Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ган-Эрдэнэ: Хогоо ангилан ялгаж хаявал урамшуулах хэрэгтэй

2019-11-13
0
ЖИРГЭХ

“Мог пластик” компанийн захирал Д.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манай улсад хог хаягдлын талаар тулгамдаж байгаа гол асуудал юу байна вэ?

-Хогны бүх үйлдвэр хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Гол асуудал нь түүхий эдийн дутагдал. Монгол Улсад хог байгаа юу гэвэл хангалттай байгаа. Харин тэдгээр хог хаягдал дахин боловсруулах газартаа хүрч чадахгүй байгаад асуудал байна.

-Танай байгууллага хог хаягдлыг ямар шугамаар яаж авдаг вэ?

-Хог хаягдлыг бэлтгэн нийлүүлдэг хоёрдагч түүхий эдийн цэг гэж байдаг. Тэндээс ихэнх түүхий эдээ авдаг. Үүний зэрэгцээ орон нутгаас түүхий эд татдаг.

-Бусад улс оронтой харьцуулахад манайд ямар стандартыг баримталдаг юм бол?

-Хөгжингүй улсуудад айл бүр хогоо хаягдлаа ялгаж хаядаг. Манай компани 3-4 ялган ангилалтын төрөл хэрэгжүүлж байна. Хөгжингүй улсууд маш олон төрлөөр ялган ангилж, тус бүрээр нь дахин боловсруулах үйлдвэрт өгдөг стандарттай байдаг.

-Танай байгууллагын хэрэгжүүлж байгаа ялган ангилах савнууд ямар нэр төрлийн хогонд тохирсон бэ?

-Бидний гол төвлөрч ажиллаж байгаа ялган ангилах боломжтой хог хаягдал гэхээр хуванцар, лааз, шил, гялгар уут, цаас зэрэг байна. Цаашдаа хөгжиж, улам боловсронгуй болоод явна.

-Нийслэл гэлтгүй аймгуудад хог хаягдлын асуудал их үүсдэг. Энэ асуудалд яаж ажиллавал зүгээр бол?

-Хог хаягдлын асуудал хүн амаа дагаад их хэмжээгээр гардаг. Орон нутгийн хог хаягдлыг дахин боловсруулахын тулд тээвэрлэлтийн асуудал гардаг. Овор хэмжээ их байдаг учир нааш нь зөөхөд зардал их гарна. Үүнийг шийдэхийн тулд Байгаль орчин, аялал жуучлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран хог хаягдлын бутлах төхөөрөмж аймгуудад нийлүүлж байна.

Ингэснээр дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг түүхий эд байдлаар нийлүүлэх боломж 100 хувь бүрдэж байгаа юм. Эдгээр тоног  төхөөрөмжийг орон нутагт нь хүлээлгэж өгөөд зогсохгүйгээр хэрхэн ажилуулах, засварлах байнгын тогтвортой авч явах удирдлагын ажлыг манай компани хариуцаж ажиллана.

-БОАЖЯ-наас энэ асуудалд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ. Үр дүн нь гарч байна уу?

-Яам бол цаг үеээ олсон чухал ажлын санаачлан хэрэгжүүлж байгаа. 2018 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хог хаягдлыг анхдагч эх үүсвэр дээр нь ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх нь зөв гэж үзэн ажиллаж эхэлсэн. 2019 онд Байгаль орчин, аялал жуучлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос загвар жишээ төсөл хэрэгжүүлж Сүхбаатар дүүрэгт 25 байршилд ялган ангилалтын сав байрлуулсан. Ялган ангилах сав байршуулах биш хэрхэн ялган ангилж, хогоо хаяг танилцуулга зааврыг айл өрхүүдээр орж таниулах нөлөөллийн ажлыг хийсэн.

Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, багш нартай уулзан цаг авч сурагчдад хогоо хэрхэн зөв ангилж хаях тал дээр нөлөөллийн ажил хийсэн. Сүхбаатар дүүрэгт хийсэн ажил их үр дүнтэй болсон. Орон нутагт хог хаягдлын овор хэмжээг бууруулах төхөөрөмж хүргэгдэж байгаа нь маш чухал. Цаашдаа үргэлжлүүлэх шаардлагатай. Энэ тал дээр манай компани урт хугацаанд хариуцаж ажиллана. Цаашлаад үлдсэн аймгуудад бутлах төхөөөрөмж нийлүүлж, нийслэлийн бүх дүүрэгт ялган сав байршуулах шаардлагатай. Ингэснээр орон нутгийн хог хаягдлыг түүхий эд хэлбэрээр нийлүүлж дахин боловсруулах компаниудын ажил нэмэгдэнэ.

Хөгжингүй орнуудад хогоо ялган ангилж хаяг журамтай байдаг. Ангилан ялгаж хаяагүй тохиолдолд торгодог. Ангилан ялгасан тохиолдолд урамшуулдаг.

-Цаашдаа нийслэлийн бүх дүүрэгт ялган ангилах сав байршуулах ажил хийнэ гэсэн үг үү?

-Сая төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 25 байршилд байрлуулсан. Цаашдаа манай компани үргэлжлүүлээд хийгээд явах боломжтой.

Нэгдүгээрт, хэрхэн яаж хог хаягдлыг ангилуулах вэ?, ямар технологи, арга аргачилал ашиглах бэ гэдэг нь маш чухал. Манай компани 2018 оноос эхлэн хог хаягдлын менежмент, ялган ангилах үйл ажиллагаа, ямар технологи хэрхэн ашиглах гэдэгт өргөн хүрээтэй судалгаа хийсэн. Хэрэгжих боломжтой санаа туршилтууд бэлэн болчихсон. Тэдгээрийг амьдралд нэвтрүүлээд хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, хэрхэн яаж хийх бэ гэдгийг шийдсэнийхээ дараагаар ямар эх үүсвэрээр санхүүжүүлж бодит болгох вэ гэдэг асуудал үүснэ. Одоогоор хийсэн ажил гэвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой санхүүжүүлэлт гаргаж хийсэн ажил байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжүүлж хийсэн ажил байна. Манай компани хувиасаа санхүүжүүлэлт гаргаад хийсэн ажил ч байна. Эхний хийсэн ажлын үр дүн маш чухал. Түрүүчээсээ үр дүнгээ өгч байгаа учраас үргэлжүүлээд хэрэгжүүлж чадвал хог хаягдлын асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг.

-Танай компани өдөр хичнээн хэмжээний түүхий эдийг дахин боловсруулдаг вэ?

-Манай үйлдвэрийн хувьд өдөрт 5 тн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чапдалтай. Түүхий эдийн нийлүүлэлтээсээ шалтгаалж өдөрт 2-3 тонныг боловсруулах үйл ажиллагаа явж байгаа.

-Алдагдал гардаг уу?

-Ер нь нийт хог хаягдлын 30-40 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой байдаг.  5 тонныг боловсруулахад ойролцоогоор 4 тонн эцсийн бүтээгдэхүүн гарах жишээтэй. Үйлдвэрлэлийн технологоосоо хамаараад хорогдлын тоо өөр байдаг. Манай үйлдвэрийн технологи сүүлийн үеийн автомат төхөөрөмжүүдтэй. Хорогдлын голлох хувь нь түүхий эдтэй холбоотой.

-Манайд дахин боловсруулах үйлдвэрийг хэр дэмждэг юм бол. Ялангуяа төр, засгийн хэмжээнд?

-Дахин боловсруулалтын үйлдвэр гэдэг бол эдийн засаг болон байгаль орчинд өндөр ач холбогдолтой. Дахин боловсруулсан бүтээгдэхүүний цаад талд анхдагч байдлаар хийх байгалийн нөөцийг хэмнэдэг. Бусад улсад дахин боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмждэг. Авсан цуглуулсан, ялган хаясан байдлаар улсаас нь татаас өгдөг. Тодорхой нэр төрлийн татвараас чөлөөлдөг. Одоохондоо төрийн бодлого, шийдвэр энэ асуудалд хараахан хүрээгүй байна. Цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

 

С.Нацагтовуу 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • b (66.181.168.8)
    сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хог хэрхэн ангилан хаяхыг сайн зааж сургах хэрэгтэй, тэгвэл тэд гэртээ очоод аав ээждээ заах болно
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Баянзүрх хоердугаар хороо. (202.126.89.221)
    Дэмжиж байна.Манайх камертай 2 цэгээ тогтоосонн байгаа Ангилах сав байвал туслаарай.Ѳрх болгонд зѳвлѳмж тараахад бэлэн.Зѳвлѳмж байвал манайх ѳнгѳтѳѳр хэвлэх боломжтой.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    3 цаг 33 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    3 цаг 43 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    3 цаг 53 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    4 цаг 0 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    4 цаг 6 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    22 цаг 24 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    22 цаг 30 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    22 цаг 51 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    23 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    23 цаг 37 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    Өчигдөр 14 цаг 08 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК