Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУИС: Жагсав, шаардав, зөвшилцөв

2011-10-06
0
ЖИРГЭХ

2011 оны 10 дугаар сарын гурваны өдөр жагсаал зохион байгуулсан оюутнуудын тавьсан шаардлагыг хоёр тал хэлэлцэж дараах шийдэлд хүрчээ

1. Дахин судлах хичээлийн төлбөрийг бүтнээр биш 1/3-аар судална. Мөн 2011.1021- ний өдөр хүртэл дахин судлах хичээлийн бүртгэлийг хийж, бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгох. 1 кредитийн төлбөр 30380

Бакалаврын сургалтын шинэ журам батлагдаж, 2011 оны 8-р сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн. Шинэ журмаар хичээл дахин судлах оюутнууд тухайн хичээлийн багц цагийн төлбөрийг бүтэн төлөх байсныг 2,3,4 дүгээр түвшинд суралцаж буй оюутнууд хуучин журмаараа анги дүүргэлтээс хамааран нэг бол 1/3-ээр эсвэл 2/3-өөр төлөх, 1 дүгээр түвшний оюутнууд шинэ журмаараа төлдөг байхаар тогтов. Дахин судлах хичээлийн бүртгэлд хамрагдан кредитийн төлбөрөө бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийн зөрүүг дараагийн улиралд бүртгүүлсэн хичээлийнх нь багц цагийн төлбөрт шилжүүлж тооцохоор болов. Дахин судлах хичээлд бүртгүүлэх үйл ажиллагааг сунгахгүй байхаар тогтов.

2. Сургалтын үйлчилгээтэй холбоотой зардлын шийдвэрийг цуцлах

Эдгээр сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамж өмнө нь байсаар л ирсэн. Эдгээрийн эхний хэсэг нь элсэлттэй холбоотой, сүүлийн хэсэг нь төгсөгчтэй холбоотой үйлчилгээний хураамжууд юм. Бакалаврын оюутантай холбоотой төлбөр хураамжуудаас оюутны сурдаг тухай болон дүнгийн тодорхойлолтыг хуучин хэлбэрээр буюу бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны эрхлэгч гарын үсэг зурахгүйгээр тамга дарж баталгаажуулах тохиолдолд хураамж авахгүй, харин оюутан хүссэн тохиолдолд сургуулийн албан бичгийн хуудсан дээр хэвлэж, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны эрхлэгчийн гарын үсэг, тамга тэмдэгтэй олгох нөхцөлд 300 төгрөгийн хураамж авч байхаар болов.

3. Сургалтын төлбөрийн төсвийн задаргааны тайланг ил тод байлга.

МУИС-ийн санхүү эдийн засгийн тайлан, сүүлийн 5 жилийн санхүүгийн шинжилгээний материал сургуулийн цахим хуудсанд ил тод байгаа. Тэндээс үзэх боломжтой. Мөн сургалтын төлбөр, төсөв хэлэлцэх Удирдах Зөвлөлийн хуралд Оюутны холбооны тэргүүн оролцож, мэдээлэл авах, саналаа хэлэх эрхийг байнга хангаж ирсэн гэдгийг захиргааны зүгээс тайлбарлаж, харилцан ойлголцов.

4. МУИС- ийн Оюутны дотуур байруудад Wireless, LAN тавь.

Сургуулиас тодорхой хэмжээний төсөв гарган оюутны байруудад шилэн кабель суурилуулах ажлыг дуусгасан. Зарим худалдан авалттай холбоотой wireless тавих ажлыг 10 сард багтаан дуусгахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

5. Дотуур байрны сантехникийн асуудлыг маш яаралтай шийдэх /ОО-н асуудал жигдрээгүй, дулаан тогтвортой биш/

Энэ хичээлийн жилд оюутны бүх дотуур байрны ариун цэврийн өрөөнд засвар хийсэн. Үүнтэй холбоотой бие засах газрын нөхцөл сайжирна. Энэ жил нийт 3 байранд халаалтын системийг бүрэн сольж шинэчилсэн. Нийслэлийн хэмжээгээр халаалт ирээд удаагүй, жигдрээгүй байгаатай холбоотой зарим байруудад сэрүүхэн байгаа. Гэхдээ үүнд дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын ахуйн соёлтой холбоотой асуудал их гарч,  оюутнууд өөрсдөө энэ тал дээр анхаарах хэрэгтэй байгааг цаашид анхаарч хамтарч ажиллахаар тогтов.

6. Сургалтын орчинг сайжруул.

Сургалтын орчинг сайжруулахтай холбоотой их ажил хийгдэж байгаа. Энэ жил 1 тэрбум 500 сая төгрөгийн засвар, тохижилтын ажил гүйцэтгэсэн нь оюутны суралцах, амьдрах орчныг сайжруулах тал дээр сүүлийн жилүүдэд хийгдээгүй том ахиц дэвшил юм.  Мөн сургалтын тоног төхөөрөмж, лаборатори, дадлагын нөхцлийг сайжруулах ажил сургуулийн төсөв болон бусад эх үүсвэрээс тогтмол хийгдэж байгаа. Гэхдээ цаашид хийх ажил их байгааг захиргааны зүгээс ойлгож, анхаарч байгаа болно. Засвар оройтсонтой холбоотой хүндрэлтэй асуудал 9-р сард байсан. Одоо үндсэндээ дуусах шатандаа орж, сургалтын үйл ажиллагаанд саад учруулахааргүй болсон.

7. Дотуур байрны төлбөрийг энэ жил 25%- иар нэмсэн тул 2012-2013 оны хичээлийн жилд нэмэхгүй байх.

Энэ жил дотуур байрны төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хэдийгээр ирэх хичээлийн жилд засвар, тохижилт үйлчилгээ хийх, материал, тоног төхөөрөмж авах хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа боловч ирэх жил оюутны байрны төлбөрийг нэмэхгүй байхаар тогтов.

8. Номын сангийн фондыг шинэчлэх.

Номын сангийн фондыг байнга баяжуулж, жил бүр төсвийг нэмэгдүүлж ирсэн. Харин номын сангийн суудлын багтаамж, ажилтнуудын үйлчилгээний соёлтой холбоотой санал, гомдлыг барагдуулах талаар захиргааны зүгээс анхаарал тавьж ажиллахаар болов. Номын сангийн шинэ барилгатай болох асуудал тодорхой зарим шалтгааны улмаас хойшлогдож байгаа боловч барих шийдвэр хэвээрээ  байгаа болно. Харин өндөр үнээр авсан гадаад номын ашиглалт хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрөв.

9. Актлагдсан хичээлийн 3, 6-р байранд суралцаж буй оюутнуудын өмнө захиргаанаас мэдэгдэл хий.

Эдгээр байрууд хичээл, сургалт явуулах шаардлагыг бүрэн хангаагүй талаар гаргасан  мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт нь барилгыг нураах эцсийн шийдвэр биш бөгөөд харин мэргэжлийн байгууллагын хүчээр засвар, хүчитгэлийн ажил гүйцэтгэж байхыг шаардсан дүгнэлт юм. Үүний мөрөөр сургуулиас жил бүр  тодорхой хэмжээний засвар тохижилтын ажлыг байнга хийж дээрх барилгуудын ашиглалтын хугацааг уртасгаж байгааг захиргааны зүгээс тайлбарлав. Энэ талаар дэлгэрэнгүй судалгаа, тооцоо, тайлан захиргааны холбогдох албанд байгаа бөгөөд үүнийг багш, ажилтан, оюутнуудад танилцуулж, үнэн зөв мэдээллийг хүргэж байх нь зүйтэй гэж тогтов.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    15 цаг 3 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    17 цаг 47 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    18 цаг 14 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    18 цаг 20 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    18 цаг 35 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    18 цаг 44 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    18 цаг 51 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    19 цаг 5 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК