Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр арьсаа “мялаая”

2019-11-01
0
ЖИРГЭХ

“Миний хүүгийн төрсөн өдөр өчигдөр байсан юм. Хүүдээ бэлэг бэлдэж чадаагүй. Үс нь их унадаг. Таарсан шампунь авмаар байна” хэмээн нэг санаа алдаж, баярлах хижээл насны эмэгтэй зогсоно. Амьдралын бүхий л эрээн бараан, баяр гунигийг хослуулан явааг түүний ялимгүй бөгтийсөн нуруу, нүүрэн дээр нь тодрон харагдах үрчлээ тодхон гэрчилнэ.

Үс арчилгааны мэргэжилтэн “Таны үс их унадаг нь хэт хуурайшсаных. Дотроосоо эм ууж, үсэндээ тэжээлийн тос түрхээрэй” хэмээн хэд хэдэн бүтээгдэхүүн санал болгосон ч “үнэ хямд байгаа дээр нь хүүдээ л авъя” гэнэ. Учир нь өнөөдөр “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ хамтын ажиллагааны өдөрлөг болсон юм. Энд ургамлын гаралтай бидний хэлдгээр органик гэж хэлж заншсан 12 байгууллагын бүтээгдэхүүн хямдралтай худалдаалж байлаа. Энэ л завшааныг тохиолдуулан дээрх хижээл насны эмэгтэй хүүдээ бэлэг барихаар шийдсэн нь энэ.

Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Европын зах зээлд өрсөлдүүлнэ

Монголын гоо сайхан үйлдвэрлэгчдийн хувьд энэ оныг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх жил болгон зарлажээ. “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ байгуулагдаад гурван сарын хугацаанд 15 байгууллагыг өөртөө нэгтгэжээ. Үүний 13 нь үйлдвэрлэгч бөгөөд хоёр нь түүхий эд бэлтгэн нийлүүлдэг гэнэ.

Манай улсын гоо сайхны бүтээгдэхүүний хувьд байгалийн гаралтай, химийн хольцгүй гэдгээрээ бусад орны бүтээгдэхүүнээс давуу талтай. Холбооны зүгээс гишүүн байгууллагуудынхаа бүтээгдэхүүнд ISO 16128 гоо сайхны стандартыг нэвтрүүлснээс гадна Монголоос гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан авах импортын тоо нэмэгдэж байгаа аж. Чанар, стандартыг мөрдлөг болгон сахин ажиллаж байгаа Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар Европын холбооноос ирж өдөрлөгт оролцож байна. Тэдний зүгээс Монголын гоо сайхны бүтээгдэхүүн байгалийн гаралтай гэдгээрээ дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч болох тул гадаад хамтын ажиллагааг дамжиж ажиллана гэдгийг хэлж байлаа.

МГСБК ТББ-ийн УЗ-ийн дарга Ч.Батцэцэг ‘’Бид жил шахам хугацааг уулзаж ярилцах, бие биенээ таних, итгэл үнэмшлээ нэгтгэх, нийтлэг хэрэгцээгээ тодорхойлох, нэг зорилго дор эвлэлдэхэд зориулсан. Үүний эцэст Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын анхны холбоог үүсгэн байгууллаа. Кластерынхаа төлөө хамтдаа хийж бүтээж буй үйл хэргийн үр шим бизнесийн салбарт шууд ирдэг учраас бид кластерынхаа ажилд урам зоригтой шамдан ажиллаж байна” гэв.

100 гаруй төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн 30 хувийн хямдрал зарлав

Уг кластер салбартаа манлайлан, үлгэр жишээ туршлага болж, ирэх жил Герман болон Итали улсуудад томоохон үзэсгэлэнд оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ. Европын Холбооны орнуудын импортын шаардлага маш өндөр босготой байдаг учраас үүнийг давахад Европын Холбооноос үнэмлэхгүй дэмжлэг үзүүлж байгаа аж.

Манай улс байгалийн эрс тэс уур амьсгалтай. Энэ ч утгаараа гоо сайхны элемент болдог ургамлууд эрс тэс уур амьсгалд дархлаажсан байдгаараа бусад орны гоо сайхны бүтээгдэхүүнээс ялгарах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол орц нь болдог байна.

Өдөрлөгт энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 байгууллагын 100 гаруй бүтээгдэхүүн танилцуулагдаж байна. Энд манай улсын хамгийн анхны хатуу шампунь, шар тостой уруулын бальзам, саван, нүүрний тос зэргээс эхлээд дотроосоо ууж эрүүлжих тухайлбал, шилмүүст модны эфирийн тос, мөн хүүхдийн хонины сүүлтэй тос, гарын шингэн саван зэрэг арьс арчилгаа, гоо сайхан, эрүүл мэндийн уудаг ундаа зэргийг худалдаалж байна. Хамгийн гол нь цахим худалдан авалт хийсэн иргэдэд 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн.  

Энэ нь Монголын гоо сайхан үйлдвэрлэлийн салбарын анхны том хэмжээний өдөрлөг уг байгууллагыг олон нийтэд танилцуулах амжилттай явагдахын сацуу цаашид дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломж бүрдэнэ.

Европын холбооны ТРАМ төслийн удирдагч Кармен Фратита “Европ руу экспортлох нэн боломжтой бүтээгдэхүүний нэг бол Монголын өвөрмөц найрлагатай, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн юм. Бид Монгол үйлдвэрлэгчдийгбараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад Европын холбооны шаардлагыг хангахад бэлдэж чадавхижуулж байна. Компаниуд нэг нэгээрээ бол бид тусалж чадахгүй. Харин нэгдээд кластер болбол бид бүх талаар дэмжих боломжтой” гэж онцолж байлаа.

Манай улсад чанартай, чанаргүй, хэзээ үйлдвэрлэсэн, орц найрлага нь мэдэгдэхгүй гоо сайхны бараа бүтэгдэхүүн их байдаг. Бүр хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлж зардаг гэх асуудал ч мэр сэр яригддаг шүү дээ. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн ялдамд өөрсдийн арьсны онцлогт тохирсон гарал үүсэл, чанарын баталгаа, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр арьсаа “мялаая”.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    10 цаг 0 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    10 цаг 11 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    10 цаг 20 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    10 цаг 27 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    10 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    Өчигдөр 16 цаг 37 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    Өчигдөр 16 цаг 25 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    Өчигдөр 14 цаг 08 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК