Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар, УИХ-д нээлттэй захидал илгээв

2012-9-21
0
ЖИРГЭХ


НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ УИХ-ЫН БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХЭМ ГИШҮҮН ТАНАА


Монголын бизнесийн төлөөлөгчид УИХ, ЗГ-ын гишүүдэд уриалж байна.

  оюутолгой24 Та бүхэнд ард түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдож, Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах нэр хүндтэй үүрэг хүлээсэнд тань баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

  Ард түмнээ ажилтай, орлоготой, эрүүл, баян чинээлэг амьдруулах, аж үйлдвэр, уул уурхай, хот, барилга байгуулалтад шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах, бизнесийн орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ухаалаг, уян хатан бодлого боловсруулан хэрэгжүүлэх замаар тавьсан зорилгодоо хүрч сонгуулиар амласан амлалтаа биелүүлэх хариуцлагатай, асар их хүндтэй бөгөөд амаргүй үүрэг даалгавар Та бүхэнд ногдож байгаа бөгөөд энэхүү том зорилтуудыг биелүүлэх, ажил хэрэг болгоход манай гишүүн бизнесийн байгууллага, компаниуд хувь нэмрээ оруулж, идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж байна.

  йрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, АНУ, Европын Холбооны улсууд болон Азийн орнууд, түүн дотроо БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, манай улсын экспортын гол нэр төрөл болох уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ буурч байгаагийн улмаас улсын төсвийн орлого буурах, улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал байх дүр зураг харагдаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд бизнесийн орчинг боловсронгуй болгох, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх, таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх нь шинээр байгуулагдсан Засгийн газрын нэн
тэргүүний зорилтуудын нэг байх ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Та бүхэнд болон олон нийтэд хандан энэхүү нээлттэй захидлыг хүргэж байна.

  УИХ-ын сонгуулийн өмнө яаравчлан нэмэлт оруулж баталсан нилээд олон хууль тогтоомжууд ялангуяа “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль болон сүүлийн үед бий болоод байгаа бүтээн байгуулалтыг муулсан, гүтгэн дайрсан өнгөтөй янз бүрийн мэдэгдэл, нийгмийн сэтгэхүй нь үнэн хэрэг дээрээ томоохон төслүүд дээр ажиллаж байгаа үндэсний болоод олон улсын нэр хүндтэй корпорациуд, банк санхүүгийн байгууллагуудаас оруулж байгаа хөрөнгө оруулалтыг бүхэлд нь боомилсон алхмууд болсоор байна. Нэн ялангуяа уул уурхайн салбарт гадаадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах зорилготой анх санаачлагдсан боловч улмаар батлагдах үедээ хамрах хүрээ нь тэлж хөрөнгө оруулалт дутагдаж байгаа аж үйлдвэрийн бүх салбаруудыг
хавтгайруулан хамарч, хөрөнгө оруулалтын хэмжээнд босго бий болгон, зах зээлийн жамаар хэрэгжих төслүүдийн өмчлөлийн хувь хэмжээг тогтоосон нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад болгоомжлол, айдас бий болгож, Монгол Улсын бизнесийн орчинг ерөнхийдөө эрсдэлтэй, тогтворгүй гэж дүгнэхэд хүргээд байна. Иймэрхүү сэтгэлийн хөөрөл, зарим нийгмийн бүлгийн шаардлагаар гэнэт бий болгосон бодлогын тогтворгүй орчин, нөхцөл байдал нь Монгол орны эдийн засгийн өсөлтийн ачааны хүндийг үүрч, экспортыг нэмэгдүүлж байсан гол гол салбарууд болох уул уурхай, барилгын салбарт сөрөг нөлөө үзүүлж улмаар улсын төсөвт төлөх орлогыг буруулах, ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлэх зэрэг хор уршигтай үр дагаврыг дагуулж байна.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан энэхүү ил захидлыг Монгол Улсын ДНБ, улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, бизнесийн төлөөллийн байгууллага танхим, холбоод, зөвлөлүүд хамтран гишүүн байгууллага, дэмжигчдээсээ гаргаж буй санал хүсэлт, байр суурьт дүгнэлт хийж Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монголын ард түмэнд хандан бичих нь зүйтэй гэж үзсэн болно.

Өнөөдрийн байдлаар дээрх шинэчлэгдсэн бодлогын өөрчлөлт, нэмэлт орж батлагдсан хуулиудын уршгаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиролцоо, яриа хэлэлцээр зогсонги байдалд орж, зарим нь цуцлагдаж, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор ажиллаж байсан компаниудын хувьцаа нилэнхүйдээ унаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирч, хямралын нөхцөл байдалтай болж эхэллээ. Нэг жишээ дурдахад, саяхан хийгдсэн олон улсын байгууллагын судалгаагаар Монгол улсын Засгийн газар зөвхөн үйл ажиллагааныхаа ил тод байдлаа сайжруулсанаар Монгол Улсын олон улсын санхүүгийн байгууллагаас зээлжих үнэлгээ зөвхөн нэг х увиар д ээшлэхэд, 2017 он хүртэл хэрэгжих томоохон төслүүдэд шаардлагатай 70 тэрбум ам долларын зээлийн хүүгийн өөрчлөлт, зөрүүгээс гэхэд л жил тутам багаар бодоход 500.0 сая ам долларын хэмнэлт, хөнгөлөлт гарах бололцоотойг тогтоосон байна. Энэ нь шинээр батлагдаж буй бизнесийн орчинд сөрөг нөлөөлөх хууль тогтоомж нь ямар ч судалгаа шинжилгээгүй, бизнес, хувийн хэвшил, олон нийтийн ямар ч оролцоогүй, хэлэлцүүлэг, саналыг нь тусгалгүйгээр батлагддаг хэвшмэл тогтолцоотой шууд холбоотой монголчууд бидэнд учирч буй эдийн засгийн хохирол билээ.

Иймд шинэчлэлийн УИХ, Засгийн газар улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх, бизнесийн орчинд нөлөөлөх, татвар болон зохицуулалтын орчны хэм хэмнэлийг өөрчлөх хууль тогтоомжийг шинээр санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа бизнес, хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвлөлдөн хамтран хэлэлцэж, тооцоо судалгаатай хийж байхыг та бүхнээс хүсч байна. Бидний зүгээс бизнесийн орчинг боловсронгуй болгох аливаа хуулийн төсөл, зохицуулалтыг шинээр нэвтрүүлэхэд ажлын хэсэгт орж ажиллах, саналаа харилцан ярилцаж, зөвлөлдөхөд бэлэн байгаагаа бизнесийн төлөөллийн байгууллагууд энэхүү ил захидлаараа дамжуулан илэрхийлж байна.

   Улс орны эрх ашгийн төлөөх нийтлэг нөхцөл байдал биднийг нэгтгэн та бүхэнд хандахад хүргэж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    31 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    49 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    18 цаг 33 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    19 цаг 18 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    19 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    21 цаг 4 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    23 цаг 31 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    23 цаг 35 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    23 цаг 39 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК