Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр дэмжив

2019-10-26
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын энэ сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулав. 

    Монгол Улсад бүртгэлтэй мэргэжлийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын хуулиар зохицуулдаг. Тус хууль 1997 онд батлагдсанаас хойш 6 удаа өөрчлөлт орсон бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлага үүссэн байна. Иймд хууль санаачлагч Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилжээ. Төсөлд мэргэжлийн холбоог оновчтой зохион байгуулалтад оруулж, мэргэшсэн гишүүдээс бүрдсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэх чадавхтай болгож, төрийн зарим чиг үүргийг шаардлага хангасан төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна. Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар төслүүдийн хэлэлцээд, гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан. Нэг хүн төрийн бус 10 байгууллагын тамга тэмдгийг эзэмшиж байгаа гажуудал бий бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, гишүүнчлэл зэрэг тодорхойгүй байдаг байдлыг цэгцлэхээр төслийг боловсруулсан байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэхээр ижил төстэй олон төрийн бус байгууллага байдаг нь бэрхшээл үүсгэдэг. Төсөлд Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа  явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулахаар тусгасан байна. Монгол Улсад тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо нэг ажиллахаар зохицуулжээ. Хэрэв ингэхдээ тухайн салбарт 3-аас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан 3-аас дээш тооны төрийн бус байгууллага хамтран байгуулах эрх үүсэх аж. Мэргэжлийн нэгдсэн холбоонд элсэх хувь хүн нь тухайн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан, магистраас дээш боловсролын зэрэгтэй, эрдэмтэн судлаач байх шалгуурыг хангах зохицуулалттай гэв. Аж ахуйн нэгжийн хувьд тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, ашгийн төлөө хуулийн этгээд байхаар төсөлд тусгажээ. Ингээд нийт 15 субьектээс бүрдэж, мэргэжлийн холбоог байгуулах аж. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар нарийвчилсан бусад зохицуулалтыг ч тусгажээ. Төслөөр төрийн байгууллагууд 12 төрлийн чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоотой хамтран хэрэгжүүлэх боломжтой болох юм байна. Ийм байдлаар эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох зохицуулалтуудыг хийхгүй бол цаашид төрийн бус байгууллагуудын эмх замбараагүй байдал, улс төржилтөөс үүдэн мэргэжлийн чиглэлээрх төр-хувийн хэвшлийн түншлэл зохих ёсоор явагдаж чадахгүйд хүрнэ гэдэг байр суурийг төсөл санаачлагч Н.Учрал гишүүн тайлбарлаж байв. 

    Төслийн хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Х.Баделхан нар дэмжиж буйгаа илэрхийллээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөвшүүлэхэд, салбарын бодлогыг тодорхойлоход мэргэжилтнүүдийг татан оролцуулах, улмаар төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Төрийн бус байгууллагын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох, иргэд нь орлогынхоо 1 хувийг сонголтоороо өөрийн эрх ашгийг төлөөлөх төрийн бус байгууллагын санхүүжилтэд өгдөг төв болон зүүн Европын орнуудын оновчтой хувилбарын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Мэргэжлийн нэгдсэн холбоо нэрээр салбар бүрийг нэг дор зангидах боломжтой эсэхийг нягтлах нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байлаа. Үүний зэрэгцээ мэргэжлийн нэгдсэн холбоод дотоод зөрчлөөсөө болоод үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болдог эрсдлийг тооцон төрийн зохицуулалтын болон хяналтын механизм ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Эрдэнэбат нар хуулийн давхцалыг үүсгэхгүй байх дээр нягт ажиллах ёстой гэдэг санал хэллээ. Ийнхүү санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 25 нь буюу 56.8 хувийн саналаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн саналуудыг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа харгалзан үзэх чиглэлийг Улсын Их Хурлын дарга  өгсөн юм. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК