Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Алтанбагана: Төрийн албаны шалгалт нэг асуулт, нэг минут гэсэн зарчмыг баримтлана

2019-10-29
0
ЖИРГЭХ

Төрийн албаны сонгон шалгаруулалтад одоогийн байдлаар 4200 иргэн бүртгүүлж, 8000 иргэн бүртгүүлэхээр анкетаа шивээд байна. Бүртгэл тун удахгүй хаагдахтай холбогдуулан шалгаруулалтад оролцох иргэд ямар агуулгаар бэлдэж, юунд голчлон анхаарах талаар ТАЗ-ийн Сонгон шалгаруулалтын газрын референт М.Алтанбаганатай ярилцлаа.


-Төрийн албаны шалгалт эхлэхэд 10 гаруй хоногийн хугацаа үлдэж. Гэтэл шалгалтын жишиг даалгаврын ном оройтож гарлаа гэх шүүмжлэлийг иргэдээс өгч байна. Ном яагаад удаж гарав?

-Төрийн албаны  тухай хуулийн журмууд шинэчлэгдсэнтэй холбогдуулан агуулгууд ч шинэчлэгдсэн. Агуулгын дагуу тест боловсруулах ажлыг хийсэн. Тест боловсруулах ажил хийсний дараа номын эх бэлтгэл хийгддэг. Ном оройтож гарсан шалтгаан нь хэвлэлт удааширсантай холбоотой.

-Иргэд бүртгүүлэхдээ голчлон юунд анхаарах шаардлагатай байна вэ?

-Иргэдийн хувьд овог, нэр, утасны дугаар, майл хаягаа буруу бичих зэрэг нийтлэг алдаа гаргаж байна. Мөн тухайн иргэний төлбөр төлөгдсөн ч бүртгэлд хамрагдаагүй байна гэх алдаа гарч байна. Энэ нь төрийн албаны зөвлөлийн шалгалтын системээс үл хамааран төлбөрийн үйлчилгээ авч байгаа банк хооронд мэдээлэл солилцох ажил удаашрах явдал гарч байна.

“Бүртгэлийн баталгаажуулалтын хуудас хэзээ ирэх вэ” гэдэг асуултыг иргэд ихээр тавьж байна. Бүртгэлийн баталгаажуулалтын хуудсыг энэ сарын 30-ны 00.00 цагт бүртгэл дуусахаар иргэдийн материалыг шалгаж үзээд арваннэгдүгээр сарын 8-нд шалгалт өгөх иргэдийн хувиарыг төрийн албаны зөвлөлийн сайтад тавина. Ингэснээр баталгаажуулалтын хуудсыг өөрийн системд бүртгүүлсэн эрхээрээ нэвтэрч, шалгалтандаа ирнэ. Шалгалтын хувиар тавихтай зэрэгцэн баталгаажуулалтын хуудсыг хэрхэн хэвлэж авах, шалгалтад ирэхдээ ямар бичиг баримт бэлдэж хаана, хэзээ, хэдэн цагт ирэх зэрэг мэдээллийг дэлгэрэнгүйгээр байршуулна.

-Нийслэлд амьдардаг хөдөө, орон нутгийн иргэдийн хувьд түр оршин суугаа газартаа шалгалтад хамрагдах боломжтой юу?

-Иргэд оршин суугаа хаягийнхаа дагуу бүртгэлд хамрагдана. Харин оршин суугаа хаягаасаа өөр газар түр оршин сууж байгаа зэрэг шалтгаантай бол тухайн газартаа шалгалт өгөх хүсэлтээ Төрийн албаны зөвлөл, эсвэл тухайн орон нутгийн салбар зөвлөлд хүсэлт гаргана.

-Шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Иргэн шалгалтаа өгч дуусмагц дэлгэц дээр дүн нь шууд гарна. Тэгэхээр долоо хоногийн дараа ч гэдэг юм уу тийм хүлээгдсэн асуудал гарахгүй гэсэн үг.

Энэ жилийн шалгалт ихээхэн онцлогтой болно. Учир нь өмнө нь сул орон тоог нөхөх зорилгоор шалгалт зохион байгуулагддаг байсан бол 2019 оны ерөнхий шалгалт төрийн албанд орох хүсэлтэй байгаа иргэдийн нөөцийг бүрдүүлэх юм. Улмаар нөөцөд бүртгэгдсэн иргэдээс тусгай шалгалт авч төрийн албаны сул орон тоог нөхөх зарчмаар явна.

-Төрийн албаны шалгалт өгч байгаа хүмүүс ихэвчлэн ямар асуултад бүдэрч байна вэ?

-Энэ удаагийн ерөнхий шалгалт анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас агуулгын хувьд өмнөх жилүүдийнхээс өөр гэсэн үг. Өмнөх шалгалтуудад хууль, эрхзүйн асуулт түлхүү байсан бол энэ жилээс эхлэн түүх нийгэм, эдийн засаг, логик сэтгэлгээ, монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүй, мэдээлэл технологийн асуултууд багтсан. Иргэдийн зүгээс хууль эрхзүйн асуултад алдах нь харьцангуй бага. Харин бусад ерөнхий мэдлэгийг шалгах асуултад алдах нь их учраас шалгаруулалтад бэлтгэгчдэд зориулан ерөнхий шалгалтад бэлтгэх гарын авлага буюу жишиг даалгавар гаргасан.

-Тухайлбал?

-Ахлах ангийн оюун ухааны асуултууд бий. Тухайлбал, илүүц үгийг олно уу эсвэл тоон дараалал. 1, 3, 5, 7, 9.. дараагийн тоо хэд вэ зэрэг даалгавар багтсан. Энэ төрлийн даалгаварт иргэд юм уншаад бэлдээх байх шаардлага байхгүй. Тухайн цаг хугацаанд өөрийн бодомжоор даалгаврыг гүйцэтгэх асуултууд түлхүү бий. Ингэхдээ “Нэг асуулт нэг минут” гэсэн зарчим баримтална.

-Иргэн шалгалт өгөөд тэнцсэн ч тухайн байгууллагын дарга өөр хүн ажилд авчихвал яах вэ?

-Төрийн байгууллагууд бүх албан тушаалтныг шалгалтаар авдаггүй. Зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг л сонгон шалгаруулалтаар авдаг. Нийтдээ төрийн албанд 193 мянган албан хаагч ажиллаж байна. Үүнээс 19 мянга орчим нь төрийн албаны шалгалтын сонгон шалгаруулалтаар томилогдоно гэсэн үг. Тиймээс төрийн жинхэнэ албан хаагчийг сайд сонгон шалгаруулалтгүйгээр дур мэдэн томилсон бол энэ хууль бус томилгоо. Мөн төрийн албаны шалгалтад нэгээр гарсан иргэнийг албан тушаалд томилохгүй байх тохиолдолд тухайн иргэн гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргах боломжтой. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтад нэгээр гарсан иргэнийг нэр дэвшүүлэхээр саналаа хүргүүлсэн бол хууль журмын дагуу заавал томилох ёстой гэсэн үг.

-Даалгаврын босго ямар байх вэ?

-Ерөнхий мэдлэгийн шалгалт дотроо гурван агуулгатай. Ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн шалгалт, дүн шинжилгээ хийх чадварын шалгалт зэрэг багтана. Үүнээс ерөнхий мэдлэгийн шалгалт 60 минут үргэлжилнэ. Харин монгол хэл, бичгийн шалгалт 30 минут, дүн шинжилгээ хийх чадварын шалгалт 20 минут үргэлжлэх юм. Ингэхдээ шат бүр өөр өөрийн гэсэн өосго оноотой. Тухайлбал, ерөнхий мэдлэгийн шалгалт 55 асуулттай, үүнээс 35 асуултад амжилттай хариулснаар дараагийн шалгалтад орох бол Монгол хэл, бичгийн чадварын шалгалтын 30 асуултаас 20 ба түүнээс дээш асуултад амжилттай хариулж байж дараагийн шалгалтад орно. Мөн дүн, шинжилгээ хийх чадварын шалгалт 15 асуултаас дор хаяж 10 асуултад зөв  хариулах шаардлагатай.  Өөрөөр хэлбэл, төрийн албанд орох гэж буй иргэдийн “босго” өндөр болж байна гэсэн үг.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Шалгалтанд тэнцэж үзсэн, унахыг ч үзсэн хүн бнөө (202.9.40.97)
    Боддог сэтгэдэг төрийн албан хаагч хэрэгтэй юм уу? Зөв бурууг нь ойлгохгүй Цээжилдэг төрийн албан хаагч хэрэгтэй юм уу? Сэтгэн бодох чадвар шалгана гэчихээд цээжилсэн нь тэнцдэг эргүү тогтолцоо. 1 минутанд яагаад ч болохгүй зүйл дүн шинжилгээ хийх чадварын шалгалт. Бодсон нь биш цээжилдэг нь тэнцдэг
    2024 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    xariult todorxoi shuu dee asuulaa xariult ni alga tosox
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК