Гачууртад байрлах автотээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр энэ сарын 06-ны өдөр Гачууртын нүүрс борлуулах цэгээс ALPARD маркийн машинд зургаан шуудай түүхий нүүрс худалдан авч тээвэрлэн явсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын хяналт шалгалтаар илрүүллээ.
Түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгаж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна. Нүүрс тээвэрлэж явсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл (1)