Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Багануур” ХК-ийн лицензийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх бүртгэлийг хийж дуусжээ

2019-10-17
0
ЖИРГЭХ

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн харьяанд эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч “Багануур”, “Шивээ-Овоо” гэсэн хоёр компани байдаг.

Төвийн болон аймаг, орон нутгийн дулаан, цахилгааны станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг эдгээр гол уурхайнуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх уурхайнуудад очиж ажиллав.

Түүнтэй хамт ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, Ц.Батсайхан, ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар ажилласан юм.

Олон жил маргаан дагуулсан “Багануур” ХК-ийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн эсэх тухай маргаан эцэслэн шийдэгдэж, төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх бүртгэлийн ажлыг энэ удаа хийж дуусгав.

2012 оны 10 дугаар сарын 23-нд АМГ-ын даргын 615, 616 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байж. Уг компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж авсан асуудалтай холбоотой “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн охин компани “Монголын нүүрс” компанийн  гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн эзэмшилд байсан аж. Үүнээс үүдэж  “Багануур”-ын уурхайн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Тиймээс энэ асуудлыг хууль бус гэж үзэн Засгийн газар анхааралдаа авч ажилласан бөгөөд энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүх уг маргааныг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн юм.

Дээд шүүхийн мөн өдрийн 102 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уурхайн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг  холбогдох газруудад даалгасан юм. “Багануур” ХК-ийн лицензийг төрд буцаах шүүхийн шийдвэр гарсан учраас энэ дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүртгэлийн ажил хийгдэж дуусч байгаа юм.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудын хувьд  цахилгаан станцуудаас авах авлага, ханган нийлүүлэгч, зээлдэгч нарт өгөх өр, авлагын асуудал үүссэн байна. Урт болон богино хугацаанд үүссэн өр, авлагын асуудлыг холбогдох байгууллагууд өөрсдийн байгаа боломжоор шийдвэрлэж ирсэн ч зайлшгүй ЗГ, УИХ-ын түвшинд анхаарах асуудлууд байгааг удирдлагууд нь тайлбарлаж байсан юм.

Байгууллага хоорондын санхүүгийн өр, авлага зэрэг нь менежментээс гадна эрчим хүчний тарифын өөрчлөлт, үнийн болон вальютын ханшийн зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна. Багануурын уурхайн тухайд техник, технологийн шинэчлэл, хөрс хуулалт, түлш, тэсэлгээтэй холбоотой зардлуудаас гадна 1 тонн нүүрс олборлолтын өртөг нь 34,969 төгрөг байгаа хэрнээ цахилгаан станцуудад 31,500 төгрөгөөр борлуулж алдагдал хүлээж байгаа аж. Дээр нь ингэж борлуулсан мөнгөө авч чадахгүй, өр, авлага хуримтлагддаг байдал жил бүр давтагддаг гол шалтгааныг тус компанийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал  дэлгэрэнгүй тайлбарласан.

“Багануур” ХК-ийн хувьд 1978 онд байгуулагдаад 1995 онд хувьцаат компани болсон, манай эрчим хүчний нүүрсний 58 хувийг дангаараа нийлүүлдэг хамгийн том уурхай юм. Нүүрсний нөөц ихтэй буюу 812 сая тонн боловч өөр нэг санаа зовоож байгаа зүйл нь уурхайн гүнзгийрэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц харьцангуй сайн буюу 88 хувьтай байгаа бөгөөд үлдсэн хугацаанд хийх ажилд багагүй хөрөнгө шаардлагатай байгаа юм байна.  

Тиймээс тус уурхайгаас ДЦС-уудад нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний төлбөрийг хугацаанд нь төлүүлэх, ЗГ-ын 2018 оны 132-р тогтоолын 1, 2-р заалт, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар тогтоолын 3-р заалтуудад тусгасан асуудлын хэрэгжилтэнд анхаарч өгөхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүссэн юм.

“Шивээ-Овоо” ХК-ийн хувьд мөн л ДЦС-уудад нийлүүлсэн нүүрсний төлбөрөө цаг хугацаанд нь авч чаддаггүй хүндрэл жил бүр үүсдэг байна. Одоогийн байдлаар 8 тэрбум төгрөгийн авлага байгаа бөгөөд нийтдээ 124 тэрбум төгрөгийн өр, төлбөр байгаа аж. Үүний 82.2 тэрбум төгрөг нь урт хугацаанд үүссэн бол 41.8 тэрбум нь богино хугацаат өр төлбөр аж. 580 гаруй ажилтантай тус уурхайн хувьд хүрэн нүүрсний 300 жилийн нөөцтэй.

Мөн л олборлолтын өртгөөсөө доогуур үнээр ДЦС-уудад нүүрс нийлүүлдэг гэдгийг тус уурхайн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин танилцуулсан. Тухайлбал, 1 тонн нүүрсний  бодит өртөг 32,550 төгрөг байгаа бол 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс борлуулалтын үнийг тонн тутамд 2000 төгрөгөөр  нэмэгдүүлж 29,060 төгрөг болгосон байна. Гэсэн ч тонн тутамд 3490 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж. Үннэс болж хоногт 20 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж.   

 “Багануур”, “Шивээ овоо” ХК-удтай холбоотой цаг үеийн тулгамдсан энэ мэт асуудлуудыг шийдэхийн тулд холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг багтаасан ажлын хэсгийг яаралтай байгуулж, тулгамдаж буй асуудал бүрийг тал талаас нь ярилцаад ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр илэрхийлсэн юм.

Ер нь жил бүр нүүрсний уурхайнууд болон дулаан, цахилгаан үйлдвэрлэгчдийн хооронд үүсдэг өр, авлагын асуудал, санхүүгийн доголдол нь урт хугацааны төлөвлөлтгүй олон жил явж ирсэнтэй холбоотой учир энэ тал дээр хаана, хаанаа анхаарах цаг болсон гэлээ.  

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    1 цаг 27 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    2 цаг 17 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    2 цаг 22 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    2 цаг 59 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    3 цаг 4 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    4 цаг 4 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    4 цаг 19 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    4 цаг 41 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    5 цаг 9 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    5 цаг 35 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 8 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    6 цаг 49 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    7 цаг 2 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    7 цаг 4 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    7 цаг 13 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    7 цаг 27 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    7 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 54 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    8 цаг 9 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    8 цаг 20 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК