Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Энхтайваны өргөн чөлөөгөөр цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэхээр судалж байна

2019-10-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах асуудлыг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. ИТХ-ын төлөөлөгчид зарим асуудлаар холбогдох албанаас тодруулга, мэдээлэл авсан юм.


Төлөөлөгч Т.Батцогт: -Хайлааст, Дамбадаржаа, Дэнжийн мянгын дэд бүтэц, төлөвлөлтийн ажил ямар шатандаа явж байна вэ. Хайлааст, Дарь-Эхийг холбосон авто замыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажил ямар шатандаа явж байна. Хотын захын байрнууд дахин барилгажуулах ажлаа орхигдоод байгаа анзаарагддаг.

Зам тээврийн асуудал хариуцсан төслүүд ийн удирдагч Б.Отгонсүх: Хайлааст, Дарь-Эхийг холбосон замын ажил наймдугаар сард дууссан. Гэвч иргэд эсэргүүцэл үзүүлсэн тул одоог хүртэл нээж чадахгүй байна.

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Гэр хорооллыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил хийгдэж байна. Дэнжийн мянга, Дамбажаргаагийн дэд төвийн ажлыг удахгүй эхлүүлнэ. Одоо бэлтгэл ажлыг хангаж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн тухайд дулааны ажил 35.9, бусад ажил 45.4 хувьтай байна.

Төлөөлөгч Н.Баярмөнх: -Хөрсний устай холбоотой асуудлыг би хоёр жил ярьж, төсөвт тодорхой хөрөнгө суулгасан. Гэтэл мэргэжлийн байгууллага байдаггүй юм уу, ажил хэрэг болсонгүй. Үүнд тайлбар өгнө үү. Үүнээс гадна нийтийн тээвэрт шинэчлэл хийх хэрэгтэй, дэмжиж байгаа. Шинэ технологи, шинэ инноваци нэвтрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ?

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: Жилийн жилийн төсөвт хөрсний усыг зайлуулах хөрөнгө суулгадаг. Өнгөрсөн жил нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Тендер зарлаад, энэ сард эрх нь шилжиж ирлээ. Ажил үргэлжилж байгаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиагч С.Амарсайхан: Нийтийн тээврийн  салбарын асуудал хүндрэлтэй байгаа. Парк шинэчлэл хийж байгаа нь гээд хуучин автобуснууд оруулж ирээд, үйлчилгээнд явуулдаг. Тэдгээр нь стандарт хэрэгцээ шаардлага хангадаггүй. Тэгэхээр бид цаашид ганцхан автобусаар үйлчилдэг биш, цогц шийдлийг нэвтрүүлье гэж  байгаа. Хуучин автобус оруулж ирдэг байдлыг зогсоож, шинэ автобусаар парк шинэчлэлийг хийе.

Нийслэлийн төсвөөс төсөвлөж буй хөрөнгө хангалтгүй учраас улсын төсвөөс санхүүжилт авахаар дээд байгууллагад хандъя гэж байгаа. Үүнээс гадна нийтийн тээврийн чиглэлийг шинэчилж, үйлчилгээг сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Баянхошуу, Толгойт, Дэмжийн мянга, III, VI хорооллол зэрэг чиглэлд байгальд ээлтэй, шатахуун бага зарцуулдаг автобус нэвтрүүлье гээд Сангийн яаманд бичиг хүргүүлсэн. Уг ажлыг ирэх онд хийж дуусгахаар ажиллаж байна. Харин Энхтайваны өргөн чөлөөгөөр цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх талаар судалж байна.

Төлөөлөгч Ш.Үнэнбат: 2019 оны Үндсэн чиглэлийн гүйцэтгэлээс харахад сэргээгдэх эрчим хүчний асуудал ер дурдагдаагүй байна. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд энэ төрлийн ажлыг заавал хийх ёстой. Ирэх оны үндсэн чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах талаар ямар ажил тусгав. Тодорхой мэдээлэл өгөөч?

С.Амарсайхан: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн ногоон орон сууц барихаар төлөвлөж байгаа.

Төлөөлөгч Б.Батнасан: -2020 онд нийслэлийн гол хэрэгжүүлэх ажил юу байна вэ. Иргэд рүү хандсан журмууд гэнэт гэнэт гарах юм. Энэ жил А, Б бүсчлэл гэсэн асуудал яригдлаа. Үүнийгээ бүлэг дээрээ сайн ярилцах боломж байдаггүй юм уу?

Р.Дагва: Нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлыг онцолж болж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлэх арга хэмжээг үргэлжилнэ гэж болно. Нийтдээ 1.5 орчим их наяд төгрөгийн санхүүжилтээр олон арга хэмжээ хэрэгжүүлнэ гээд төлөвлсөн. Улсын төсвөөр юуг нь, нийслэлийн төсвөөр алийг нь, гадаадын хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр ямар ажил хийх вэ гээд ярих зүйл олон бий.  

Тодруулга мэдээлэл, дууссаны дараа төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.

ГУРВАН ЖИЛ ЗОГСОНГИ БАЙДАЛД БАЙСАН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Төлөөлөгч Д.Баярсайхан: Автобусны буудлын тоог олшруулахад анхаарч ажиллараарай. Ялангуяа, Баянхошуу орчимд автобусны буудал цөөн тул иргэдэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээ анхаарал хандуулж өгөхийг хүсье.

Төлөөлөгч Ц.Баатархүү: Төр бүхнийг хийх гэдгээ болих хэрэгтэй. Нэгд, иргэдийг ажлын байраар хангахад анхаараарай. Хоёрт, нийслэлийн нийтийн тээврийн салбарт зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Гуравт, гурван жил зогсонги байдалд байсан дахин төлөвлөлтийн ажлыг явуулах хэрэгтэй. Гэр хорооллын дахин  төлөвлөлт бол газар доорх дэд бүтцийг төр шийдэж, үлдсэнийг нь хувийн хэвшил хийдэг. Тиймээс хувийн хэвшилд итгэл төрүүлэх ёстой.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Үндсэн чиглэлийн биелэлтийн хувь бага гарч байгаа нь улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажил удаашралтай байгаагаас шалтгаалжээ гэж ойлголоо. Тиймээс Сангийн яамтай сайн ярилцаж, бодлого барьж ажиллахгүй бол нийслэл муу нэрийг нь зүүгээд дуусдаг байдал хэвээрээ байсаар байх болно. Үүнд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй шүү.

Ингээд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлыг дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Төмөр замчин (66.181.161.43)
    Зардал маш өндөр. Одоогийн төмөр замын хажуугаар нэмэлт зам бариад орон нутгийн галт тэрэг явуул эхний ээлжинд Шууд ийм галт тэрэг болохгүй.
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (222.128.107.199)
    teneg muu orkoo tuv gudamjaaraa yavuuldaggui yum shuu dee, muu ger horoolliin mudak
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.36.176)
    Бас л нэг үлгэр ярьж эхэллээ
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.75.183)
    Энэ естой тэнэг шүү
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.34)
    Иргэд юу гэж эсэргүүцсэн юм бэ?? Худлаа байлгүй дээ!!! Иргэд гэж хэн юм бэ?? Эсэргүүцлээ ч гэсэн нэгэнт тавьсан замыг ашиглах л хэрэгтэй шдээ!!!
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК