Өнгөрсөн долдугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын гудамжинд хадам ээжийгээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг УМБГ-ын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас татаад байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт хэргийг нэмж шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Сануулахад, тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай Э өөрийн хадам эх Б-гийн амийг зэрлэгээр хөнөөж, хадам аав, дүү нарынхаа биед хүйтэн мэсээр гэмтэл учруулсан юм. Түүнчлэн өөрийн эхнэр Н, төрсөн охин дөрвөн настай С, эхнэрийнхээ дүү С нарыг ална гэж айлган сүрдүүлж барьцаалсан билээ. Мөн цагдаагийн албан хаагч нараас “Надад сумтай буу, машин өг. Тэгэхгүй бол тэднийг ална” хэмээн сүрдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр “Би эхнэртэйгээ муудалцсан байсан юм. Тэгээд эвлэрэх гэсэн чинь хадмууд эсэргүүцээд байсан” гэх мэдүүлэг өгөөд байгаа юм.