Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламент түүхэн үүргээ гүйцэтгэж, Ерөнхий сайд “барьцаа”-наас гарлаа

2019-11-15
0
ЖИРГЭХ

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлж, үнэмлэхүй олонхи болсныхоо үр дүнг гаргалаа. Нэг үгээр М.Энхболдыг спикер байх үеэс өдөлсөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдэл Г.Занданшатарын үед батлагдаж, энэ удаагийн парламент түүхэн үүрэг гүйцэтгэв.

Сүүлийн 20 гаруй жилийн турш ярьж, гурван парламент дамнан идэвхтэй өрнөж, дөрвөн ч удаа төсөл хэлбэрээр өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын 63 гишүүний оролцоотойгоор баталсан нь энэ. Ийнхүү “Эцэг хууль”-даа 20 гаруй жилийн дараа гарч хүрч, нэмэлт оруулсан асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан долоо дахь удаагийн УИХ энэхүү үйл хэргийг гурван жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш УИХ таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагаагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн байна. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм. Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажилласан. Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье. Энэхүү үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүлье” гэжээ.

Учир нь, Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох учиртайг хуульчид болон гишүүд онцолж байгаа юм. Жишээ нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 гаруй хуульд өөрчлөлт орно. Тэр хэрээрээ нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлагын тогтолцоо улам боловсронгуй болох юм.

Үр дүнд нь парламент ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж,хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Энгийнээр тайлбарлавал 2000 онд оруулсан, “Дордуулсан” гэх заалтаас зургааг нь энэ удаагийн өөрчлөлтөөр засаж байгаа юм. Ингэснээр Засгийн газрыг тогтвортой, хүчтэй болгохын тулд Ерөнхий сайдыг огцруулах босгыг өндөрсгөсөн. Мөн Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн “Давхар дээл”-тэй байхаар хязгаарласан нь гишүүд гүйцэтгэх засаглалын ажилтай хутгалддаг, парламентын барьцаанд ордог асуудлыг халж байна. Хамгийн дэвшилттэй гэж хэлж болохоор асуудал нь Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан явдал байв.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд УИХ-аас үл хамаарахгүйгээр сайд нараа томилж, чөлөөлдөг сонгодог парламентын тогтолцоо бий болж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.4-д оруулах “Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлнө. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө”-өөр болж байна.

Гэхдээ энэхүү өөрчлөлтийн хүрээнд “Супер” Ерөнхий сайд, Засгийн газартай болно гэж ойлгож болохгүй. Учир нь, Засгийн газарт тавих парламентын хяналтыг сайжруулж, хууль тогтоох ажиллагааг чанаржуулахаар тусгасан заалт бий. Нөгөөтэйгүүр, шүүхийг хараат бус байдал шударга тогтолцоог нэвтрүүлэхээр хэд хэдэн зарчмын томоохон өөрчлөлт хийсэн нь дэвшил болж байна. Ийнхүү парламент түүхэн үүргээ гүйцэтгэж, Ерөнхий сайд “барьцаа”-наас гарлаа.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 15-ны 12.00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
  • Шүүхийн сахилгын хороо ажиллана.
  • Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
  • УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
  • Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
  • УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
  • Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
  • Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
  • Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
  • УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (66.181.179.227)
    Хуйвалдагчид хулгайчид дээрэмчидийн баталсан нэмэлт хучингуй шуу
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.117.190)
    ТӨРИИн эсрэг гэмт хэрэгииг өндөр албан тушаалтнууд л хиидэг юмшив
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • irged (66.181.161.67)
    sain blaa
    2019 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.73.173)
    Хаха нэг их үндсэн хууль мэддэг хүмүүс.Шал худлаа өөрийнхөө тэнэг мэдлэгийн хүрээнд үнэн юм шиг тайлбарлах гэж оролдож байгаа чинь инээдтэй.Батлагдсан...тас бандан тас мэдээ.Бүү худлаа гонгино.Гүйцээ
    2019 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.73.173)
    Энэ өөрчлөлтөөс аймаар юм олж харахгүй байна.Энэ ямар хүмүүс ингэж ёолж орь дуу тавиад байгааг огт ойлгох юм алга.За ямар ч байсан дордуулаагүй гэдэгт итгэлтэй байна.Хэрэв тас буруу заалт орчихсон бол хэлж өгч туслаарай.
    2019 оны 11 сарын 16 | Хариулах
  • Иргэн (202.9.42.21)
    Энэ МАН ын хулгайч, худалч, авилагч,ЖДҮ чид, хүчиндэгчид өөрсдийнхөө ашигтай заалтуудыг хулгайгаар ,эцэг хуульд, оруулж олонхи нэрээр түрж батлав!! Одоо нэг их гавьяа хийсэн юм шиг малилзацгаагаад хундага тулгаад их хөөрцөөхөөсөө ичээч! Энэ өдөрийг ,түүхэн ХАР, өдөр гэвэл зохино!!
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин (202.131.241.34)
    Монгол улсын ус, ой, газрын хэвлий, байгалийн баялаг бүх ард түмний өмч. Төрийн, нийтийн өмч болгож өөрчилж байгаа нь төр засгийн эрхэнд гарсан донтой шүналтангууд өөрийн дураар шийдвэр гаргаж захиран зарцуулах эрхийг нээж өгсөн байна. Энэ чинь л эх орноо зарж идэх үүд хаалгыг нээж өгч байна. Энэ заалтыг ард түмэн дэмжихгүй, луйварчдын гаргасан энэ шийдвэр хүчингүй
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Т (192.82.72.166)
    Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулна л гэж байна ш дээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулна гэж алга байна6
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (96.30.79.199)
    Коммунистууд дангаараа Үндсэн хуулийг өөрчлөөд хаячихлаа шдээ!!!! "Бадарчин баярлах болоогүй!!!" гэж нэг үг байдаг байхаа???
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
    • Yag uilah huuhdiin begs urd edree emelzen gedeg l b,nd oooo
      ppp
      2019 оны 11 сарын 15
  • Зочин (202.55.188.81)
    Уг нь дорвитойхон өөрчлөлт хийгээд нэг мөсөн шинэ зам дээр гарах байсан харамсалтай нь өнгө засал л хийлээ олигтой өөрчлөлт гарахгүй ээ
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    УИХ-ын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж яг юу гэж байгаа юм, нэг цагийн өмнө гэж байгаа юм уу, нэг хоногийн өмнө гэж байгаа юм уу, Үүнд олигтой гялтайх ганц ч өөрчлөлт алга.
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
    • УИХ-ын сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэж яг юу гэж байгаа юм, нэг цагийн өмнө гэж байгаа юм уу, нэг хоногийн өмнө гэж байгаа юм уу, Үүнд олигтой гялтайх ганц ч өөрчлөлт алга.
      2019 оны 11 сарын 15
  • Зочин (103.9.90.98)
    ЭТТ ТУЗ ЫГ ТАРААЖ 1072 Ш ХУВЬЦААНЫ ГНОГДОЛ АШИГ АВЪЯ
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • АРД ТҮМЭН (103.9.90.98)
    1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВАХ БОЛОМЖ ГАРЧ ИРЛЭЭ. ОНООС ӨМНӨ НОГДОЛ АШИГ АВЪЧ. НЭГ ХҮНД 400.000 ТӨГРӨГ ОНОГДОХ ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧДЫН СУДАЛГАА ГАРСАН БАЙГАА
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    иргэд ЭТТ 1072 Ш БОЛОН БУСАД ТОМООХОН ОРУУДЫН ХУВЬЦААГ ЭЗЭМШИЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖ ШИНЭ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ТУСГАГДЖЭЭ. ЭТТ ОЛОН ЖИЛ 1072 Ш ХУВЬЦААНЫ АШИГ ӨГНӨ ГЭЖ ИРГЭДИЙГ ХУЛХИДСАН НЬ ТӨГСГӨЛ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ДАРУЙ НЭХЭЖ ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН ЭРХИЙГ ЭДЛЬЕ. ЭТТ ТУЗ ГЭГЧ УТСАН ХҮҮХЭЛДЭЙГ ТАРААЯ
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    иргэд ЭТТ 1072 Ш БОЛОН БУСАД ТОМООХОН ОРУУДЫН ХУВЬЦААГ ЭЗЭМШИЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖ ШИНЭ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ТУСГАГДЖЭЭ. ЭТТ ОЛОН ЖИЛ 1072 Ш ХУВЬЦААНЫ АШИГ ӨГНӨ ГЭЖ ИРГЭДИЙГ ХУЛХИДСАН НЬ ТӨГСГӨЛ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ДАРУЙ НЭХЭЖ ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН ЭРХИЙГ ЭДЛЬЕ. ЭТТ ТУЗ ГЭГЧ УТСАН ХҮҮХЭЛДЭЙГ ТАРААЯ
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    15 цаг 12 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    15 цаг 37 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    19 цаг 12 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Уржигдар 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2026-10-16
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2026-10-16
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2026-10-16
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2026-10-16
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2026-10-16
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-10-16
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    2026-10-16
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    2026-10-16
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2026-10-16
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2026-10-16
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2026-10-16
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2026-10-16
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК