Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргаанд ажиллах мэргэжилтнийг сонгон шалгаруулж байна.
Ашиглалтын өмнөх захиргаанд ажиллахыг хүссэн мэргэжилтний материалыг арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 13.00 цаг хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 900 тоотод хүлээн авах юм байна.
Бүртгэлд оролцохдоо Төрийн албан хаагчийн анкет, диплом, гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлэх аж.