Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“12 бэрс” хэмээх ажиллагаа

2019-11-01
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Гадаад тагнуулын алба, Дотоод хэргийн газар, Аргентиний Хар тамхитай тэмцэх газар, Германы Хар тамхины алба 2016 оноос энэхүү мөрдөн шалгах ажиллагааг хамтран хэрэгжүүлсний дүнд 10 гаруй жил Аргентинаас ОХУ-аар дамжуулан Европ  руу хар тамхи зөөдөг байсан, Оросын дипломат ажилтнуудыг эгнээндээ элсүүлсэн Аргентиний хар тамхины мафийн нэг сувгийг устгаж, Шүүхэд шилжүүлээд байна.


Хачин үйлчлүүлэгч

Буэнос-Айресийн төв захын худалдаачин Хоорхе далайн үл мэдэг шорвог салхийг тааламжтай үнэрлэн, жижиг дэлгүүрийнхээ хаалтыг нээнгээ бугуйн цагаа харж, “шөнийн 2 цаг болж байгаа юм байна, үүр цайтал ч бас хугацаа байна аа, өнөөдөр чинь 12 дугаар сарын 14 /2016 оны/ хүүгийн хурим болоход 10-аад хоног үлдлээ “ гэж амандаа үглэн  сатаарч зогстол эл хуль захыг цочоон цагдаагийн алаг машин сүнхийн хажууд нь ирээд зогсов.  Хоорхе машин руу гүйн очиход өмнөөс нь саарал мундир чихэж өмссөн түрүүч буун ирэв. Түрүүч ноён худалдаачин та надад 400 кг гурил зараадах гэхэд Хоорхе. .Ноён цагдаа та тоглож байна уу? Шөнө дунд та тийм их гурилаар яах гээ вэ? Инжиртэй боов хийхэд ихдэх биш үү гэлээ. Түрүүч барьсан саваагаа савчин, за за таньд ямар хамаатай юм,  өгвөл л барав биш үү гэлээ. Хоорхе тийм их гурил өдийд олдохгүй ээ гурилын лангуу ажиллуулдаг Хуайло загасчилна гэж байсан. Тэр бид хоёрын загас барина гэж юу байх вэ? Эргийн хаа нэгтээ пиво гүзээлж суугаа биз гэлээ. 

Буэнос-Айросын Цагдаагийнхан Реколета дүүрэгт байрладаг ОХУ-ын Элчин сайдын яамны сургуулийн доод хонгилоос тоосго шиг хэмжээтэй, 30, 30-аар нь  12 чемоданд

хийсэн героин олж, удирдлагынхаа шийдвэрээр өглөө ажил цуглахаас өмнө героиныг гурилаар сольж, чемодан тус бүрт байршил илрүүлэгч хийхээр яарч явсан нь тэр байж. Ингэж “12 бэрс” гүйцэтгэх ажлын арга хэмжээ эхэлжээ.

Аргентиний Аюулгүй байдлын сайд Патрисии Булричийн ажлын утас 13-ны өглөө огцом дугарлаа. Сайд утсаа түвэгшээсэн аятай авахад Аргентин дахь ОХУ-ын Элчин сайд Виктор Коронелли өглөөний мэндийг нь эрээд яаралтай уулзах хэрэгтэй байгаагаа дуулгав. Нэг талаас ноён сайд, ЦЕГ-ын дарга Херардо Отеро, Эрүүгийн тагнуулын дарга Хоорхе Домингес нөгөө талаас ноён элчин сайд, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны 3 офицер оролцсон уулзалт маш товчхон болж, талууд хар тамхины сүлжээг илрүүлж устгахад хамтран ажиллахаар тогтов.

Булрич Холбооны шүүхийн тэргүүнээс арга хэмжээг хэрэгжүүлэх зөвшөөрөл авч Аргентиний талаас Хар тамхитай тэмцэх албаны прокурор Диего Иглесиас, прокурор Эдуардо Тайно, Эрколини, Оросын талаас ХАБА, ДХГ-ын офицерүүд ажиллахаар тогтов. Прокурор Эдуардо, Эрколини нар нь Ерөнхийлөгч асан Фернандес де Киршнер болон түүний багийнхний хуйвалдааны хэргийг хамтран мөрдөж байсан туршлагатай хүмүүс байжээ.

ОХУ-ын Гадаад тагнуулын газрын шинээр томилогдсон дарга Нарышкин Сергей Евгеньевичийг эл асуудлаар илтгэхээр ороход “Хойд урсгал” газрын тосны хоолойн талаар хүндхэн илтгэл сонсоод бухимдангуй байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “хэрэгт манай ямар түвшний, аль байгууллагын дипломатууд оролцсоныг аль болох түргэн илрүүлэх нь тун чухал, Сергей Евгеньевич таны ажил хүндхэн эхэлж байна. Михайл Ефримович (Фрадков. Тухай үеийн Гадаад тагнуулын газрын дарга асан )-ийн  хүмүүс оролцсон байвал та буруутай этгээдүүдийг  ямар ч өмгөөлөх, хамгаалах үйлдэлгүй шүүхэд шилжүүлэх, гадаад дахь товчлогчийн байгууллагууд (ОХУ-ын Гадаад тагнуулын газрын хилийн чанад дахь салбар, нэгж), нийт бие бүрэлдэхүүний дунд албаны шалгалт явуулж, найдваргүй этгээдүүдэд зохих арга хэмжээ авна биз. Гадаад яамны ажилтнуудыг хэрхэхийг Александр Васильевич (Бротников. Холбооны аюулгүй байдлын албаны дарга) мэдэж байгаа. Би Аргентин дахь Элчин сайд Виктор Коронеллийг албан тушаалаас нь чөлөөлөх зарлигт гарын үсэг зурна гэжээ. Хурандаа Нарышкин Ерөнхийлөгчийн өрөөг орхин гарахдаа уг нь Виктор Викторович хэргийг илрүүлэхэд нэн шаардлагатай, суугаа орны хууль, хүчний байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх яаралтай арга хэмжээг түргэн шуурхай зохион байгуулсан шүү дээ. Ажлаас нь хална гэдэг арай л ширүүн үү гэж бодсоноо улс орны нэр хүнд, магадгүй төрөлх байгууллагыг нь дэлхий дахины өмнө шаварт хутгасан хэрэг явдал болоод байхад хатуу ширүүн байх нь улстөрчийн зарчим юм байна гэж Ерөнхийлөгчөө зөвтгөлөө.

Олдсон геройн нь 389.2 кг татаж байсан ба Аргентиний Цагдаагийнханд үлдээж, Москвад дээж аваачин шинжлэхэд 70-88 хувийн геройны агууламжтай, 70 сая ам.доллараар үнэлэгдэх, дээд зэргийн бараа байв. Прокурор Тайно хэргийн материалаас харахад 389 кг геройн гэдэг их хэмжээндээ орно, энэ ачааг дипломат ачаа нэрээр онгоцоор зөөвөрлөх гэж байсан юм. Барааны эзэн Андрей Ковальчук гэгч байж магадгүй байна гэж мэдэгдлээ.

Бизнесмэн, тагнуулч, дипломат

Ковальчук 1968 онд Украины Черновицкий мужид төрсөн, хаана, ямар сургууль төгссөн, ямар ажил эрхэлж байсан тухай мэдээлэл хэргийн материалд алга байв.Тэрээр өөрийгөө ОХУ-ын ДХГ, Гадаад тагнуулын газарт ажиллаж байсан, Ханбургт бизнес эрхэлдэг гэж ярьсан байдаг. Дээд зэрэглэлийн коньяк, навчин тамхины худалдаа эрхэлдэг, Германы  Bossner Cigars компаний төлөөлөгч Константин Лоскутников OstWset сувагт Ковальчукийг ХБНГУ дахь Газпром компаний салбарын өндөр албан тушаалтан надад Европ, Латин Америкт ОХУ-ын ЭСЯ, Консулын шугамаар тагнуулын ажил эрхэлдэг, хурандаа цолтой хүн гэж танилцуулсан гэж ярьжээ.Ковальчук Буэнос-Айрес дахь ЭСЯ-аар ирдэг, яамныхан түүнийг таньдаг, Элчин сайд Коронелли ч дотно харьцдаг байжээ. Өөрөө ч Коммерсант сонинд “би ЭСЯ-ны аюулгүй байдал хариуцсан ажилтан Николай Шелепов, Элчин сайдын аюулгүй байдал хариуцсан, туслах Олег Воробьев нартай их ойр харилцдаг байсан гэж ярьжээ. Воробьев мөрдөн байцаалтад Ковальчуктай 2016 онд Аргентинд ОХУ-ын ДХГ-ын төлөөлөгчид ирэх үед танилцсан гээд Ковальчукийн ДХГ-ын Боловсон хүчний газрын орлогч дарга, хошууч генерал В.В.Гришинтэй хамт авахуулсан зургийг үзүүлжээ. Ерөнхийлөгч Путин удалгүй генералыг шүүхийн шинжилгээний тоног төхөөрөмж хууль бусаар худалдаалсан хэргээр ажлаас нь халжээ.

Ковальчук Москвад Нижнегородоос гаралтай, Герман дахь ОХУ-ын ЭСЯ-ны барилгын засварыг хийж байсан  Али Абянов гэгчтэй танилцжээ. Абянов 2011 онд Аргентин дахь ЭСЯ-нд аж ахуй даргаар томилогджээ. Ковальчук 2012-2015  онд Алигаар 25-30 кг жинтэй, чемодан 11 удаа зөөлгөжээ. Тэрээр байцаалтад би чемоданд татвараас зугтаалгасан вино, кофе, хагас үнэт чулуу л байгаа гэж бодсон. Би чемоданыг Элчин сайдын яамны байранд хадгалж байгаад дипломат тэмдэг нааж Орос руу явуулдаг байсан гэж мэдүүлжээ.

2016 оны 7 дугаар сард Шелепов Абянов руу утасдаж, Ковальчук хэдэн чемодан Орос руу явуулах гэнэ. Чи хадгалж байгаач гэжээ.Шелепов чемодануудыг өөрөө авчирсан бөгөөд Абянов тэднийг эхлээд Элчингийн байранд байлгаж байгаад сургуулийн хонгил руу зөөжээ. Абяновын томилолтын хугацаа дууссан учир ажлыг нь хүлээн авсан Игорь Роговоос Ковальчукийн чемодануудыг харж байхыг хүсчээ.

Чемоданууд Ковальчукийн санааг зовоож эхлэв. Тэрээр хэд хэдэн удаа Рогов руу утасдаж, чемодануудаа асуужээ. Энэ үед Аргентиний иргэд болох, орос үндэстэн Иван Близнюк, Александр Чикало нар чемодануудыг Орос руу оруулах ажлыг хөөцөлдөж байв. Иван Близнюк нь 1990-ээд онд Аргентин руу цагаачлан гарсан, Буэнос-Айресын Цагдаагийн Элчин сайдын яамдын харуул, хамгаалалтад ажилладаг хүн юм байна.

Далайн арслангийн арьс

 

Иван, Александр нарын харилцааг Аргентиний тусгай албан бүрэн хяналтад аваад байв. Хэдийгээр тэд үгээ нууцлан ярьж байсан ч Цагдаагийнхан үйл явдлын өрнөлийг харж чадаж байв. Тэд чемоданийг далайн арслангийн арьс гэдэг байжээ. Ковальчук нэг удаа Элчин сайдын туслах руу миний коньяк, навчин тамхитай чемодануудыг онгоцны буудал руу Элчингийн машинаар хүргээд өгөөч гэж утасдав. Элчингийн туслах Воробьёв би Элчин сайдын зөвшөөрөлгүй машин гаргах боломжгүй байна гэжээ. Ковальчук хэд хэдэн удаа чемоданыг Орос руу явуулах гэж оролдоод чадахгүй байсан учир арга хэмжээг хэрэгжүүлж байсан гүйцэтгэх ажилтнууд үйл явцыг түргэсгэхийн тулд тээврийн хэрэгсэл бэлдэж өгөхөөр шийдвэр гаргажээ.

 

Ингээд Оросоос 2017 оны 12 дугаар сард Ил-96 онгоц илгээжээ. Хожим энэ онгоцоор  ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нисч ирэн Аргентиний Ерөнхийлөгчтэй уулзсаныг The Telegraph и Infobae мэдээллийн агентлагууд онцолжээ.

 

Москвад ачааг ОХУ-ын ХАБА, ДХГ, Аргентиний Цагдаагийн газрын төлөөлөгчид хүлээж байв.Москвад 12 дугаар сарын 12-нд ачааг авахаар ирсэн Владимир Калмыков, Иштимр Хужамов нарыг баривчлав.Тэднийг ачааны хамт ДХГ-ын төв байранд хүргэж, ачааг хүлээн авсан талаар Ковальчуктай яриулсан байна. Гэвч ачааг хэн тэднээс авах нь тодорхойгүй үлдэв. Хууль, хяналтынханд ч ямар нэгэн мэдээлэл байсангүй.

Нэгдүгээр сарын 3-нд Абяновыг Тверийн шүүхийн шийдвэрээр гэрээс нь баривчлав. Тэрээр дараагийн томилгоогоо хүлээж байсан бөгөөд Элчин сайд Коронелли сайн тодорхойлолт хийж өгчээ. Близнюк 2 дугаар сарын сүүлээр Аргентин руу ачааг Орос руу явуулсан эсэхийг магадлахаар явсан байна. Энд түүнийг Чикалогийн хамт баривчилсан байна. Гэвч тэд хэргээ хүлээсэнгүй.Германы Хар тамхитай тэмцэх алба Ковальчукийг нэгдүгээр сарын дундуур Берлингийн нэг дүүргээс баривчилж, Оросын талд шилжүүлэв.

Ковальчукийн өмгөөлөгч Владимир Жеребенков чемодануудад үнэхээр коньяк, навчин тамхи байсан. Аргентиний Цагдаагийн газар, ТТГ түүний үйлчлүүлэгчийг өдөөн хатгаж хар тамхиар сольсон гэж мэдүүлсээр байна. Хэрэг цаашид хэрхэх нь Ковальчук, Близнюк, Чикало нарын мэдүүлэг, Орос, Аргентиний тусгай албаныхан гэмт хэргийн явцыг бүрэн илрүүлж чадах эсэхээс хамаарах болоод байна.

Тусгай сурвалжлагч. Илья Рождественский. Republic

Нэмэлт. Хар тамхины хэрэгт тусгай алба, тусгай эрх бүхий дипломат ажилтнууд гүнзгий хутгалдвал ямар хор уршиг дагуулж болохыг Тажикстаны жишээ бодитоор харуулж байна. 2000 оноос хэвлэлүүдээр Тажикстаны дипломат ажилтнууд хар тамхи зөөж байгаад баригдсан талаар мэдээллүүд цувах болсон. Жишээлбэл.

  • 2004 он.  Лунев С. И.: «Черные» параметры теневой экономики (к вопросу о поставках наркотиков в Россию из Центральной Азии) Тажикстаны Батлан хамгаалахын Жанжин штабын орлогч дарга хар тамхины наймаачидтай хамтран ажилласан хэргээр саатуулагдав.
  • 2003 оны 11 дүгээр сар. nav.kz.  Тажикстанаас ОХУ руу Казахстанаар дамжин орж ирсэн ачаанд шуудайтай луувангийн дор 650 кг геройн нуусан байсан нь илрэв. Энэ ачаа Тажикстаны Хилийн цэргийн дарга, генерал Г.Мирзоевынх байжээ. Ачааг цэргүүд вагонд шөнөөр ачжээ.
  • 2000 оны 5 дугаар сар. Lenta.ru. Альма Ата хотод суугаа Тажикстаны Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Таир Нематовын гэрээс 14 кг греоин хурааж авав. Гараашаас нь 10 кг-ыг өмнө нь хураагаад байсан болно. Өнгөрсөн бүтэн сайн өдөр тус Элчин сайдын яамны мэдлийн 2 машинаас 62 1 кг героин, 54 мянган ам.доллар, 1 сая 261 мянган фунтын чек хураажээ.
  • 2000 оны 1 дүгээр сар. Известия. ОХУ-д ирсэн Тажикстаны 2 дипломат ажилтнууд биедээ хар тамхи авч яваад саатуулагдав.
  • 2001 он. Москвагийн Домодедово нисэх буудлын Гаалийн ажилтнууд Душанбегээс дипломат шуудан хүргэж ирсэн Тажикстаны дипломат ажилтны цүнхнээс 6.5 кг героин хураав.
  • 2003 оны 9 дүгээр сар. Известия. ОХУ-ын тусгай алба Тажикстаны дипломат болон тусгай албаны оролцоотойгоор ОХУ-ын нутаг дэвсгэрт хар тамхи нэвтрүүлдэг байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоов. Киргиз улс мөн ийм арга хэмжээ авлаа.
  • 2010 он. Deutsche Welle. WikiLeaks сайтын ил болгосон материал дотор  2009 онд  Тажикстан дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлагч Дэвид Перусын Душанбед хийх айлчлалын өмнө бэлдсэн материалд ”Тус улсын тусгай албаны хэд хэдэн ажилтан засгийн газарын автомашинаар хар тамхи зөөдөг. Тэдний дунд Ерөнхийлөгч Рахмоны хамаатнууд ч бий. Ерөнхийлөгч хамаатан саданг нь мөрдөн шалгасан Хар тамхитай тэмцэх Агентлагийн өндөр албан тушаалтныг ажлаас нь халсан гэжээ.

Тажикстаны тусгай алба, дипломат ажилтнуудын энэ үйлдэл улс орных нь нэр хүндийг дэлхий дахины өмнө навс унагаж, бүс нутаг, олон улсын талбарт улс төр, эдийн засгийн бүхий л салбарт ганцаардуулахад хүргэсэн юм. Одоогоос л арай гэж сэргэж байна.

Р.Цэцэгээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.25)
    манайхан яг адилхан боло х гээд ядаад байгаа биз дээ тас зогсоох хэрэгтэй дээ
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    11 цаг 26 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    11 цаг 37 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    11 цаг 47 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    11 цаг 54 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    12 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    Өчигдөр 16 цаг 37 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    Өчигдөр 14 цаг 08 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК