Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Амаржаргалан: Дэлхийн жишгээ дагавал судалгааны их сургууль байгуулах шаардлагатай

2019-10-24
0
ЖИРГЭХ

Их, дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, судалгааны сургууль бий болгох талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалантай ярилцлаа.


-Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Судалгааны сургууль бий болгох талаар яриад эхэллээ. Ийм санал гарах болсон юу юм бэ?

-Их, дээд сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх талаар их ярьдаг. Энэ хүрээнд их, дээд сургуулиуд нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой талаар  шалгуур тавьж анализ хийсэн. Судалгаанаас харахад улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургууль байгаа нь хүч тарамдуу байгааг харуулж байна гэж үзсэн. Судалгааны ажилд үндэслэн аль нэг сургуулийг шууд нэгтгэнэ гэсэн үг биш. Харин их сургуулиудын потенциалыг нийлүүлээд үзвэл ямар үр дүн гарч болох талаар хийсэн судалгаа. Ер нь дотоодод чанартай сургалт, хүний нөөц бэлтгэх үр дүнд хүрэхүйц судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийхийн тулд Монголын эрдэмтдийн хүчийг нэгтгэх шаардлагатай гэдэгт үе үеийн Засгийн газар, мастер төлөвлөгөөнд заасан. Боловсролын салбарт хийсэн сектор дундын анализ, боловсролын бодлогын тойм шинжилгээнд ч гаднын мэргэжилтнүүд онцгойлон дурдсан байдаг юм.

-Бусад улсад судалгааны сургууль нь ямар төвшинд үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-Хөрш орон болон Европийн хөгжингүй улсын сургуульд эрдэмтдийн нэгдсэн хүч, потенциалыг хөгжлийн тодорхой зорилтуудад ашиглах чиглэлээр бодлого явуулж байна.

Тухайн судалгаанд үндэслэж төрийн өмчийн найман их сургуулийг хамруулж үзсэн. Цаашид зарчмын хувьд их сургуулиудын хүчийг нэгтгэн зангидах асуудал чухал байна. Ямар үе шат, дараалал, дүрэм журмаар хийх нь дараагийн асуудал. Их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, төрийн байгууллага, УИХ-ын саналыг сонсох хэлэлцүүлэг энэ сарын 22-нд хийсэн.

-Судалгааны их сургууль байгуулдаг ямар яг арга байдаг вэ. Манайд хөрс суурь нь хэдийнэ бий болсон гэж ойлгож болох уу?

-Дэлхийн улс орнуудын судалгааны сургууль байгуулсан нийтлэг гурван арга байна. Нэгдүгээрт, эдийн засгийн боломжтой улс орнууд судалгааны сургуулиа шинээр байгуулж, шинэ боловсон хүчин татах, тодорхой шалгууруудаар шилдэг хүмүүсийг татан төвлөрүүлэх ажиллагаа хийдэг. Хамгийн сайн оюутан, багш нарыг цуглуулж судалгааны том бааз дээр ажилладаг жишиг байна. Үүнд, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсыг дурдаж болно. Хоёрдугаарт, одоо байгаа сургуулиудаа өрсөлдүүлэх байдлаар тодорхой дэмжлэг үзүүлэх жишээлбэл, судалгааны тэтгэлэг, санхүүжилтийн дэмжлэг олгох замаар улс орнууд хийж байна. Японд гэхэд глобал төвшний 30 их сургууль байна. Энэ арга нь их сургуулиудыг хооронд нь өрсөлдүүлж хамгийн өндөр потенциалтай байгааг нь дэмждэг систем. Гуравдугаарт, тэдгээрийн хүчийг нэгтгэх арга зам байдаг.

-Эдгээрээс манайд яг аль арга зам нь илүү тохиромжтой гэж үзэж байна вэ?

-Эдийн засгийн боломж байвал шинээр байгуулбал илүү дөхөм. Монгол Улсад дээрх аргуудын аль аль нь туршигдаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулийг хоёр улсын Засгийн газар хоорондын дэмжлэгээр судалгааны их сургууль болгох зорилго тавин ажиллаж байна. Тус сургууль өдгөө хоёр дахь төгсөгчдөө төгсгөсөн. Цаашид шинээр байгуулж байгаа сургуулийн хэлбэр болж хөгжинө гэж харж байна.

Эрдэмтэн багш нарын судалгааны чадавхийг бэхжүүлэх судалгааны ажил нь аж үйлдвэржилттэй хамтарсан тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг шийдэх зорилгоор “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, Япон улсын “Жайка” байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа 1000 инженер төслийн хүрээнд хийж байна. Төслийн хүрээнд ШУТИС, МУИС дээр 10 судалгааны баг ажиллаж байна. Багууд Японы 40 гаруй их, дээд сургуультай хамтарч ажилладаг. Хамтарсан судалгааны багийн анхны үр гарч, хоёр жилийн өмнө Монголын анхны Мазаалай  хиймэл дагуул хөөргөсөн юм. Мөн станцын хаягдал нүүрсийг барилгын материал болгож ашиглах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн судалгаа хийгдэж байна. Түүнээс гадна дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд гурван чиглэлийн судалгааны гранд тоолох ажлыг хийсэн. Үүнд, судалгааны баг дотор багш нараас гадна залуу халаагаа бэлдэх зорилгоор судлаач, магистр, докторын оюутнуудыг оролцуулсан байхаар тусгасан. Мөн аж үйлдвэрийн компанитай заавал хамтарсан байх. Энэ хүрээнд нэг судалгааны баг дээр 28 сая төгрөгийн төсөл хоёр жил дараалан олгож, чадавхийг нь бэхжүүлэх, хамтарч ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна. Дээрх ажлууд нь төслийн урьдчилсан бааз суурийг бэлтгэх гэж байна гэж ойлгож болно. Ингээд 2021 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар судалгааны их сургууль байгуулах төсөл хэрэгжүүлнэ.

-Судалгааны сургууль байгуулснаар төрийн өмчийн их сургуулиудад ижил чиглэлийн хөтөлбөр арилна гэсэн үг үү?

-Судалгааны их сургууль байгуулах явцад давхардсан ижил чиглэлийн хөтөлбөрүүдийг цааш хэрхэн авч явах асуудал бий. Өнөөдөр их сургуулиудын санхүүгийн нөхцөл байдал үндсэндээ сургалтын төлбөр дээр зонхилж байгаа учраас сургуулиуд аль болох хөтөлбөрөө нэмэх, олон оюутан элсүүлэх стратегитай явж байна. Тэр дундаа бизнесийн чиглэлийн хөтөлбөр бараг бүх сургуульд бий. Нөгөөтээгүүр, тухайн их сургуулиудыг эдийн засгийн хувьд ийм байдал руу оруулж байгаа нь өнөөдрийн санхүү эдийн засгийн байдалтай шууд хамааралтай. Тиймээс эхний ээлжид сургуулиудыг хэрхэн хамтруулж ажиллах вэ гэдэг нөхцөлүүдийг шийдэхийн тулд эрдэмтэн багш нарт өөрсдөд нь ийм үүрэг даалгавар өгч байна гэж ойлгож болно. Ер нь одоогийн байгаа нөхцөлөө хэрхэн зөв хүчээ дайчилж шахах вэ, бусад сургууль дээр байгаа ижил хөтөлбөрүүдийг цаашид явуулах шаардлага бий юу шалгалт хийлээ. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бэлдэж байгаа 26 их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг бүгдийг нь татаж аван боловсролын хүрээлэн дээр үнэлгээ хийж, хоёр, гуравдугаар дамжааны хүүхдүүдээс нэгдсэн нэг сэдвээр шалгалт авсан. Шалгуулагчдаас авсан дүн хангалтгүй байсан учраас анхаарах шаардлагатай гэдэг үүрэг даалгавар тухайн сургуулиудад өгөөд байна. Мөн эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж байгаа 13 сургуулийн үйл ажиллагаанд ийм дүгнэлт хийсэн. Үнэлгээг Боловсролын хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төв хийсэн юм. Дээрх үзүүлэлтээс хяналтын процесс явуулж, чанаржуулах ёстой. Тодорхой хэмжээгээр хөтөлбөрийг хянах ёстой дүгнэлтэд хүрээд байна.

-Хэлэлцүүлэг хийсэн гэлээ. Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн багш нар ямар санал хэлж байв. Түүнийг нь тусгаад явах боломжтой юу?

-Их, дээд сургуулийн багш нар судалгааны сургууль бий болгох ёстой гэсэн саналд нэгдсэн. Чухам нийлүүлж нэг сургууль болгох уу эсвэл гурван сургууль байх уу, одоогийнх шигээ байх юм уу гэдгийг хэлэлцүүлж ярилцах ёстой.

-Дээд сургуулийн боловсролын чанарт иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Улсын хэмжээнд 100 орчим их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Их, дээд сургууль олшрох тусам боловсролын системийг чанаргүйжүүлээд байгаа гол шалтгаан нь болж байгаа талаар ярих нь бий?   

-Хувийн их, дээд сургуулиудын хувьд өмчийн харилцаа талаас нь харах хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 орчим их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн их, дээд сургуулиудын чанаргүй сургалт явуулдаг оюутан, багшийн хүрэлцээгүй 20 гаруй хөтөлбөрийг хаасан. Зарим их сургуулиудад хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.26.195.9)
    Ийм хөлдүү тэнэг чавганц боловсролын яамны газрын дарга байна гэхээр ичиж үхэхнээ. Зөндөө олон чадалтай залуу гудамжаар нэг байна шдээ.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.187.44)
    Маргаж болго гэхдээ хүн муу хэлэх муухай арчилалаар олсон эрх чөлөө монгол хүнд хэр зэрэг зохиж дураар нь байлгасан үед монгол хүнээс ямар зан чанар гар ч байгааг дэлхий харж л байгаа Ямар ч юман дээр харж байхад хараал дорожилол нилээд байх вм Эсвэл зориуд бэлдсэн гадны хүмүүс бидний дунд яс хаядаг ч юм болов уу гайхаж харамсах юм Би хувьдаа судлах санаа хийх бүтээх гэсэн санаатай холилдож юм өөрчилөгдөж байгаа гэж ойлгож харж байна
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.169.49.104)
    Их сургууль гэдэг нэр чинь судалгаа хийдэг шинжлжх ухааны буюу академик гэсэн нэр. Хэрэв тийм нэртэй сургулиуд судалгаа хийдэггүй бол нэрийг өөрчлөх хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Сансар (202.179.31.85)
    Даргын авгай шахаасаар орон тоо бөглөж сууж монголын ирээдүйг баллаж суугаа үүрэг гүйцэтгэгч дээ.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зоригоо (202.179.31.85)
    Яг энэ ярилцлага өгсөн хүн байгаа тохиолдолд энэ асуудлаар яриад ч нэмэргүй зүгээр байсан нь дээр.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.124.144)
    мундаг шүү
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • ender nastan (64.119.20.219)
    Surguuliudiig yildberleliin baaztai bolgokh dadlaga gej zyil odoo baikhgyi boljee , IKH surguuli gehked arai denduu hkopstrogdson hkumuus udirdaj khicheel zaaj baigaag boliul , Temerbaatar / MUIS n zahkiral/ mash zeb hkelsem mash khurdan eerchilj diplomuudiig shalguulj , magister bagsh IKH surguulid zaahkiig boli
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.195.9)
    Энэ мэдлэггүй хоцрогдсон заваан авгайг хурдан зайлуулаач ээ.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.187.44)
    Би судалдаг байхгүй юу гээд байх сайн санаа бишээ Харин сургүүлиудаа ажил амьдралтай холбох хэрэгтэй байна Сургуулиудыг үйлдвэрлэлийн баазтай холбох хэргтэй Яг оюутан цэргийн үйл ажиллагаа шиг Болож өгвөл сурч байгаа мэрэгжилийн дагуу байвал зүгээр юм
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК