Улсын онц чухал обьектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг Дотоодын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүний “Харуулчин” тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Жил бүр болдог энэ тэмцээний зорилго нь ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг сорих, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэгийн түвшинг ахиулах, сэтгэн бодох чадвар, тактик сэтгэлгээг хөгжүүлэхэд оршдог байна.
   Энэ удаагийн тэмцээн хоёр үе шаттайгаар зохиогдож, эхний шатыг анги, байгууллага бүр өөрсдийн хэмжээнд явуулан, хоёрдугаар шатанд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байна. Мөн төв, орон нутгийн дотоодын цэргийн анги, байгууллагаас шалгарсан ахлагч нар оролцохоор болжээ. Тэд хууль эрхзүй, цэргийн мэдлэг, бие бялдрын шалгуур үзүүлэлт, албаны ур чадвар, тактик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг шалгах, саадтай зурвас туулах, буудлага, автомашин мотоциклийн жолоодлого, албаны нормативын, гадаад хэл, компьютерийн зэрэг төрлүүдээр хоёр өдөр өрсөлдөх гэнэ.