Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амгалан: Манай улсын зээлжих зэрэглэл "С" үнэлгээ рүү буурч болзошгүй нөхцөлд байна

2020-9-08
0
ЖИРГЭХ

Эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.


-Ээлжит бус чуулганы үеэр манай улсын зээлжих зэрэглэл буурч болзошгүй талаар зарим гишүүд анхааруулж байсан. Тэгвэл Moody’s агентлаг аль хэдийн бууруулж үнэлсэн байна лээ.  Манай улсын зээлжих зэрэглэл ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зээлжих зэрэглэлийг манайхан янз бүрээр тайлбарлаж байна. Товчхондоо тухайн улсын санхүүгийн чадамжийг тодорхойлж байгаа зүйл юм. Зээлжих зэрэглэлийг байгууллагын болон салбарын, улсын түвшинд гаргадаг. Энэ чиглэлээр зэрэглэл гаргадаг дэлхийн 70 гаруй байгууллага бий. Үүнээс зах зээлийн 95 орчим хувийг эзэлдэг гол гурван газар нь PITCH, Standart and Purse, Moody’s юм. Moody’s агентлагаас өнгөрсөн тавдугаар сард манай улсын зээлжих зэрэглэлийг “В3” болгож бууруулсан. Энэ нь найдваргүй, эрсдэлтэй гэсэн үнэлгээ юм.

Standart and Purse агентлагийн гаргасан үнэлгээгээр тогтвортой “В” гэж гаргасан үнэлгээ хэвээр байгаа. Харин PITCH агентлагийн өнгөрсөн наймдугаар сард гаргасан үнэлгээгээр зарим зүйл дээр акцент өгч “В” тогтвортой гэж үнэлсэн. Тус агентлагийн зүгээс эдийн засаг хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт хангалтгүй, улстөрийн тогтворгүй байдал нь эдийн засагт огцом нөлөөлж, өөрчлөлт оруулдаг. Төсвийн орлого өсөх хандлагатай байна гэсэн.

-Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан гол шалтгаан юутай холбоотой юм бэ?

-Монгол Улсын экспорт буурсантай холбоотой гэж тайлбарласан. 2020 оны төсвийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр, экпорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 орчим хувиар буурсан нь нөлөөлсөн юм шиг байна лээ. Нөгөөтээгүүр, төсвийн алдагдал өсөх хандлагатай байна гэсэн үзүүлэлт гарсан. Төсвийн тодотголоор төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг болсон. Энэ нь ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж байгаа юм. Мөн хөрөнгө чадвар сул зэрэг үзүүлэлтээр гол шалтгааныг тайлбарлаад зээлжих зэрэглэлийг эрсдэлтэй үнэлгээ рүү оруулсан. Энэ үнэлгээ цаашид буурах хандлага ажиглагдаж байна. Магадгүй “С” үнэлгээ рүү орохыг ч үгүйсгэхгүй.

Манай улс 2016 оны сүүлчээр зээлжих зэрэглэл буурч “САА” зэрэглэл рүү орж байсан. Тэухайн үед төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж байсан үе. Үүний хажуугаар өрийн хэмжээ ихэсч, төгрөгийн ханш 25 орчим уначихсан байсан юм. Эдгээрээс гадна шууд болон шууд бус зээлээ төлөх боломж тааруу байна гэж үзэн тус үнэлгээ рүү оруулсан юм. Энэ нөхцөл байдал давтагдаж магадгүй гэж үзэж байна. Ингэж үзэх шалтгаан нь төсвийн алдагдал их хэмжээгээр гарсны дээр гадаад өр төлөх асуудал гарч ирлээ.

Тухайлбал, 2021 онд Мазаалай бондын 500 сая ам.долларыг төлнө. 2016 онд 10 хувийн хүүтэй авч байсан. 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.долларыг төлнө. Мөн онд 800 сая ам.долларын Гэрэгэ бонд, 2023 онд Самурай бондын 24.3 тэрбум юань, 2024 онд Хуралдай бондын 580 сая ам.долларын асуудал байна. Дээр нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт тааруу. АНУ болон Хятадын мэдээлэл, технологийн дайнтай холбогдуулан экспортод таагүй зүйлс ажиглагдаж байна. Дээрх хүчин зүйлсийн улмаас цаашид зээлжих зэрэглэлд таагүй нөлөө үзүүлэх болов уу гэж таамаглаж байгаа.

-Зээлжих зэрэглэлээ өсгөдөггүй юм аа гэхэд барих хэрэгтэй. Үүний тулд ямар алхам хийх шаардлагатай гэж та харж байна вэ?

-Зээлжих зэрэглэл муудчихлаа. Гадаад өр төлбөрөө төлье. Мөнгө олдохгүй байна гээд өндөр хүүтэй мөнгө олох нөхцөл байдалд хүрэхээсээ урьтаж аль болох хөрөнгө оруулалтын урсгал зардлаа хэмнэх, төсөв мөнгөний бодлогоо уялдуулах асуудал руу нэн түрүүн орох шаардлагатай. Хямралын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн өөр бүтцээр явах шаардлага гарсан. Түүнээс биш томоохон хөрөнгө оруулалтууд тулсан ажил биш. Урсгал зардлаа дорвитой хэмнэх ёстой. Үүн рүү анхаарч ажиллах нь эрсдэлийг бууруулах нэг арга. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээл дээр унаад ирэхээр эдийн засаг тааруу болчихдог. Ийм эдийн засгийн дан бүтцээс салж суурь бүтцийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог, уул уурхайд түшиглэсэн үйлдвэр зэрэг өөрөөрөө орлого олдог эх үүсвэртэй болох шаардлагатай. 

-Төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар баталсан. Төсвийг илүү танах боломж байсан гэж зарим эдийн засагчид байр сууриа илэрхийлж байсан. Таны хувьд?

-Төсвийн тэлсэн бодлогоо болимоор байна. Сая төсвийн тодотголоос харж байхад орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн харагдаж байна. 2021 оныхоо төсвийг боловсруулахдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Зээлжих зэрэглэл болон бусад үзүүлэлтээ сайн гаргахын тулд тулгамдаж байгаа эдийн засагт зайлшгүй шаардлагатай ажлуудаа эрэмбэлэх шаардлагатай байна. Тухайлбал, төгрөгийн ханшаа барих, инфляцаа барих, тогтоох шаардлага үүссэн. Хоёрдугаарт, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, иргэн, аж ахуйн нэгжээ орлоготой байлгахад анхаарах. Гуравдугаарт, гадаад дотооддоо өр төлөхөд хүндрэл учруулахгүйгээр төлөх нөхцөл байдлыг эрэлхийлж, тодорхой болгомоор байна. Тэгэхгүй бол зээлжих зэрэглэл буурах ирмэг маш ойрхон байна. Дээрх асуудалд анхаарчихвал тогтвортой авч үлдэх боломжтой гэж харж байна.

-Ирэх оноос эхлэх өрүүдээ хэрхэн төлөх нь тодорхойгүй байна. Эдийн засагтаа хүндрэл учруулахгүйгээр төлөх боломж бий юу?

-Эдийн засгаа эрэмбэлэхгүйгээр улс төрийн хүсэл сонирхлоо гүйцээх маягаар сангийн бодлогодоо хандаад байдаг. Эрэмбэлэвэл 10, 20 дугаарт байгаа зүйл рүүгээ түлхүү анхаараад ирэхээр эдийн засгийн бодлого байхгүй болоод байгаа юм. Манай улсын гол алдаа энэ. Ирэх оноос эхлэх өр төлбөрийг дотоод эх үүсвэрээрээ төлөх ямар ч аргагүй. Эдийн засаг солонгожирч чадаагүй. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, үнийн нөхцөл байдал тааламжгүй байгаа учраас өрийг өрөөр дарах нөхцөл байдал л харагдаж байна. Манай улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар давчихлаа. Энэ өр улам л нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс санхүүгийн сахилга баттай, аль болох ил тод, хэмнэлттэй, шилэн байлгах шаардлагатай байна.

-Сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тэлдэг. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. 2021 оны төсвийг аль болох зардлаа танасан, хэмнэсэн төсөв хийнэ гэхэд эргэлзээтэй байна. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудад төсөв ямар байсан юм бэ?

-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд аль нэг шатны сонгууль болоход эдийн засгийг улайсгаж ирсэн. Эдийн засагт байгаа сул чөлөөтэй болон бусад зориулалттай сангийн бус мөнгийг эдийн засгийг эрэмбэлэхгүйгээр тараадаг үзэгдэл эдийн засгийг унагаж байна. Төсвийн алдагдал сонгуулиас л болж өссөн. Түүнээс биш халдварын арга хэмжээ, эдийн засгийг урт болон дунд хугацаанд авч явах арга хэмжээ рүү хуваарилж байгаа мөнгөнд чиглэгдээгүй. Улс төрийн нөхцөл байдлаас ангид эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол хүчээр улайсгадаг явдал Ерөнхийлөгчийн сонгуулиар ч давтагдах шинжтэй байна.

-Эдийн засагт үүссэн хүндрэлүүдтэй холбогдуулан ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэж магадгүй талаар зарим гишүүд хэлсэн. Өмнө нь байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд долоон төрлийн татварыг нэмэгдүүлж байсан шүү дээ. Энэ удаад ч мөн хөтөлбөрт хамрагдвал иргэдийн нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэх байх. ОУВС-ийн хөтөлбөрт орох шаардлага үүсэн үү?

-Үүнээс өөр гарцгүй. Уг нь өөрийн санхүү, төрийн бодлогын асуудлыг өөрсдийнхөө бодлогоор хиймээр байна. Аль нэг донор газруудын бодлогод хамрагдана гэдэг ямар нэгэн байдлаар хараат болно гэсэн үг. Одоогийн нөхцөл байдалд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь хамгийн зөөлөн газардах аргаа л хайж байна гэсэн үг.

2016 оны сүүлчээр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан нь үүнээс өөр гарцгүй болоод л орсон хэрэг. Даанч үүнээсээ сургамж авсангүй. ОУВС-ийн хөтөлбөрийг сүүлийн үе рүү нь орж ирээд мөрдөөгүй шүү дээ. Төсвөө тэлж болохгүй, халамжийн шинж чанартай мөнгө гаргаж болохгүй гэхэд нь зөрчихсөн. Санхүүгийн том сахилга бат гэж зүйлийг сурах ёстой байсан ч улстөрийн зорилгоор мөнгө тараасан нь хэвээр байна.

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж болно. Гол нь авууштай зүйлийг сурах, шингээхэд анхаарч ажиллах хэрэгтэй. ОУВС-ийн хэд хэдэн ангилал бий. Муу үзүүлэлттэй үнэлэгдвэл улам л хүнд шалгуур, ангилал руу нь орох болно. Тиймээс гадаад болон дотоод харагдах байдал руугаа яаравчлан анхаарахгүй бол ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан ч хүнд нөхцөл байдал оногдоно.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    8 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    13 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    15 цаг 8 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    15 цаг 47 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    16 цаг 37 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    16 цаг 39 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    16 цаг 51 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    17 цаг 38 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    18 цаг 26 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    18 цаг 33 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    20 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    20 цаг 27 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    20 цаг 48 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    20 цаг 52 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    21 цаг 0 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    21 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    21 цаг 55 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    22 цаг 7 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    22 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    22 цаг 13 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК