Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжлээ

2019-10-26
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай уулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын энэ сарын 25-ны өдрийн чуулганаар шийдвэрлэв. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулсан байна. Төсөл санаачлагч санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар танилцууллаа. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй”, НҮБ-ын 54 дүгээр ерөнхий чуулганаас баталсан 54 115 тогтоолд “Дэлхийн хамгийн эртний шашин болох бурхны шашны 2500 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтний оюун сэтгэлийн хөгжилд оруулсаар буй хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг харгалзан Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэжээ. Эдгээрийг тус тус үндэслэн зуны тэргүүн сарын шиний 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим асуудлыг тодруулж төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Олон улс оронд үндэсний ёс заншилтай нь холбоотой голлох шашны тэмдэглэлт өдрийг нийтээрээ тэмдэглэдэг байна. Бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс орны 9 нь албан ёсны амралтын өдөр болгон өнгөрүүлдэг аж. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр үндэсний эв нэгдэл бэхжих, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгмийн гишүүн бүрд ёс зүйг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж буйгаа илэрхийлэн, байр сууриа хэллээ. Ёс суртахууны хэм хэмжээг сануулж, нийтээр нь уриалж байдаг тэмдэглэлт өдөр байх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Олон улсын судалгаанаас харахад улс орнуудад нийтээр тэмдэглэн, бүх нийтээрээ амардаг өдрийн тоо дунджаар 12 байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар нийт 8 баярын хүрээнд 14 хоног бүх нийтээр амардаг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дунджаас 2 өдөр илүү байгааг салбарын сайд С.Чинзориг дуулгасан. Төсөл дэх нэр томъёог өөрчлөх, бүх нийтийн амралтын өдрийг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хуулийн зохицуулалт дахь бүх нийтийн амралтын 14 өдрийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах байдлаар шийдэх зэрэг саналыг гаргаж байв. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Сүхбат, Х.Болорчулуун нар Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.2, Арван зургадугаар зүйлийн 16.15 дахь заалтуудыг иш татан, төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. 

    Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 77.3 хувь нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэлэлцэхийг дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхдээ эл өдрийг олон улсад “Энх тайван, оюун санааны эв нэгдэл, ёс суртахууны эрхэмлэх өдөр” болгон тэмдэглэдэг зарчимд нийцүүлэх, нийтээр амардаг баярын өдрүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах зэрэг гишүүдээс гарсан саналыг харгалзах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгсөн. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Монгол иргэн (192.82.69.110)
    Энэ маш тэнэг хууль, учир нь Цалин, ээлжийн амралт, актны мөнгө, декретны мөнгө бодоход хуулиар заасан нийтээр амрах ёстой өдөр таарчихвал нэг өдрийн мөнгө хасдаг. Тиймээс энэ хууль нь дээрхи шалтгаантай ард иргэдийгхээ нэг өдөрт оногдох мөнгийг нь хасуулж байгаа гэсэн үг. Тэгээд ч үндсэн хуульд зөвхөн буддын шашинтан байна гэж заагаагүй болохоор тэнэг гишүүд ҮХ зөрчөөд, бусад шашин шүтэгчдийг үл тоож, ёс зүйн гэмт хэрэг үйлдэж байна.
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Энэ улс орныг хорлохоо больцгоо,,, Одоо байгаа амралтын өдрийг цөөлөх хэрэгтэй байна. Юун нэмж амрах вэ,,
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • СУДЛААЧ ИРГЭН (202.9.43.39)
    монголчууд исламын шашинтай байхдаа хамгийн их хүчирхэг гүрэн байгуулж өөрсдөө эрүүл чийрэг эрдэм болвсрол өндөр байсан нь түүхэн үнэн билээ Тиймээс дэлхийн талыг эзэлсэн их хаадынхаа ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ исламын шашины науризын баярын өдөр бүх нийтээрээ амрах өдөртэй больёоо
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Zoo (202.131.250.130)
    Uneheer teneg bugd us an tolgoitoi.amrah udur ni tsuuduud bgaa yum uu
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.77.203)
    Гоёо гоё амрах сайхан, ажил хийлээ гээд юу бүтээгээд байгаа юм
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.217.178)
    Одоо УИХ-ын гишүүд Гандан хийдэд очиж шашин номын дэг журмын талаар сургаал айлд.Тэр Оюунхорол авгай Ганданд очоод ,гаргаж байгаа хуулийнхаа талаар лам нарт тайлбар хий.Бас Христ,бөө мөргөл,Лалын шашинт сүсэгтэн иргэдэд яагаад энэ хууль санаачилах болсоноо өөрөө очиж ярих хэрэгтэй.Эх адаггүй хэрүүл тэмцэлд иргэдийг түлхэж байгаагаа мэдэж байна уу.
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК