Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Чинбат: “Оюутолгой”-ын шалгаруулалтад нэгт орчихоод жингийн илүүдлээр хасагдсандаа гомдолтой байна

2019-10-25
0
ЖИРГЭХ

Илүүдэл жинтэй гэдэг шалтгаанаар “Оюутолгой” ХХК ажилд авахаас татгалзсанд гомдолтой байна гэж иргэн Ц.Чинбат энэ сарын 21-нээс эхлэн өлсгөлөн зарлаад байна. Тодруулбал тус компани нь 100 кг-аас дээш жинтэй хүнийг ажилд авахыг дотоод журмаараа хориглодог бөгөөд энэ ч үүднээс ажилд авахгүй гэсэн шийдвэрийг 2017 оны дөрөвдүгээр сард гаргажээ. Уг шийдвэрийг Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрх зөрчсөн гэж үзсэн гэж үзсэн атал өнөөдрийг хүртэл иргэн Ц.Чинбатыг шалгаруулалтаар тэнцсэн ажлын байраар хангаагүй аж. Тиймээс тэрбээр “Оюутолгой” ХХК-ийн оффисын гадаа ийн өлсгөлөн зарлаад байна. Энэ талаар иргэн Ц.Чинбатаас тодрууллаа.

-Та тус компанид ямар ажилд орохоор сонгон шалгаруулалтад хамрагдсан юм бэ?

-Өнгөрсөн 2017 оны дөрөвдүгээр сард “Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч” буюу оффисын ажилд орохоор өргөдөл гаргаж, таван шатны шалгалтад тэнцсэн. Нийт 97 хүн өрсөлдснөөс би нэгдүгээрт жагссан. Үүний дараа эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Эмчийн үзлэгээр цоо эрүүл гэж гарсан. Гэтэл 25 кг-ийн илүүдэл жинтэй байна гэж ажилд авахаас татгалзсан. Уг шийдвэрийг би хүлээж авахаас татгалзаж, ХЭҮК-т хандахад “Оюутолгой” ХХК-ийн шийдвэр нь хүний эрх зөрчсөн гэж үзсэн. Тиймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхээс 100 хувь миний талд шийдвэр гарсан. Гэтэл Улсын Дээд шүүхээс “Оюутолгой ХХК нь хөдөлмөрлөх эрхэнд саад учруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас хууль бусаар татгалзсан байна” гэсэн шийдвэр гарсан. Шүүхийн энэ шийдвэрийг би огтхон ч ойлгохгүй байгаа. Иргэн, аж ахуйн нэгж хэрэг маргаанаа шийдүүлэх гэж шүүхэд ханддаг биз дээ. Гэтэл Улсын Дээд шүүхээс хоёр үзүүртэй зүү шиг шийдвэр гаргачихсан. Өөрөөр хэлбэл, намайг ажилд авах ёстой гээд ч байгаа юм уу тэр нь тодорхойгүй.

-2017 оноос хойш гэхээр хоёр жил өнгөрсөн байна. Ингэж асууж байгаад уучлаарай. Гэхдээ та жингээ хасаад дахиад шалгалт өгье гэж бодож үзсэн үү?

-“Оюутолгойд” шалгалт өгөөд тэнцээгүй, тэдний өмнөөс сөрж дуугарсан хүмүүс “хар” жагсаалтад бүртгэгддэг. Энэ утгаараа би дахин шалгалт өгөх эрхгүй.

-Таныг шүүхэд хандсанаас хойш “Оюутолгой” компанийн ажилчид холбогдсон уу?

-Хүний нөөцийн дарга нь холбогдсон. Ингэхдээ “Санаа зоволтгүй, ажилд авна” гэсэн и-мэйл бичсэн. Тэгсэн хэрнээ энэ үгэндээ хүрээгүй. Өлсгөлөн зарласнаас хойш хэн ч надтай уулзаагүй. Би оффисын үүдэнд майхан бариад сууж байна. Захирлууд нь өглөө ажилдаа ирээд орой тарахыг олон удаа харсан. Уулзах гээд асуухаар “Ирээгүй” гэж хүлээн авах нь хэлдэг.

-Та өлсгөлөн зарлаад гурав хонолоо. Таны биед муугаар нөлөөлөхөөс айхгүй байна уу?

-Эмнэлгийн байгууллагаас ирж үзээд 5.3 кг хассан, жаахан өөрчлөлт орсон байна гэж хэлсэн. Бие муудах вий гэхээс айхгүй байна. Учир нь “Оюутолгой” компанийн шалгалтыг давсан хэрнээ ажилд орж чадаагүй олон хүн бий. Хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлсэн атлаа дуугай суух нь шударга бус. Тиймээс энэ эрхээ хамгаалахын төлөө тэмцэж байна.

-Магадгүй таны тэмцэл үр дүнд хүрээд ажлын байраар хангагдлаа гэж бодоход эргээд танд ямар нэг дарамт, шахалт ирэх вий гэхээс та айхгүй байна уу?

-Би Монгол Улсын иргэн. Ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй. Хэрвээ би мэргэжлийн шалгуурт тэнцээгүй, эсвэл ямар нэг өвчнөөр хасагдсан бол гомдохгүй байсан. Гэтэл жингийн илүүдэл гэдгээр гадуурхсанд гомдож байна. Уг нь оффисын ажил шүү дээ. Уурхайн гүнд ажиллах байсан бол ойлгож болно. Хүлээн зөвшөөрнө. Тиймээс ажилд орлоо гэхэд ямар нэг байдлаар гадуурхвал эрхээ хамгаална.

-Компанийн удирдлагуудад та ямар шаардлага хүргүүлж байна вэ?

-Би мөнгө бус зөвхөн шударга ёсыг нэхсэн. Ингэхдээ нэгдүгээрт, надаас уучлалт гуйх. Хоёрдугаарт, шалгаруулалтад тэнцсэн ажлын байранд авах гэсэн шаардлагыг л тавьж байна.

-Та одоо ажил эрхлэж байгаа юу?

-Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ тогтвортой ажлын байр биш л дээ.

 

“ОЮУТОЛГОЙ” ХХК: БИД ТАЙЛБАР ӨГӨХГҮЙ

-“Оюутолгой” ХХК-д жингийн илүүдэлтэй гэдэг шалтгаанаар орж чадаагүй гэх иргэн Ц.Чинбат ийм байр суурь илэрхийлсэн юм. Тиймээс энэ талаар тус компаниас тодруулахаар эрх бүхий албан тушаалтантай холбогдоход “Бид ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Улсын Дээд шүүхэд иргэн Ц.Чинбат нь дөрвөн нэхэмжлэл гаргасан. Үүний гурван нэхэмжлэлийг нь шүүхээс хангахаас татгалзсан” гэсэн юм.

 

Г.Нацаг

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • гэрэл (202.131.245.154)
    Наад шүүхийхэн чинь ОТ оос хахуул авчихсан нөхөдүүд шүү дээ,Тэд нар л хорлоод байна шүү дээ.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочин (103.212.117.155)
    Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө турах хэрэгтэй. Тарган байх чинь бүх өвчний эх болно. Тарган байх гээд тэмцээд байгаа юм уу. Чиний тэнцсэн ажлын байр тарган хүнд зохихгүй юм байлгүй дээ.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.34)
    Хэт таргалалт бол нэг төрлийн өвчин шүү дээ!! Тарган хүнд тохирохгүй ажил ч гэж байдаг. Тонгойж явган сууж босч түргэн хөнгөн хөдөлж чадахгүй гэдэс гүзээ нь тулаад аахилаад байгаа амьтныг ажилд яаж авах вэ дээ?! Тэгээд ч тарган хүн цусны даралт ихтэй, чихрийн шижин өвчтэй байдаг. Уурхайн нөхцөлд гэнэт зүрх нь хаагдвал хэн хариуцах вэ??
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Мандах (202.126.89.98)
    Эхнэр нь Оюу Толгойд өчнөөн олон жил үндсэн ажилтнаар ажиллаж байгаан гэсэн. Тэгэхээр Оюу Толгойгоос олсон ашиг шимээр таргалчихаад, өдий 2 жил турчихаж чадаагүй, ийм арчаагүй хүмүүс нэг бол ухаан санаа эрүүл биш, эсвэл сонгууль ойртсон юм чинь төлбөртэй шантаажчин л байх даа. Хүүхэд залууст үнэхээрийн үлгэр дууриалалгүй юм сургаж байна даа. Яаж ч бодсон хуулиас давсан эрх мэдэлтэй 100 кг-аас дээш жинтэй хүн ажилд авахгүй гэсэн тийм дотоод журамтай байгууллага байхгүй.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Өлсөж байгаад харин турах сайхан шадтаг байна шүүдээ Тэгээд дараа нь ажилдаа ороочдээ Эхнээсээ ингэж ёүржигнэж байхаар өөрийн эрүүл мэндээ жиндээ анхаараад зөв хандлагар явах байждээ Ер нь 100 кг жинтэй хүн яаж ажил сайн хийх вэ дээ Амьсгаадаад шатаар ч гарч чадахгүй биздээ Оффисийн ажил бол бүүр таргалаад хөдөлж чадахгүй болно биздээ Энэ залууд хэлэхэд эхлээд өөрийгөө өөрчил дараа нь асуудал аяндаа шидэгдэнэ
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (120.142.31.147)
    Өлсөөд турчих. Жин ихтэй байх чинь муухай. АН-ы дарга эрдэнийг хар муухай бөөлжмөөр. АН их идсэн учраас ингэж таргалж
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.245.34)
    80 sayiin unaltiin zaluu bna gj harlaashd kkk
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Cccp (66.181.185.239)
    Turaach tgd
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • vo (192.82.70.241)
    jingee dalimduulaad has2 zov
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК