Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Оюунбилэг: “Шилэн данс”-д хяналт тавих үүрэгтэй ИТХ хангалтгүй ажиллаж байна

2019-10-16
0
ЖИРГЭХ

Төрийн Аудитын байгууллагаас өчигдөр УИХ-д холбогдох тайлангаа хүргүүллээ. Энэ хүрээнд ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгтэй ярилцлаа.


-Аудитын байгууллагаас хуулийн холбогдох заалтын хүрээнд улсын төсөвт хийсэн дүгнэлтээ УИХ-д өргөн барилаа. Энэ талаар мэдээлэл өгөх юу?

-Төрийн Аудитын төв байгууллага жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг УИХ-д жил бүрийн аравдугаар сарын 15-ны дотор хүргүүлэх чиг үүрэгтэй. Тиймээс бид дүгнэлтээ гаргаад дуусч, УИХ-д хүргүүлэх хүргүүллээ. Энэ талаар хэлэлцэх үед нь төсвийн онцлог ямар байсан гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаанд өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.

-Ирэх оны төсөв сонгуулийн жилийнх гэдгээрээ онцлог. Зарим тойрогт нэгээс хоёр дахин нэмж хөрөнгө оруулалт тусгасан тухай шүүмжлэл байна. Та бүгд ирэх оны төсөвт ерөнхийд нь дүгнэлт хийсэн байх?

-Төрийн Аудитын байгууллага чиг үүргийнхээ дагуу жилийн төсвийн дүгнэлтээ өнөөдөр хүргүүлсэн гэдгийг дурдсан. Энэ талаар хэлэлцэж эхлээгүй байгаа тул урьдчилан байр сууриа илэрхийлэх зохимжгүй.

-Жил бүр зарлага нь орлогоосоо давсан алдагдалтай төсөв хийдэг. Энэ оны хувьд ч хоёр их наяд орчим төгрөгөөр давсан зарлагатай төсөв оруулж ирлээ. Төсвийг алдагдалгүй батлах талаар зөвлөмж хүргүүлсэн үү?

-Аудитын байгууллагаас холбогдох байгууллагуудад жил бүр зөвлөмж хүргүүлж ажилладаг. Тухайлбал, 2018 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтэд жишээ авч үзье. Энэ үед бид эдийн засгаа хэт өөдрөгөөр төсөөлж иргэдийн нуруун дээрээ нэлээд ачаалал үүрүүлсэн. Түүхий эдийн боловсруулалт, тээвэрлэлт зэрэг дэд бүтцийнхээ ажлыг шийдвэрлээгүй байж хэт өндөр төсөв хийсэн талаарх дүгнэлт гаргаж байсан. Дүгнэлтийн дагуу төсөв дахин хэлэлцэгдэж, засагдаж байсан юм. Манай улсын хувьд нөөц боломж их учраас төлөвлөлтөө зөв хийж, үрэлгэн байдлаа зогсоох шаардлагатай. Аудитын байгууллага энэ талаас нь байнга харж, дүгнэлт хийдэг юм. 2020 оны төсөв хэлэлцэх үеэр ч гэсэн яагаад төсөв алдагдалтай батлав, хөрөнгө оруулалтууд яаж нэмэгдэв, цаашид ямар эрсдэл бий талаар ярьж, байр сууриа илэрхийлэх учиртай.

-Ирэх оны төсөвт юуг голчлон анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?

-Манай улс эдийн засгийн үндсэн чиглэл, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж төлөвлөлт хийхдээ маш их алдаа гаргадаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хоорондын уялдаагүй нөхцөл байдал Сангийн яаманд очиж нэгтгэгдэхдээ тухайн жилийн төсөв, төлөвлөгөөнөөс хэтэрсэн төсөл арга хэмжээг төлөвлөсөн харагддаг. Цаашлаад орж ирсэн мөнгө бүрийг үрэх сонирхол бидэнд байна. Тиймээс “бүсээ чангалъя” гэж ярьдаг шигээ санхүүгийн сахилга хариуцлагыг улам илүү сайжруулж үр ашигтай төсөл, үйл ажиллагаа төсөв зарцуулагдах хэрэгтэй. Ялангуяа урсгал, зардлуудыг багасгах тал дээр анхаарах шаардлагатай.

-Гадаад өр их байгаа тухай Сангийн сайд мэдээлэл хийх үеэрээ тодотгосон. Бондыг бондоор төлөх зэргээр. Энд Аудитын байгууллага ямар дүгнэлт хийдэг юм бэ?

-Засгийн газрын өрийн тайлан дээр 2019 онд тусгайлан аудитын дүгнэлт хийж, танилцуулсан. Засгийн газрын хувьд өрийн хэмжээ нэмэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд өрийн менежмент сайн хийсэн. Өндөр хүүтэй гадаад бондуудыг бага хүүтэй бондуудаар солих ажлыг зохион байгуулсан. Гэхдээ Засгийн газрын өрийн тайланд анхааруулж байгаа нэг зүйл байна. Тухайлбал, 2023 он гэхэд улсын төсөвт маш их хэмжээний ачаалал үүсгэх өрүүдийн эргэн төлөгдөх хугацаа болно. Тэгэхээр үүнд илүү сайн менежмент хэрэгтэй гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын нийт өрийн асуудлыг хэн хариуцах вэ гэдэг асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд онцгойлон анхааруулсан. Гол асуудал нь Монгол Улсын нийт өрийг хэн хянаж, хариуцах эсэх нь эзэнгүй байна. Засгийн газрын өрийг Сангийн яам менежмент хийгээд аваад явлаа гэхэд нийт өрийн асуудал явах юм гэдэг асуудлыг ҮАБЗ-д тавьж байгаа.

-Засгийн газар 7.4 их наяд төгрөгийн өр дарлаа гэж мэдэгдсэн ч гадаад өр буурахгүй эсрэгээ нэмэгдээд байна. Шалтгаан нь юу юм бол?

-Засгийн газар өндөр хүүтэй өрийг бага хүүтэйгээр нь сольсон юм. Үүнийг менежмент хийх гэвэл илүү зохимжтой. Хадгаламж зээлийн хоршооноос өндөр хүүтэй зээл авсан. Үүнийх нь эргэн төлөгдөх хугацаа нь болчихсон гэж бодъё. Тэгвэл энэ хугацаа нь тулчихсан мөнгөө арилжааны банкны бага хүүтэй мөнгөөр сольсон үйл явц гэж ойлгож болно. Өндөр хүүтэй зээлийн хэмжээг багасгаснаар улсын төсвөөс гарах мөнгөн дүн багасна. Хугацаа нь тулчихсан байгаа өрийг урт хугацаатай зээлээр солих менежментийн ажлыг хийсэн.

-Ирэх оны төсвийн орлого бүрдэх бололцоо ямар байгаа бол?

-УИХ-аар хэлэлцүүлээгүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин нэг зүйл хэлэхэд Монгол Улсын санхүүгийн сахилга бат сайжирсан, төсвөөс гадуурх олон дансны асуудал цэгцэрсэн, улсын хэмжээнд нийт хэчнээн өр, авлагатай болохоо ч мэдэхээ больсон байсан. Гэхдээ замбараагүй байдал сайжирсан. Төрийн өмчит компаниуд харьцангуй ашигтай ажиллаж эхэллээ. Засгийн газрын зүгээс энэ байдлыг тогтворжуулах, хадгалах талаар бодлого барьж ажиллах ёстой. Улмаар 2020 оны төсвийг үрэлгэн биш үр ашигтай төсөл, арга хэмжээнд зарцуулбал биелэх бүрэн боломжтой.

-Гишүүдийн сонгогдсон тойрогт хийх хөрөнгө оруулалтын хэмжээнд ялгавартай хандсан тухай шүүмжлэл гараад эхэллээ. Аудитын байгууллагаас холбогдох үүргийнхээ хүрээнд шалгалт оруулж таарна?

-Энэ талаар УИХ-ын чуулганаар ярилцах нь зүйтэй.

-Шилэн дансны хэрэгжилт орон нутагт хангалтгүй байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Шилэн дасны тухай хуульд Төрийн Аудитын байгууллага зургаа дахь удаагаа шалгалт хийж байна. Шилэн дансны хууль нь манай улсад харьцангуй өгөөжтэй хууль гэж үздэг. Гэхдээ дахин сайжруулах хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, нийслэл, орон нутгийн ИТХ улсын хэмжээнд чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд ИТХ хяналт тавих чиг үүрэгтэй. Мөн худалдан авах ажиллагааны хууль, Шилэн дансны тухай хуулийн хоорондын нийцэл хангалтгүй байгаа юм. Эдгээр хуулийн хоорондын нийцлийг хангуулахад анхаарч ажиллах шаардлага бий. Түүнчлэн хууль болон журмын нийцэлд зөрүү гарснаас үүдэн цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд хийдэл гарах эрсдэлүүд бий болдог. Тухайлбал, таван сая төгрөгөөс дээш гүйлгээг мэдээлэх эрхтэй гэхээр 20 сая төгрөгийн гүйлгээг задлаад биччихдэг. Ийм хийдлийг засах шаардлагатай байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    1 цаг 27 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    2 цаг 17 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    2 цаг 22 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    2 цаг 59 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    3 цаг 4 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    4 цаг 4 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    4 цаг 19 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    4 цаг 41 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    5 цаг 9 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    5 цаг 35 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 8 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    6 цаг 49 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    7 цаг 2 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    7 цаг 4 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    7 цаг 13 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    7 цаг 27 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    7 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 54 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    8 цаг 9 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    8 цаг 20 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК