Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Зээлээр ч болтугай хавдрын эмнэлэг барих ёстой

2019-11-01
0
ЖИРГЭХ

НИТХ-ын XXVIII хурал өчигдөр болж, нийслэлийн 2019 оны төсвийн гүйцэтгэд болон ирэх оны үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан. Үүнтэй холбоотой асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантай ярилцлаа.


-Нийслэлийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, мөн ирэх оны үндсэн чиглэлийн төслийг баталлаа. Та төсвийн гүйцэтгэлийг хэрхэн харж байна вэ?

-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцлаа. Ирэх онд юунд голчлон анхаарах шаардлагатай талаар хэлэлцлээ. УИХ-аар төсөв батлагдахаар үндсэн чиглэлийн ажлаа уялдуулна. Тухайлбал, нийслэлийн төсвөөр юу хэрэгжүүлэх, улсын төсөв, гадаадын зээл тусламж, бусад эх үүсвэрүүдээс юу хийх зэрэг нийт 2020 оны үндсэн чиглэлд 1.4 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөрөө батална. Ингэхдээ хэрэгжиж байгаа гол төслүүд цааш үргэлжилнэ. Гол асуудал нь цаг хугацааны дарааллаар аль ажлыг нь яаж хэрэгжүүлэх асуудал чухал учраас үүнд анхаарна. Гэхдээ нийслэлд хийх бүх ажлыг нийслэлийн төсвөөр хийнэ гэсэн үг биш.

-Багш, эмч нарын урамшууллыг нэмэгдүүлэхэд ирэх оны төсөвт нэг тэрбум орчим төгрөг төсөвлөх талаар ярьж байна. Үнэхээр тийм боломж бололцоо байгаа юм уу?

-Багш, эмч нарын цалин тэртээ тэргүй ирэх онд нэмэгдэнэ. Харин ажлаа сайжруулж байгаа, ахиц дэвшилтэй, ажлынхаа үр дүнг хангаж байгаа багш нарыг урамшуулдаг урамшууллын индекс гэж бий. Өөрөөр хэлбэл, сургалтын чанар стандартыг хангаж ажиллаж байгаа багш гэсэн үг. Ингэхдээ сургуулийг нь шагнадаг юм. Багш нарыг нь биш. Улмаар бүх ажилчид өөрсдийн оролцоогоор урамшууллаа авах юм. Энэ жил 20 сургууль, 20 цэцэрлэгийг 300 сая төгрөгөөр урамшуулсан. Цаашид нэмэгдүүлэхээр яригдсан.

-Урамшуулалд олгосон 300 сая төгрөгийг захирал, багш, ажилчид ажлынхаа үр дүнгээр авах уу, эсвэл тэнцүү хуваа уу?

-Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая төгрөг хуваарилсан гэхээр 20 сургууль, 20 цэцэрлэгт дунджаар 15-20 сая төгрөг хуваарилагдаж байгаа юм. Үүнээс захирал нь 30 хувь, үлдсэн 70 хувийг бусад ажилчид хувааж авдаг.

-Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ гэж ярьж байна.

-Нийтийн тээвэрт паркшинэчлэлт хийхгүй бол зогсоно. УИХ дээр нийтийн тээврийн төсвийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. УИХ дээр төсөв хэрхэн батлагдана. Тэр хэмжээгээр нийслэлийн төсөвтэй уялдуулж батална. Хамгийн гол нь УИХ дээр паркшинэчлэлт хийх төсвийг нэмж өгөөч гэж хэлж байгаа юм. Учир нь он гараад 450 автобус, оны сүүлээр үндсэндээ 80 хувь нь шаардлага хангахгүй болно. Алийн болгон Солонгос, Хятад зэрэг улсын гүйлт нь дуусчихсан автобусыг шахав вэ. Үүн дотроо иргэдээ морь мал шиг ачдаг. Тиймээс парк шинэчлэлийг дорвитой хийж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Наанадаж шөнө дулаахан хонодог болгох хэрэгтэй. Мөн жолооч биш мэргэжлийн хүн автобусыг цэвэрлэдэг байя. Өдөржин машин уначихсан хүмүүс очоод л машинаа өөрсдөө цэвэрлэхээр ачаалал цаашилбал нийтийн тээврийн чанар стандарт алдагдана. Тиймээс нийтийн тээврийг шинэчилж стандартын дагуу үйлчилгээнд нэвтрүүлэх, мөн хоёр чиглэлээр явуулъя гэж байгаа юм. Ингэхдээ 1000 автобусанд шинэчлэл хийвэл 80 хувийг нь явдаг маршрут цашаар нь, 20 хувийг нь арай өндөр үнэтэй үйлчилгээнд гаргана. Тухайлбал, олон зогсоол зогсохгүйгээр экспресс чиглэлээр явъя гэвэл 500 төгрөгөөр илүү үнэ төлөөд сэлүүхэн, хурдан автобусанд суух боломжтой гэсэн үг.

-Хэд хэдэн чиглэлд экспресс чиглэлийн автобус явдаг байсныг зогсоочихсон гэсэн. Яагаад зогсоосон юм бэ?

-Автобуснууд нь өдөр өдрөөр салж унаад байна шүү дээ.

-Нийслэлээс хавдрын эмнэлгийн өргөтгөл барих асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Хавдрын улмаас жилд 4000-5000 хүн амиа алдаж байна. Өдөр бүр 13-14 хүн амиа алдаж байгаа нь энэ салбараа анхаарах ёстойг харуулж байна. Хавдрыг эрт илрүүлдэг байх ёстой. Мөнгө байхгүй ч гэсэн улс зээлээд ч гэсэн барих ёстой. Бид хэрэгтэй хэрэггүй юм зээлээд л авдаг.

-Нийслэлд агаарын зам барих талаар яригдаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Бидний хувьд ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Одоо Сангийн яамнаас зөвшөөрөл авна. Ингэж байж хэрэгжих юм.

-Арваннэгдүгээр сард багтан нийслэлийн 220 мянган айл өрхөд утаа шүүгч суурилуулна гэж ярьж байгаа. Утаа шүүгчийг хаанаас оруулж ирэх юм бэ?

-Судлагдаж байна. Мэдрэгчийн үнэ, үзүүлэлт олон янз. Үлйдвэрлэдэг ганц газар нь БНХАУ байна. Өөр газруудад үйлдвэрлэсэн бэлэн байдаггүй. Инхэвчлэн захиалгаар хийдэг юм байна. Мэргэжлийн хүмүүс судалж байгаа.

-Утаа мэдрэгч дунджаар хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

-10 мянган төгрөгөөс эхлээд 30, 40 төгрөгийн үнэтэй байна.

-Нийслэлийн ирэх оны төсвийн үндсэн чиглэл зэрэг чухал асуудал хэлэлцэж байхад хэд хэдэн төлөөлөгчид хуралдаа суугаагүй байна. Хуралдаа ирдэггүй төлөөлөгчдөд тооцдог хариуцлага гэж бий юу. Мөн төлөөлөгчид тойрогтоо ажилладаггүй. Юу хийдэг нь мэдэгддэггүй гэх шүүмжлэл их байна?

-Зарим нь хүндэтгэх шалтгаантай. Хурлын төлөөлөгч ирж очоод л явж байгаа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (202.21.118.174)
    баригдсан барилгуудын дунд тендэр зарлаад үнэхээр билэгтийн байшин шалгарвал тэгээ л авчихаж болдоггүй юм уу.заавал барина гэдэг нь ямар учиртай юм бэ.улс барихгүй нэг компани л барина биз дээ.одоо эхлээгүй барилга хэзээ дуусна гэж хүлээх вэ дээ
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.4.248.66)
    Хотын гадна эрүүл агаартай газар барих хэрэгтэй шүү.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.42.233)
    Та нарыг барилга барих гэж ухнатаж бхад нилэнд хэдэн өвчтөн нүд аних бх даа. Олон улсын жишгээр өөрөө хөрөнгө гаргаад барьсан эмнэлэг авчихад яадаг бнаа.
    2019 оны 11 сарын 02 | Хариулах
  • Дарь (103.212.118.223)
    Саяхан өргөтгөл барьсан. Байр шаардлагатай байгаа тухай шумыг Билэгтийн барилгыг зарж борлуулах хүсэлтнүүд нилээд зохион байгуулалттайгаар явуулж, шийдүүлэх зорилготой компанит ажил удаан хугацаагаар явуулж байгааг хүмүүс саяын Хавдрын хурлаас нилээд сайн ойлгож байгаа юмаа.
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.75.183)
    Энэ өөрөө барьж зарахн уу ашиг хайж балиар дандаа өөртөө ашигтай санаа гаргаж байдаг
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.67.245)
    УИХ-ын гишүүн Билэгтийн барьсан эмнэлгийн шинэ байшинг нь төр худалдаад авчих хэрэгтэй шдээ!!! Билэгт авгай нэг их нэрхээд байхгүй өгчих байхаа!? Төр засгийн орон тоо, цалин хангамжийн зардалтайгаа харьцуулаад үз дээ, та нар!!! Гадаадын хорлон сүйтгэгч нар ирээд манай Төрийн ордонд ажилласан ч манай сайд, дарга, гишүүдээс илүү хорлонтой, мунхаг, сё суратхуунгүй балмад юм хийж чадахгүй дээ!!!!!
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    11 цаг 27 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    11 цаг 37 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    11 цаг 47 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    11 цаг 54 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    12 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    Өчигдөр 16 цаг 37 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    Өчигдөр 14 цаг 08 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК