ХСҮТ 50 жилийн ойгоороо “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг амжилттай хэрэгжүүлж 21 аймагт хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийжээ. Уг аяныг энэ ондоо багтаан нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулах бөгөөд ирэх оноос бүсчилсэн байдлаар үргэлжлүүлэхээр төлөвлөж буй аж. Түүнчлэн ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил эхэлж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Ингэснээр туяа эмчилгээг шинэ түвшинд гаргаж, гурван хэмжээст технологийг нэвтрүүлэх ажил эхлэх гэнэ. Мөн манайд тулгамдаад буй элэгний хорт хавдрын эмчилгээний асуудлыг шийдвэрлэж, Элэгний мэс заслын төвийг байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Компьютерт томограф, соронзон хэлбэлзэлт дүрслэлийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар хавдрын ерөнхий оношилгоо, эмчилгээ шинэ түвшинд гарах боломжтой юм байна.