Хугацаат цэргийн алба хаагчид халагдаж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсээс Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч, албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолоочийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа.
Мөн Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэд, Тээврийн цагдаагийн албанд цагдаа зохицуулагчаар ажиллах сонирхолтой дээрх шаардлагыг хангасан иргэд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор тус албаны 305 тоот өрөөнд бүртгүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)