Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг байгууллаа

2012-9-17
0
ЖИРГЭХ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхнийх нь Ажлын хэсэг байгуулах тухай асуудал байв.
    baingiin_horoo_niigmiin_bodlogo-middleБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхнийх нь Ажлын хэсэг байгуулах тухай асуудал байв.
Энэ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд  Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулах тухай асуудал байв.  Тухайн нутгийн иргэд уул уурхайн компаниуд байгаль орчинг нь доройтуулж байгаа талаар УИХ-ын даргад удаа дараа гомдол ирүүлсэн учраас энэ асуудлыг хэлэлцэж байгаа аж.
    Хэлэлцэх асуудалтай холбогдуулан М.Зоригт гишүүн асуулт тавихдаа ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Яг ийм нөхцөл байдалтай газар Монголд хэдэн зуугаараа байгаа. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд Зотолхан уулыг тусгай хамгаалалтанд авах талаар байнга ярьдаг. Энэ мэт асуудал орж ирэх тоолонд ажлын хэсэг байгуулаад байх уу, эсвэл тодорхой шалгуур үзүүлэлт байна уу?” гэж асуув.
    Байнгын хорооны дарга Г.Баярсайхан энэ асуултанд хариулахдаа:
-Байнгын хорооны эрхлэх ажил үүргийн хүрээнд хяналт шалгалтын ажил багтдагийн хувьд тус хорооноос ажлын олон хэсэг гарч шалгалт хийж ирсэн байдаг. Шаардлагатай бол асуудлыг том, жижиг гэж ялгалгүйгээр Ажлын хэсэг байгуулна гэлээ.
    Мөн О.Баасанхүү гишүүн “Урт нэртэй хуулийн хэрэгжилтээс улбаалан ийм ажлын хэсэг байгуулах гэж байна гэж ойлгож байна” гээд УИХ-ын зангаргаар ажлын хэсгээ өргөтгөж, Засгийн газрын байгууллагууд, тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Уул уурхайн яамд, Мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн хүмүүсийг оруулж ажиллуулах саналтай байгаагаа хэлэв.   
    Байнгын хорооны дарга Г.Баярсайхан уг саналыг дэмжээд тус Байнгын хорооноос гол, усны хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох яамд, газрын яг мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах нь зүйтэй гэлээ.
    Ингээд Ажлын хэсгийг Байнгын хорооны даргын санал болгосноор О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Х.Болорчулуун нарын дөрвөн гишүүний  бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Байнгын хороон дарга өөрөө ахлах, мөн тус Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх Дэд хэсгийг БОНХЯ, Уул уурхайн яам, МХЕГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулахаар болж, хуулийн хэрэгжилттэй танилцсан тухайгаа Байнгын хороонд 10 дугаар сард тайлагнахаар боллоо.  
    Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Ургац хураалтын талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол гаргах эсэх тухай асуудал байсан юм. Тус байнгын хорооны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэл ажил, үр тарианы агуулах савны хүрэлцээ, хангамж, цаг үеийн байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг  сонсож, тайлбар тодруулга авсан бөгөөд энэхүү тогтоолоор ургац хураалтын явцыг эрчимжүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээнүүдийг 3 заалтаар томьёолсон байсныг гишүүд нэг бүрээр нь хэлэлцэн, нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Эцэст нь тухайн асуудлаар тогтооол гаргах нь зүйтэй, гэхдээ уг тогтоолынхоо агуулгыг сайжруулж “Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол байдлаар чамбайруулан томьёолж, дотоодын хэрэгцээнээс илүү гарсан улаан буудайг борлуулах асуудлыг зөвхөн судлах бус, судалж шийдвэрлэх, чухам ямар сортын улаан буудай гаргах, улаан буудайнаас гадна тосны ургамал-рапс гадагш гаргахтай холбоотой заалт нэмэх зэрэг гишүүдийн гаргасан саналыг бчигээр авч нэгтгэсний дараа тогтоолоо баталгаажуулахаар болов.
Эх сурвалж: www.open.parliament.mn
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    1 цаг 1 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    1 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    1 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    19 цаг 3 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    19 цаг 48 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    20 цаг 2 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    21 цаг 34 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК