Хүүхэд хутгалуулсан байхад цагдаагийнхан мэдээгүй байв гэх мэдээлэл хэвлэлээр цацагджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Хүүхэд хутгалуулсан байхад цагдаагийнхан мэдээгүй байсан гэх мэдээллийн талаар тодруулах гэсэн юм?
-Хэрэг гарсан даруйд дуудлага өгсөн бол цагдаагийн байгууллага мэдэж л таарна. Гэхдээ энэ хэргийн тухайд өчигдөр Баянзүрх дүүргийн хүүхдийн байцаагч Б.Ариунтуяагаас тодруулсан байна лээ. Б.Ариунтуяа хариуд нь “Хүүхэдтэй холбоотой мэдээлэл ирээгүй” гэсэн байгаа юм. Хүүхэдтэй холбоотой мэдээлэл ирээгүй нь үнэн. Харин Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны 21 дүгээр байранд гарсан гэх хэргийн тухайд хутгалуулсан хүн нь хүүхэд биш, насанд хүрсэн 18-19 настай залуу байсан. Тэгэхээр дуудлага нь хүүхдийн байцаагчид ирэхгүй шүү дээ.
-Тэгээд энэ хэргийг цагдаагийнхан мэдсэн үү?
-Мэдэлгүй яахав. Өчигдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүн хутгалуулсан гэх дуудлага бүртгэгдсэн байсан. Тухайн үед нь эрүүгийн хэрэг үүсгээд, шалгаж байгаа хэрэг байна лээ.