Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Харанга”-ын асаалттай “Хоёр танк”

2019-10-29
0
ЖИРГЭХ

Амьд хөгжмийг гитар, бөмбөрийн хоршилгүйгээр төсөөлөх аргагүй. Хэдий уран сайхан үгтэй шүлэг, түүнийг хүргэх чадварлаг дуу хоолой байлаа гээд хөгжимгүйгээр явахгүй. Хүрэх ч боломжгүй, чихэнд наалдаж, сэтгэлд хоногшихгүй. Чадалтай дуу хоолой, чадварлаг хөгжмийн хөг аюулгүй хосолж байж, сая л олон нийтэд хүрнэ, сонсогчдын сэтгэлийн утсыг хөндөж, хөглөнө.

Урлагийн тайзнаа бичигдээгүй дүрэм гэмээр ийм нэгэн зарчмыг 30 жилийн турш “бичиж”, бусдадаа түгээж ирсэн нэгэн хамтлаг саяхан 30 насныхаа ойг тэмдэглэн өнгөрүүллээ, тэр нь Харанга байв. Монголын рок, попын урлагт хагас жарны турш дуу хоолойгоо хүргэж, тэр хэрээрээ үзэгч, сонсогчдод хүлээн зөвшөөрөгдсөн Харанга хамтлагийн тоглолт хүлээлтээс давсан тухай яриа энэ өдрүүдэд ч хуучраагүй сэдэв хэвээр байна.

Сонирхолтой нь, энэ яриа хуучраагүй байхтай зэрэгцэн нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарт Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртээв.

Нэгэнтээ “Агуу дуучны хажууд дуулаад яах вэ, мундаг хөгжмийн зохиолчдын дэргэд ая зохиогоод яах вэ. Би зүгээр л сайн бөмбөрчин байя. Тэднийхээ тоглох, дуулах нөхцөл бололцоог бүрдүүлж, ард нь асаасан танк шиг байя” хэмээн бөмбөрчин Н.Пүрэвдаш ярьж байжээ. Харин “Я.Одсүрэн бид хоёр 1975 онд "Ногоон гэрэл"-д байсан. Бид хоёрын мөрөөдөл Монголд рок хамтлаг байгуулах. Тухайн үед рок хамтлаг гэдэг бол хөрөнгөтний суртал ухуулга гэдэг үүднээс хардаг байсан болохоор боломжоор их тааруухан. Гэхдээ бид мөрөөдөлдөө үнэнч явсан даа” хэмээн хамтлагийн ахлагч Ц.Энхманлай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Үнэхээр ч тийм. Н.Пүрэвдашийн тодотгосноор бөмбөрчин, гитарчин гэдэг Харанга хамтлагийн хувьд “асаалттай танк” нь байсаар иржээ. Цаашид ч байх болов уу. Харин өнөөдөр Монголын рок, поп урлагт 30 жил Харанга “дэлдсэн” тус хамтлагаас хос гавьяат төрсөнд урлагт хайртай, шимтэн сонсдог фенүүд нь төдийгүй нийт монголчууд баярлаж байна. Шагнал нүдээ олно гэдэг энэ.

“Бага сургуулийнхаа тайзан дээр гарсныг тооцвол 50 дах жилдээ гитартайгаа найзалж байна. 20 дугаар сургуулийн Чүлтэм багшийн шавь болж анх сургуулийнхаа тайзан дээр гарч байсан юм. Түүнээс хойш муу явах үед хань, сайн цагт сэтгэл өөдрөг болгодог ганц найз минь гитар болсон” хэмээх Я.Одсүрэн, “Зам дардан байгаагүй. Олон хүнтэй найзалж нөхөрлөсөн, сонгож, шилсэн. Оогий, Чука, Манлай бид дөрөв Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд найман жил хамт ажилласны эцэст өчнөөн юм болж байж биенээ олж, хөдлөшгүй хамтлаг болсон. Чука хожим Лхагвасүрэнг дагуулж ирсэн. Гантөмөр гуай шиг үнэхээр сайхан хоолойтой учир хамтлагтаа авсан юм” гэж ярих Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нар өдгөө зөвхөн Харангаар овоглоод зогсохгүй урлагийн их тайзнаа гавьяат хэмээн нэр алдраа дуудуулах нь.

Шинэхэн гавьяат Я.Одсүрэнтэй “Ногоон гэрэл” хамтлагт тоглодог байхаасаа хүнд рок хамтлаг байгуулахыг хүсч мөрөөдөж явсан ахлагч Ц.Энхманлайгийн хүсэл 1989 онд биеллээ олж Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш, Х.Лхагвасүрэн нартай хамтран Харанга хамтлагийг байгуулсан байдаг. Анхны тоглолтоо ахлагч Ц.Энхманлай өөрийн үг, аяыг зохиосон "Амьдрал" дууны нэрээр нэрлэж явсан тэд бол социалист нийгмийн бүтээгдэхүүн. Арга ч үгүй юм. Харанга хамтлагийн урын сангаас гарсан дуу болгоныг шүүж, баталдаг байсан үе. Тэр үеийн дарга нар гарын үсгээ зурсны дараа уран бүтээлээ сонсогчдод хүрэх эсэх нь шийдэгддэг байсан гэдэг. Өнөөдрийг тэр үетэй харьцуулахад мэдээж өөр. Тэнгэр, газар шиг зөрүүтэй.

Гагцхүү рок, поп урлагийн үндэс суурийг тавилцсан Харангынхан хамтлагаараа гавьяат хэмээн цоллуулах нь. Юу сайхан, энэ л сайхан.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Harangin fen (37.247.11.204)
    Zohioliin duu 3 sar ginsheed STA bolood bhd.30 jil duulsan.hegjimdsen avahad ard tumen bayrtai jargaltai bnaa.Estoi nudee olson shagnal gevel ene bnda.Ene teneg uom bember nudlee ch geh shig chi algaa ch aytaihan tashij chadahgui amitan bga sjde.
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    аа за бөмбөр нүдсээр байгаад төрийн шагнал авдаг улс манайхаас өөр хаан ч байхгүй дээ нийгэмд оруулсан үнэмэлж гэж юу байна Лав л харангын энэ дууг сонссоор хүмүүжсэн ч юм уу амжилттанд хүрсэн хүн байна уу
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
    • tumur
      Bitgii hyts
      2019 оны 10 сарын 30
  • Oyun (64.119.23.235)
    Bayar xvrgii .Mash sain xogjimchid
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.23.205)
    Ерөнхийлөгчдөө баярлалаа сайхан харагдаж байна
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.99)
    Нэг зүйлд үнэн сэтгэлээсээ зүтгэвэл амжилтад хүрнэ . баярлалаа
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • irgen (66.181.164.171)
    BAYAR HURGIE asaalttai tankuudadaa
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.135.63)
    ШИНЭХЭН ХОЁР ГАВЬЯАТ ДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ. ДАХИАД 30 ЖИЛ ХАРАНГА "ДЭЛДЭЭРЭЙ"
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК