Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн хэмжээнд 22 сургууль, 13 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

2019-10-31
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өнөөдөр /2019.10.31/ үргэлжиллээ. Тус хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаанд хоёр намын бүлэг болон хурлын дэргэдэх Ажлын хороод санал дүгнэлтээ танилцуулав. Дэгийн дагуу төлөөлөгчид асуулт асуух, санал гаргахгүй, намын бүлэг ажлын хороодын гаргасан саналууд дээр санал хураалт явуулахыг хурлын даргын зүгээс хуралдааны өмнө хэллээ.

Нийтийн тээврийн салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгасан нь ололттой байна

Ингээд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг дэд дарга Ц.Байгалмаа танилцуулсан юм. Тус бүлгийн зүгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай хэмээн үнэлж, хэлэлцэж батлахыг дэмжиж байгаа гэлээ. Ингэхдээ “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн гэв.

Мөн нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж 4.3 метр болгосон, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 3,500 гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан, бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр ажилласан зэрэг нь сайшаалтай байна хэмээн дүгнэжээ.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, нийтийн тээврийн салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг тусгасан нь ололттой байна гэлээ. Бүлгийн төлөөлөгчдөөс 2020 оны үндсэн чиглэлийн төслийг нарийвчлан хэлэлцэж, тодорхой саналуудыг тусгуулахаар оруулж ирсэн байв.

Бага ангийн багш нарын индексийн урамшууллыг тусгайлан тусгах хэрэгтэй

ИТХ дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийн бүлгийн ахлагч Ц.Баатархүү танилцууллаа. Санал дүгнэлтэд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийг бодитой бус дүгнэж, нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан дүгнэлтийг танилцуулж байна хэмээн үзсэн гэлээ. Хамгийн их төсөв мөнгөтэй жил байсан хэрнээ менежмент муу ажиллаж, түүхэндээ байгаагүй, хангалтгүй биелэлтийг бид хэлэлцэж байна гэсэн юм.

Харин “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, төсөв санхүүгийн эх үүсвэр зэргийг тодорхой тусгах ёстой, бодитой бус ажил олон тусгасан байна гэсэн юм. Мөн өмнөх жил биелээгүй ажлуудаа дахин тусгасан байгаа нь учир дутагдалтай байна гэсэн юм. Төр, хувийн хэвшлийн хийж хэрэгжүүлэх ажлаа ангилж, зохион байгуулах хэрэгтэй гэж дүгнэжээ. Тус бүлгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд гэр хорооллын дахин төлөвлөлтийг төслийг үргэлжлүүлж, 24 байршилд хийх ажлыг эрчимжүүлэх асуудлыг тусгах саналыг гаргав. Багш нар эмч нарын индексийн урамшууллыг нэмэгдүүлэх, тэр дундаа бага ангийн багш нарын индексийн урамшууллыг тусгайлан тусгах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэв.

Хоёр намын бүлэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа ажлын хороод санал дүгнэлтээ танилцуулсан. Тухайлбал, Төсөв,  санхүү эдийн засгийн хорооны санал дүгнэлтийг хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав. Тус ажлын хорооноос 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай хэмээн дүгнэсэн байна.

Тухайлбал, Яармаг, Замын цагдаагийн гүүрэн гарц, налайхын авто замын ажил дуусах шатандаа орсон, нийслэлийн хэмжээнд 22 сургууль, 13 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан, “Ухаалаг Улаанбаатар” үйлчилгээг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуусан, 17 эрүүл мэндийн байгууллагын гадна тохижилтыг хийсэн, орон сууцыг түрээслээд өмчлөх төслийг хэрэгжүүлэн, 970 гаруй айлыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлсэн зэрэг олон бодитой, үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн хэмээн үзжээ. Мөн сайжруулсан түлш нөөцлөх ажил, түгээлт, борлуулалтын ажлыг сайн хэрэгжүүлсэн, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч байгаа зэргээс үр дүн харагдаж байна хэмээн дүгнэжээ.

Ирэх оны үндсэн чиглэлдээ дутуу ажлуудаа гүйцээж, нэн шаардлагатай ажлуудыг хийх хэрэгтэй. Түүнчлэн хэрэгжих боломжгүй, хэт ерөнхий тусгасан саналуудыг  хасах хэрэгтэй гэсэн саналыг танилцуулав. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байгууллагуудыг бүртгэлжүүлэх, тоосжилтын асуудлыг багасгах зорилгоор авто замыг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх, гэр хорооллын автобусны буудлыг нэмэгдүүлэх, цахилгааны дэд станцын хангамжийг нэмэгдүүлэх, өрх бүр таван мод аяныг эхлүүлэх, журам гаргаж хэрэгжүүлэх, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг 13-ыг барьж ашиглалтад оруулна гэснийг 23 болгон нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналуудыг гаргаж буйгаа танилцуулав.

Ойжуулах ажлыг тусгажээ

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дүгнэлтийг Л.Нарантуяа танилцуулав. Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр 453 арга хэмжээ туссанаас, 55 арга хэмжээ нь 85 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн нь тааруу үзүүлэлт хэмээсэн юм. Тиймээс хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тусгай бодлого боловсруулан хэрэгжүүлэх, хот тээвэрлэлтийн механик ажиллагааг халж, технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм. Мөн нийслэл хотын хойд хэсгээр 30 км орчим үргэлжлэх түймрийн зурвасыг сэргээх, завсарлах шаардлагатай байгаа гээд ирэх оны үндсэн чиглэлд цэцэрлэгжүүлэх шаардлагатай талбайг төсвийн хөрөнгөөр бус байгууллага, иргэдийн оролцоог хангах замаар ойжуулах ажил тусгасан нь сайшаалтай хэмээн санал дүгнэлтэд тусгажээ.  

Харин ирэх оны үндсэн чиглэлд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй 100 кв-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай газруудын цахилгааны төлбөрийг тэглэх, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх талаар нэмж тусгах, ой сэргээх, цэвэрлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх асуудлуудыг нэмж тусгах зэрэг саналуудыг танилцуулав. 

Санал дүгнэлт танилцуулсны дараа намын бүлгүүд болон ажлын хороодоос гарсан саналууд дээр санал хураалт явуулав.

Ийнхүү нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувь нь дэмжсэн юм.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    11 цаг 28 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    11 цаг 39 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    11 цаг 48 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    11 цаг 55 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    12 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    Өчигдөр 16 цаг 37 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    Өчигдөр 14 цаг 08 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК