Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бумдарь: Монголчууд ардчиллын үнэт зүйлтэй огт танилцаж чадаагүй

2019-10-18
0
ЖИРГЭХ

“Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу: Монгол Улс, ба Бүгд найрамдах Чех улс” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр хэлэлцүүлэгт илтгэл тавьж оролцсон хуульч, судлаачид манай улсын ардчилал гажуудал руу орж байгаа талаар санал нэгдэж байсан юм. Тэдний зүгээс иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо чухал гэдгийг онцолж байв. Эдгээр асуудлаар болон гажуудлаас хэрхэн гарах замын асуудлаар судлаач Д.Бумдарьтай хэсэг хором ярилцлаа.


-Манай улсын ардчилал гажуудаж байгаа талаар хуульч, судлаачаас гадна зарим улстөрч ярьдаг. Ардчиллын зарчим түүнийг хэрэгжүүлэх үндэс нь манайд яг ямар төвшинд яваа бол. Хажуугаар гажуудал гэсэн нэр томъёо гарч ирээд байна?

-Гажуудсан гэхээс илүү гажуудуулсан ардчилал гэж хэлэх нь илүү зохимжтой. Ардчиллын гол институци нь хэвлэлийн бие даасан байдал, олон намын систем, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг ордог. Өөрөөр хэлбэл, ардчилал хэр төлөвшиж байна, гажуудаж байна уу, зүй тогтлоороо хөгжиж байна уу гэдгийг илэрхийлдэг юм. Манай улсын хувьд төлөөллийн эрхийг авч байгаа улс төрийн нам өөрөө төлөвшиж чадахгүй байна. Үүнтэй зэрэгцэн иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн үндсэн шинжээ хадгалж чадахгүй байна гэж харж байна. Учир нь иргэдийн улс төрийн боловсрол маш сул, нийгмийн сэтгэлзүй өмнөх 70 жилийн ой санамжаасаа салж чадаагүйтэй холбоотой. Судалгаагаар иргэдийн дийлэнх нь намд үл итгэх байдалтай, ардчилал тогтоход эргэлзэж байна гэж хариулжээ. Бид өөрсдөө ардчиллын үнэт зүйл, институцитэй огт танилцаж чадаагүй.

-Тухайлбал, иргэний нийгмийн байгууллага ямар үүрэгтэй байдаг юм бэ?

-Иргэний нийгмийн байгууллага шахалтын байгууллага байх ёстой. Чех улсын хувьд иргэний нийгмийн байгууллага болон бизнесийн бүлэглүүд өөрсдөө улс төрийн нам дотор орчихсон гэж байна. Манай улс иргэний нийгмийн байгууллага нь улс төрийн намын эрх ашгийг хангах байгууллага болж хувирсан гэж хардаг.

-Тэгвэл бид юу хийх шаардлагатай вэ?

-Улс төрийн намын болон Санхүүжилтийн тухай хууль, төрийн бус байгууллага ямар байх, иргэн хүн сонгуулийн эрхээ эдлэхийн тулд ямар байх зэрэг эрх, үүрэг, хариуцлага гэсэн тогтолцоог бүрдүүлэх ёстой. Уг шинжүүд байхгүй зөвхөн эрхээ эдэлнэ гээд яриад эхлэхээр үүрэг, хариуцлагыг хэн хүлээх нь ойлгомжгүй үлдэж байгаа юм.

-Ардчиллын гажуудал гэж яг юуг хэлээд байна вэ. Юугаар илэрхийлэгддэг юм бол?

-Нийгмийн давхрагын маш цөөн хувь нь чинээлэг, үлдсэн хувь нь дунд, ядуу амьдарч байна. Төр өөрөө баялгийн тэгш хуваарилалттай байх ёстой. Тэгш хуваарилалтыг хийж чадахгүй бол ардчиллын эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс гэдэг зүйл алдагддаг. Гажуудлын нэг хэлбэр нь  амьдрал дээр шууд илэрч гарч байдаг.

-Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Долоон судлаач хамтран нийгмийн сэтгэлзүй, нам, сонгууль зэрэг улстөрийн 30 жилийн хөгжлийн түүхээр ирэх сард бүтээл гаргах гэж байна.

-Ардчиллын гажуудлыг засахад хэр хугацаа шаарддаг вэ?

-Улс төрийн соёл, боловсрол, иргэний нийгмийн байдал, ардчиллын үнэт зүйлийг мэдэрч чадаж байна уу зэрэг маш олон зүйлээс хамаатай учраас манайд 30 жилийн дотор гажуудаж байна гэдэг нь засахаа хүртэл хурдан байж магадгүй. Иргэний нийгэм сайн байх ёстой. Ингэснээр эдийн засгийн баталгаа гарна. Эдийн засгийн баталгааг хэн хийх вэ гэвэл төр л хийнэ. Эдийн засгийн баталгааг бий болгох нь ардчиллыг тогтвортой байлгах боломж юм.

-Бид ардчиллыг 30 жил хөгжүүллээ. Гэвч гажуудлаас үүдэн ардчилал маань хэлбэрийн төдий зүйл болчихов уу гэж зарим судлаач ярьдаг. Энэ талаар та юу гэх вэ?

-Олон улсын индекст тулгуурлаж үзвэл манайх зарим тохиолдолд гажуудсан эсвэл чөлөөтэй зэргээр нэрлэгддэг. Манай улсын байдал тийм муу төвшинд очоогүй. Гажуудаад, цааш явбал дуусах гээд байна шүү гэсэн дохион дээр явж байгаа гэж ойлгож болно. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    1 цаг 28 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    2 цаг 19 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    2 цаг 23 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    3 цаг 1 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    3 цаг 5 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    4 цаг 6 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    4 цаг 20 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    4 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    5 цаг 10 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    5 цаг 36 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 9 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    6 цаг 50 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    7 цаг 3 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    7 цаг 5 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    7 цаг 14 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    7 цаг 28 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    7 цаг 45 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 55 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    8 цаг 10 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    8 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК