зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа

2019-10-28
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.10.28) боллоо.

Хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар "Монгол Улсын шүүхийн 2019 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн нийслэл дэх анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд олны анхаарал татсан хэргийг шүүх шийдвэрлэсэн талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар улиралд эрүүгийн 10098, иргэний 30501, захиргааны 1180 хэрэг нийт 41779 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэлээ. Үүнээс 11297 зөрчилд шийтгэл оногдуулан, 661 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1618 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч, 1443 хүний цагдан хорих хугацааг сунгажээ.

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3798 хэргээр буюу 8.3 хувиар буурчээ. Үүнээс иргэний хэрэг 4746 хэргээр буюу 13.5 хувиар буурч, эрүүгийн хэрэг 867 хэргээр буюу 9.4 хувиар, захиргааны хэрэг 81 хэргээр буюу 7.4 хувиар тус тус өссөн байна.

 А. Эрүүгийн хэрэг, зөрчил

Монгол Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 9.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.3 хувиар тус тус өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 10149 этгээдийн 12117 нь хүн, 3 нь хуулийн этгээд байна. 1613 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авчээ.

Зарим гэмт хэргийн тоон өсөлт, бууралт (хүнийг алах, залилах, мал хулгайлах, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна) Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.

·Хүнийг алах гэмт хэрэг 17.8 хувиар

·Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 209 хэргээр буюу 5.0 хувиар;

·Хүчиндэх гэмт хэрэг 74 хэргээр 35.9 хувиар;

·Хулгайлах гэмт хэрэг 56 хэргээр буюу 4.3 хувиар;

·Дээрэмдэх гэмт хэрэг 59 хэргээр буюу 28.2 хувиар;

·Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 26 хэргээр буюу 30.6 хувиар;

·Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 99 хэргээр буюу 13.7 хувиар;

·Залилах гэмт хэрэг 172 хэргээр буюу 56.8 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав.

Үүнд:

·Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 68 хэргээр буюу 31.8 хувиар;

·Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9 хэргээр буюу 81.8 хувиар;

·Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 62.5 хувиар;

·Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 5 хэргээр буюу 9.3 хувиар тус тус буурсан.

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар шүүхээс нийт ял шийтгүүлсэн 5738 хүн, 3 хуулийн этгээдэд торгох ял, 1520 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2899 хүнд хорих ял оногдуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 17.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 16.3 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 6.1 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс 5738 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 5 тэрбум 103 сая 055 мянга 511 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 0.1 хувиар нэмэгджээ.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо өсөв

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 189 хүнээр буюу 14.9 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 129 хүнээр буюу 3.4 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 54 хүнээр буюу 24.9 хувиар тус тус өссөн байна.

Хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлэв

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улиралд нийт 130 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 7 хүн буюу 5.1 хувиар буурсан бол хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 13 хүнээр буюу 2.8 дахин өссөн байна.

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллааИргэний нийт хэрэг 13.5 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4756 хэрэг буюу 13.5 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээний эрх зүйн маргаан, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргаан, газрын маргаан буурсан нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн 3178 иргэний хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29 хэргээр буюу 0.9 хувиар буурсан бөгөөд гэрлэлт цуцалсан хэрэг 57 хэргээр буюу 3 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 19 хэргээр буюу 2.4 хувиар тус тус буурчээ. Харин эцэг тогтоосон хэрэг 30 хэргээр буюу 9.1 хувиар өссөн байна.

Захиргааны нийт хэрэг 7.4 хувиар өсөв

Газрын маргаан 20 хэргээр буюу 8.9 хувиар, татварын маргаан 8 хэргээр буюу 16.7 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 26 хэргээр буюу 52 хувиар, тендерийн маргаан 25 хэргээр буюу 2.3 дахин, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 31 хэргээр буюу 2.4 дахин, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 2 хэргээр буюу 15.4 хувиар тус тус өссөн.

Харин төрийн албаны маргаан 46 хэргээр буюу 18.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 12 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 2 хэргээр буюу 1.7 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12 хэргээр буюу 38.7 хувиар тус тус буурсан байна.

Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо өсөв

Давж заалдах шатны шүүх 2019 оны 3 дугаар улиралд эрүүгийн 1735, зөрчлийн 261, иргэний 2364, захиргааны 909 хэрэг, нийт 5269 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 2.7 хувиар буурсан байх ба үүнээс задалж үзвэл иргэний хэрэг 4.8 хувиар, захиргааны хэрэг 10.3 хувиар тус тус буурч, эрүүгийн хэрэг 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүх 2019 оны 3 дугаар улиралд эрүүгийн 413, иргэний 1004, захиргааны 226 хэрэг нийт 1643 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 75.8 хувиар, иргэний хэрэг 18.8 хувиар, захиргааны хэрэг 3.7 хувиар тус тус өсжээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлж байна

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 8487 өргөдлийг шийдвэрлэж 6012 буюу 70.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 2475 буюу 29.2 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    24 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    9 цаг 44 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    11 цаг 47 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    13 цаг 26 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    14 цаг 37 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    14 цаг 44 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    15 цаг 24 мин
  • П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
    15 цаг 27 мин
  • Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
    15 цаг 31 мин
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
    16 цаг 23 мин
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    16 цаг 46 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    17 цаг 9 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    17 цаг 14 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    17 цаг 32 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    17 цаг 57 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    18 цаг 28 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    18 цаг 55 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 11 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    19 цаг 52 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    20 цаг 3 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК