Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө Токио хотыг зорилоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсаны дотор Их Британийн ханхүү Чарлз, АНУ-ын Тээврийн сайд Илэйн Чао, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг-ён, Туркийн ерөнхийлөгч P.Т.Эрдoан, БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Ван Чишан нар уг ёслолд оролцох аж.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана.
Ташрамд дурдахад, Япон улсын Засгийн газар Эзэн Хааны сэнтийд залах ёслолд 148 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.