Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Шажинтөр: Шалгалт өгөх гэж байгаа оюутан шиг сэтгэл гэгэлзээд гоё байна

2019-10-29
0
ЖИРГЭХ

Хилийн цэргийн дуу, бүжиг хэмээх их айлын голомтыг залгамжилж яваа хилчин уран бүтээлч олон залуус бий. Тэдний дундаас авъяас билэг, ур чадвараараа олонд танигдсан залуу уран бүтээлчийн нэг нь ахлах ахлагч, соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Шажинтөр юм. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр анхны бие даасан уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр зэхэж байгаа бөгөөд тоглолтын бэлтгэл ажлаа хангаад ид завгүй байх үеэр түүнтэй хэсэгхэн хором хөөрөлдсөн юм. Ингээд ХЦДБЧ-ын гоцлол дуучин Н.Шажинтөртэй ярилцсанаа хүргэе.


-Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга гэсэн энэ айлын нэгэн эд, эс болох нь том ерөөл, хувь тавилан юм болов уу. Танай чуулгынхан улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчдэдээ сэтгэлийн дэм, урам хайрлахаар жил бүр хилийн зүг жолоо залдаг. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчдээ хараад одоо ч хуучирдаггүй бодол танд байдаг уу?

-Байлгүй яах вэ. Хилийн цэргийн байгууллагатай амьдрал, уран бүтээлээ холбоод 13 дахь жилтэйгээ золгож байна. Анхандаа хил гэж юу хэлдэг, хилчин гэж хэнийг хэлэх бэ гэдгийг бүрэн таниагүй байлаа. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчдээ анх хараад зүгээр л бахархсан. Одоо ч тэр мэдрэмж яг шинэ юм шиг цээжинд байдаг. Аав, ээжийн гар дээр байсан эрх танхил хөвгүүд хил дээр очоод эх орон гэж, улсын хил гэж юу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож авдаг. Энэ ч утгаараа жинхэнэ эх орончид эндээс төрдөг юм болов уу. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын үндсэн чиг үүргийн нэг нь хилчид болон хил орчим дахь ард иргэдэд урлаг соёлыг үнэ төлбөргүйгээр түгээн дэлгэрүүлэх. Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийнхээ 60-70 хувьд нь жилдээ нэг удаа хүрч үйлчилдэг. Үлдсэн хувьд нь дараа жилд нь очих байдлаар урлагаар үйлчилдэг юм. Хамгийн анх бригадаар очихдоо бүгдээрээ мөнгөө нийлүүлж байгаад чихэр, жимс аваад хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчин цэргүүдэд өгдөг байлаа. Тэгэхэд маш их баярлаад хоёр гараа тосоод авна. Тэр үеийн агшин их гоё л доо. Одоо ч гэсэн чуулгынхан маань энэ уламжлалаа гээгээгүй. Зарим газарт нь шувуу ч нисэж очдоггүй шүү дээ. Та сайн мэдэх байх. Тийм газарт эх орныхоо дархан хилийг манаж, үүрэг гүйцэтгэж байгаа хилчдэд урлагаар дамжуулж сэтгэлийн дэм хайрлах нь нэн тэргүүний зүйл юм л даа. Биднийг очихоор бөөн баяр хөөр болно. Бараг л хүний мөрөөсөл болсон хүмүүс шүү дээ. Идээ будаанаас эхлээд аль байдгаараа дайлна. Эндээс л хилчдийн зочломтгой зан харагддаг даа.

-Технологи хөгжсөн өнөө үед зарим хүн гайхах байх аа?

-Яах вэ, 2006 оны үед шүү дээ. Одоо бол бараг ихэнх заставуудад харилцаа холбооны шугам орчихсон учир телевизор үзэж байна, интернэт ашиглаж байна. Гэхдээ урлагаар дамжуулсан амьд харилцааг хүн бүр хүсдэг. Энэ мөрөөслийг хэлсэн юм.

-Ингэхээр хүний оюун санаа, бие сэтгэлийг цэнгэн баясгаж байдаг зүйл бол яах аргагүй урлаг гэж хэлэхээс аргагүй.

-Тэгэлгүй яах вэ. Ямарваа нэгэн зүйлийг дэргэдээс нь харж, үзэх шиг сайхан мэдрэмж хаа байх вэ. Хоёр бөх барилдахыг телевизороор үзэх нэг өөр. Цэнгэлдэхэд суугаа үзэх нэг өөр мэдрэмж төрнө биз дээ. Үүн шиг юм л даа.

-Та Соёлын сургуулийг төгссөн дуучин. Ямар завшаанаар хилийн байгууллагатай амьдрал, уран бүтээлээ холбосон юм бэ?

-Би багаасаа дуу дуулах дуртай, урлагт хайртай хүүхэд байсан л даа. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Далантай, Б.Ганчимэг эгчийн дууг сонсоод “Ямар гоё дуулдаг ах, эгч нар бэ. Ийм л дуучин болох юмсан” гэж мөрөөддөг байлаа. Орой бүр дууг нь сонсоно. Тэр үед одоогийнх шиг интернэт гэж байсангүй. Кассетаа ухрааж байгаад сонсож, дуулдаг байлаа. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөж тухайн үеийн Соёлын коллежид суралцсан. Төгсөөд СУИС-д суралцах гэхээр дахиад дөрвөн жил суралцах хэрэгтэй болчих гээд байхаар нь нутагтаа очиж багшлая гэж шийдлээ. Гэтэл манай нэг найз “Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга гэж сайхан байгууллага байна. Чи очоод шалгалт өгөөч” гэхээр нь очлоо. Үүдээр нь ортол нэг их жавхалзсан залуучууд. Тэвхийсэн тэгшхэн бие хаатай, сүртэй гэж жигтэйхэн. Ингээд шалгалт өгөх болтол соёлын тэргүүний ажилтан, миний хайртай багш Ж.Батхүлэг, соёлын тэргүүний ажилтан И.Төмөрбат асан, урлагийн гавъяат зүтгэлтэн, ХЦДБ-гийн уран сайхны удирдаачаар ажиллаж байсан Т.Эрдэнэ-Очирын шүүлтүүрээр ороод тэнцсэн. Тэгэхэд Ж.Батхүлэг багш “Чи манай чуулгад дуучнаар ор. Гэхдээ ардын дуу дуулах уу” гэсэн. Би ч зөвшөөрсөн. Ингэж л хилчин уран бүтээлч болсон түүхтэй хүн дээ.

-Тохиолдлоор хилчин уран бүтээлч болж дээ?

-Харин л дээ. Гэхээ хувь ерөөл байсан болов уу. Багадаа ХЦ гэсэн мөрдэстэй цэрэг хувцас өмсөөд авахуулсан нэг гэрэл зураг байдаг юм. Их сонин. Ах маань хилийн цэрэгт алба хааж ирээд хувцасаа тайлаад үлдээснийг би өмссөн юм билээ. Их эгдүүтэй харагдсан юм шиг байгаа юм. Манайхан тэр хувцастай нь миний зургийг аваад хадгалсан. Дараа нь хилчин уран бүтээлч болчихоод тэр зургийг харж суухдаа миний туулах, замнах ёстой замнал энэ юм шиг санагдсан.

-Танайхаас хилийн цэрэгтэй амьдралаа холбож байсан өөр хүн байдаг уу?

-Байгаа. Өвөө маань Халхголын дайнд оролцож байлаа. Аав маань хилийн 0151 дүгээр ангид алба хаасан. Аав маань “Хилийн алба шиг сайхан алба хаа ч байхгүй” гэж надад хэлж байсан.

-Таны анхны бие даасан уран бүтээлийн тоглолт ирэх сарын 1-нд болох гэж байна. Уг нь ямарваа уран бүтээлчид 5, 10 жилийн ойгоо тохиолдуулан уран бүтээлийн тоглолтоо хийдэг. Гэтэл та 13 дахь жил дээрээ анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн нь ямар учиртай юм бэ?

-Энэ их учиртай. Би чуулгад орсноос хойш зургаан жилийн дараа буюу 2013 онд найзуудтайгаа хамтарч “Тангараг нэгтэй андууд” тоглолтоо хийсэн юм. Энэ тоглолтын дараагаас “Яагаад бие даасан тоглолтоо хийж болохгүй гэж” гэсэн шунал төрсөн. Энэ үеэс эхлэн уран бүтээлдаа түлхүү анхаарч эхэлсэн. Энэ утгаараа “Миний араншин” цомгоо гаргахаар хэвлэлтэд өглөө. Үүний дараагийн алхам нь “Зүрхэн зурвас” гээд анхны бие даасан тоглолт. Халхын голын 80 жилийн ойд зориулсан тоглолт л доо. Нэг шалтгаан нь энэ. Хоёр дахь шалтгаан нь хүний насны мөчлөгтэй холбоотой. Уг нь өнгөрсөн 2018 онд хийх гэж үзсэн юм. Тэгснээ ерөөсөө дараа жил хийе. Халхын голын ой болно. Тэгээд ч хүний насны 13-ний мөчлөг тохионо гэж бодсон.

-Өөрөө 13-ийн тоонд дуртай юу?

-Дуртай. Монголчууд XIII зуунд хамгийн хүчирхэг байсан үе. Энэ утгаараа их дуртай. Машиндаа хөгжим сонсохдоо хүртэл дууны төвшинг нь 13 дээр тавьдаг.

-Тоглолтоо тэгвэл арваннэгдүгээр сарын 13-нд зохион байгуулах ёстой байсан юм биш үү?

-Арваннэгдүгээр сарын 1-нд хийж байгаа нь учиртай л даа. Миний анхны дуун цэнгүүн. Сарын эхэн гэдэг их гоё шүү дээ. Энэ утгаараа. Нөгөө талаасаа та нэг зүйл ажиглав уу.

-Юуг.

-Тоглолт болох өдөр согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөр. Найзууд маань “Чи яаж байгаа юм бэ” гээд тоглоом шоглоомоор асуугаад байгаа. Урлагаар сэтгэл, оюунаа цэнгүүлэх шиг сайхан зүйл хаа байх билээ. Тийм үү.

-Тэгэлгүй яах вэ. Уран бүтээлийн тоглолтод Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох уу?

-Тэгнэ.

-Урилгаар өөр уран бүтээлчид оролцох уу?

-Оролцоно. Гавьяат жүжигчин, дуучин У.Далантай оролцоно. Манай нутгийн ах л даа. Мөн гавъяат жүжигчин, дуучин Б.Ганчимэг, ХЦДБЧ-ын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Б.Нэргүй, дуучин Мөнгөнтуяа, Отгонжаргал, Дуурь бүжгийн эрдмийн театрийн дуучин Энхнаран, үндэсний хөгжмийн Жонон хамтлаг зэрэг олон хамтлаг, дуучид оролцоно.

-Танай чуулгын уран сайханы удирдаач, соёлын тэргүүний ажилтан Болдбаатар оролцох уу?

-Харамсалтай нь яг тэр өдөр хөдөө томилолттой. Түүнээс биш оролцох байсан болов уу.

-Өөрийн тань хамгийн хайртай хийгээд олны талархал хүлээсэн уран бүтээл гэвэл та аль уран бүтээлээ нэрлэх бэ?

-Миний уран бүтээлийг хилчид маань андахгүй л дээ. Олны хүртээл болсон гэвэл “Босго тотго” киноны “Хан хурмастын бүсгүй” дууг нэрлэж болно. Их сайхан дуу. Би өөрөө энэ кинонд туслах дүр бүтээсэн.

-Нийт уран бүтээлээ тоолж үзсэн үү?

-Нарийн тоо байхгүй юм билээ. Сая цомог гаргах гээд ямар дуугаа оруулах вэ гээд үзлээ. Тэгэхэд нэлээд олон дууны уран бүтээлтэй болсон байна лээ. Эднээсээ шүүж, шүүж 20 гаруй дууг нь цомогтоо багтаасан. Гэтэл эднээсээ алийг нь тоглолт дээрээ дуулах уу гээд сууж байна даа.

-Анхны уран бүтээлийн тоглолт хэдхэн хоногийн дараа боллоо. Санадарч байна уу?

-Аймаар санадарч байна. (инээв). Өмнө нь 07.00 цагт босдог байсан бол одоо 06.00 цаг хүрэхгүй сэрэх жишээтэй. Шалгалт өгөх гэж байгаа хүүхэд шиг л гэгэлзээд, хачин гоё байна.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • С Баасанхүү (202.9.44.1)
    буу зэвсэгтэй ингэж ажилладаг юмуу мэрэгжлийн хүн юүү гэхэв наад зургаа аваач
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК