Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батсүмбэрэл: Газрын алба бирж шиг болсон

2019-10-25
0
ЖИРГЭХ

НИТХ-ын ээлжит хурал өчигдөр болж, энэ оны төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид газрын маргааны асуудлыг онцлон тэмдэглэж байлаа.  Ингээд үүнтэй холбоотой зарим асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлтэй ярилцсанаа хүргэе.


-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлыг хөндөж ярьж байгаа төлөөлөгчдийн нэг нь та. Хүүхдийн паркийн ихэнх газарт барилга байгууламж барьсан талаар иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Паркийн зарим газрыг буцаан авах боломжтой гэж та харж байна уу?

-Хүүхдийн паркийн асуудлаар мэдээлэл авахаар нийслэлийн Газрын албанд хандсан. Өнөөдөр нийслэл 1.5 сая хүн амтай. Нийслэлд ганцхан байдаг Үндэсний соёл амралтын хүрээлэн өмнө нь нэлээд том газартай байсан юм байна лээ. Одоо газрынх нь нэгээхэн хэсэгт л хэдэн тоглоом байна. Бусад талбайг нь ашигладаггүй эсвэл өөр зориулалтаар барилга байгууламж барьсан байна. Энэ асуудлыг судалж ИТХ дээр танилцуулна. Одоогийн байдлаар судалгааны түвшинд явж байна.

-Судалгаа ямар шатандаа явж байна вэ?   

-Газрын албанаас хараахан мэдээлэл ирээгүй байна. Хүүхдийн паркийн үйлчилгээ, ногоон байгууламж талаас нь нэмэгдүүлэх ёстой. Мөн эндэхийн газраас олгохдоо хууль зөрчсөн эсэх, хэн газар авсан, хэний эзэмшилийн барилга бий талаар ил тод зарлана. Үүний дараа хуулийн хүрээнд явагдаагүй бол газрыг буцааж авч, хүүхэд багачуудад зориулсан Хүүхдийн парк барих, нэмэгдүүлэх асуудлыг хөндөнө.

-Хууль бус  асуудал илэрвэл газрыг буцааж авна гэж та баттай хэлж чадах уу. Ер нь Хүүхдийн паркийн газрын асуудал маргаан дагуулаад удаж байна шүү дээ?

-Хотын даргын захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгээс нэлээд газрыг цуцалсан шийдвэр гаргалаа. Хүүхдийн паркийн газартай холбоотой асуудлыг эхлээд судлах ёстой.

-Нийслэлд сургууль, цэцэрлэг барих болохоор газар олддоггүй. Байгалийн түүхийн музейн барилгыг дахин барих гэхэд газрын асуудал нь шийдэгдэхгүй явсаар удааширсан. Ингэхээр газар олдохгүйдээ биш асуудлын гол нь Газрын албаны эрх бүхий албан тушаалтнуудад байна гэж та харж байна уу?

-Иргэдийн зүгээс газрын маргаантай холбоотой асуудлаар маш их гомдол санал хэлж байна. Ялангуяа, газрын асуудлаар мэдээлэл ил тод биш байна. Тухайлбал, иргэн хуулийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар автал хотын дарга нь хэн нэгэнд өгчихсөн байдаг ч юм уу. Эсвэл өөр тусгай хэрэгцээний бүсэд хамаарчихсан байдаг ч юм уу. Эдгээр тохиолдолд газар авсан иргэн хохирчихож байгаа юм. Тиймээс мэдээллээ ил тод байлгаач гэсэн мэдээллийг тавьж байна. Ер нь газрын байцаагч иргэдийн дунд хамгийн том эрх мэдэлтэй хүн шүү дээ. Хаана сул газар байгаа, хэн тухайн газрыг авсныг мэддэг. Тэр хүн бусадтай хуваалцахгүй байгаа учраас иргэд хардах эрхтэй. Иргэдээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд ч би хардах эрхтэй. Тиймээс энэ асуудлыг та нар цэгцэл. Болж бүтэхгүй асуудал байвал хуулийн байгууллагад шалгуул гэдэг асуудлыг нийслэлийн Газрын албаны даргад хэллээ. Сургууль баръя гэхээр газар олддоггүй. Гэтэл томоохон компаниуд хотын А зэрэглэлд газар авчихсан л байдаг шүү дээ. Бүр уулыг амаар нь авчихсан байх тохиолдол ч бий.  Үүнийг засах ёстой. Хамгийн эхний хийх ажил газрын мэдээллийн санг ил тод болгох хэрэгтэй. Иргэн интернэтээр хайлт хийгээд л тэр газрыг хэн эзэмшиж байгаа талаар мэддэг л байх хэрэгтэй. Иргэний бүртгэл ч гэсэн ийм биз дээ. Тэгвэл тэнд газар авч болохгүй гэдгийг мэддэг болно.

-Төлөөлөгчид хотын даргыг огцруулах гарын үсэг зурж байгаа талаар яригдаж байна. Та гарын үсэг зурах уу?

-Ийм бичиг хараагүй. Хоёрдугаарт, гарын үсэг зурахгүй. Ийм бичгийг олж хараагүй болохоор мэдэхгүй байна.

-Хотын даргын талаар иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Ажил хийж байгаа хүнийг шүүмжилж байх ёстой. Шүүмжилж байж ажлыг нь илүү сайн хийлгэнэ. Гарсан алдааг нь засуулна. Энэ байдаг л зүйл. Ажил хийгээгүй хүнийг шүүмжлэх ямар ч үндэслэл байхгүй шүү дээ.

-Хотын захиргааны шинэ байр хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ талаар мэдээлэл алга. Хотын захиргаа өөрөө байхгүй болчихоод байна. Гурван давхар байр нь Голомт банкных шүү дээ.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.9.43.50)
    ali 90 onoos khamgiin ikh avilgal gazriin deerem naimaa geed khuuli zurchsun bukhniig gazriin albanii ajiltanguud khiij irsen .Tedniig shalgakh khet
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Бат (203.91.118.180)
    Уг нь зөв зүйл барьж авчээ. Урьдын нөхөд шиг олонд танигдах гэж салбагнаж байгаад эрх мэдэлтнүүдтэй тохиролцоод дуугүй болчихвол цаашаа ахихгүй шүү. Ард түмэн хүнийг ялгаж салгадаг болчихсон шүү. Дүүд амжилт хүсье. Ард түмний эрх ашгийн төлөө чөмгөө дундартал үнэнч зүтгэвэл буян ирнэ дээ.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ГАЗРЫН АЛБАНД ГАЗАР АВАХААР ӨРГӨДӨЛ ӨГЬЕ ГЭХЭЭР ӨРГӨДӨЛ АВАХГҮЙ ЮМ. НИЙСЛЭЛЭЭС ГАЗАР ӨГӨХИЙГ 3 ЖИЛЭЭР ХОИГЛОСОН ГЭЭД. ГЭТЭЛ БИ 2015 ОНД ОЧИХОД ӨРГӨДӨЛ АВАХГҮЙ БАЙСАН . 2019 ОНЫ 10 САРД БАСАВАХГҮЙ ИРГЭДИЙН ГАЗАР ЭЗМШИХ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА. . ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛАГА АЛБАН ТУШААЛТАНД ӨРГӨДӨЛО ГАРГАХ ХУУЛИААР ЗААВАЛ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХАРИУ ӨГӨХ ЁСТОЙ. ГАЗРЫН АЛБАНЫ ХҮНД СУРТАЛ АРАЙ ДЭНДҮҮ БАЙН.А ХҮНИЙ ЭРХИЙГ МАШ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ БАЙНА
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК