Замын хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс өчигдөр Японы Жайка олон улсын байгууллага, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийтийн тээврийн газар хамтран Нийтийн тээврийг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд судалгаа хийх бөгөөд Улаанбаатар хотын эмх замбараагүй тэлэлтийг хязгаарлан, цомхон хот болгон хөгжүүлэхэд зүүнээс баруун, хойноос урагш чиглэсэн тэнхлэг бүхий хамгийн оновчтой нийтийн тээврийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой аж. Дэлхий нийтийн жишгээс харахад замаа өргөсгөсөнөөр түгжрэл, ачааллыг бууруулдаггүй, нийтийн тээврийн оновчтой шийдэлд хүрснээр иргэд ая тухтай ажиллаж амьдрах боломж бий болгодгийг нэгэнт тогтоосон байдаг. Энэхүү санамж бичиг нь иргэдийн таатай орчинд амьдрах боломжийг бүрдүүлсэн, хотын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, олон төрөлт нийтийн тээврийн сүлжээний тогтолцоог хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.