УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ардчилсан хувьсгалын ойн медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 59 хувийн саналаар дэмжиж, баталлаа. Ингэснээр тогтоол өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.
Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Энэ хүрээнд тогтоолын төслийн хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн нь ийн дэмжигдсэн юм.
А.Сүх