Хэрүүлийн мэдээ тасрахаа байсан МУИС-аас өнөөдөр сайхан мэдээ ирэв. МУИС-ийн 2020 он хүртэлх мастер төлөвлөгөөний хүрээнд байгуулагдсан “Технологи дамжуулах төв” өнөөдөр нээлтээ хийжээ. Уг төв нь эрдэмтдийн судалгааны үр дүнг сайн технологи, шинэ бүтээгдэхүүн болгон хувиргаж зах зээлд нэвтрүүлэхээс гадна тэдний оюуны өмчийг хуулиар баталгаажуулж, нууцлалыг чанд хадгалах зорилготой аж. Мөн зөвхөн эрдэмтэн судлаачдаар хязгаарлалгүй чадварлаг оюутнуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж ирээдүйн шинэ бүтээл, оновчтой загварын эздийг тодруулах гэнэ. Тус төвийн үйл ажиллагааны үр дүн олон нийтэд танигдсанаар багш, судлаачид амьдралд ойрхон, зах зээл рүүгээ хандсан судалгаа хийдэг болохоос гадна их сургууль болон хувийн хэвшлийн байгууллага, пүүс компаниудын харилцан ашигтай хамтын ажиллагаанд ач холбогдолтой юм. Мөн биологийн салбарт хүнсний нэмэлт тэжээл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхний гэрээ хэлцлийг Солонгосын Gwangju их сургуулийн технологийн төвтэй байгуулжээ.