гэхэд арай дэндүү юм. Үхсэн болон үхлээ хүлээж яваа хотын иргэдийн өмнөөс ичиж байна. Тэнэгтэхээ зогсоогооч..
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    2 цаг 30 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    3 цаг 20 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    3 цаг 25 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    4 цаг 2 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    4 цаг 7 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    5 цаг 7 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    5 цаг 22 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    5 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    6 цаг 12 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    6 цаг 38 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    7 цаг 10 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    7 цаг 52 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    8 цаг 5 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    8 цаг 7 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    8 цаг 16 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    8 цаг 30 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    8 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 57 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    9 цаг 12 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    9 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК